2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/06708

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 04 191/ШШ2025/06708

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, Боржигон овогт Гүнсэнгийн Бадамхатан /РД:ХА67042069/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6-д зааснаар хариуцагч Г.Бадамхатангийн ******* ******* ХХК-ийн 90%-ийн, ******* ******* тур ХХК-ийн 80%-ийн хувьцаанаас гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлуулах тухай сөрөг нэхэмжлэл,

М.*******, Г.Бадамхатан нарын нэр дээр бүртгэлтэй ******* ******* ХХК-ийн 90%-ийн хувьцаанаас нэхэмжлэгч Х.******* 22.5%, Х.******* 22.5%-ийн хувьцааг, ******* ******* тур ХХК-ийн 80%-ийн хувьцаанаас нэхэмжлэгч Х.******* 20%-ийн, Х.******* 20%-ийн хувьцааг тус тус эзэмших эрхтэй болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Г.Бадамхатангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.*******, Х.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 795,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батамхатангаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******эд олгосугай.

 

4. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг М.*******, Г.Бадамхатан нарт мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД