| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2414000000232 |
| Дугаар | 2025/ДШМ/012 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Байгаль, М.Оюунбат |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/012
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******, *******;
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Байгалийн бичсэн эсэргүүцлээр тус тус *******т холбогдох эрүүгийн 2414000000232 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .............. оршин суух хаягтай, урьд шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар:, иргэний бүртгэлийн дугаар:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ захад байрлах ын эзэмшлийн контейнерт хамт хөзөр тоглохоор завдсан тэй согтуурсан хүнтэй тоглохгүй гэсэн шалтгаанаар маргалдан хоорондоо заамдалцахад ийн хэвлий хэсэг рүү 2 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн тараагуур судасны урагдал хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, *******ийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийг хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч *******ийн бусад тодорхой эрх хассан нэмэгдэл ялыг торгох шийтгэл оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ийн өмсөж явсан подволкийг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: “...түүний хувьд ийн биед гэмтэл учруулсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин өмгөөлөгчийн хувьд *******ийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байх боломжтой байна гэж үзэж байна.Хавтаст хэрэгт гэрч Түвшинбаярын “... Тэгээд ******* нар нь хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд ******* контейнероос гараад явах гэтэл нь *******ийг барьж аваад хоолойноос нь боогоод бариад авсан юм. ******* нь бага биетэй харин нь сүрхий том биетэй хүн байсан. Тэгээд ******* нь царай нь хүрэн болоод унах гэж байгаа юм шиг болоод байсан. Тэгэнгүүтээ ******* нь ийн гэдэс хэвлий орчимд нэг удаа өвдөглөж цохисон юм.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *******ийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх 341 дүгээр дүгнэлт зэрэг нь авагдсан.
Түүнчлэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхэд нь *******өөс өндөр, жингийн хувьд илүүгээс гадна шинжээч эмч ын мэдүүлэгт “...боолтын үед амьсгал бачуурах давчдах шинж тэмдэг илэрч болно...”
“.... хүзүү хоолойн баруун хажуу гадаргуу, цээж хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон нь боолтын улмаас үүсэх боломжтой гэх нотлох баримтууд хэрэгт цугларсан.Шүүх хуралдааны явцад ч улсын яллагчаас хэргийн зүйлчлэлээ хамгаалж чадаагүй бөгөөд санаатай үйлдсэн гэх энэ үйл баримт тогтоогдоогүй. Иймд *******ийн болон нарын мэдүүлэг үнэн зөв байх боломжтой байна.Өөрөөр хэлбэл довтолгоо төгссөний дараа ******* нь эд халдаагүй. Харин яг боож байх үед нь амьсгалж чадахаа больж боолтыг тавиулахаар тийчлэх явцад хохирогч эд гэмтэл учирсан байна гэж дүгнэж байна.
Хавтаст хэрэгт Баянхонгор аймгийн Засаг дарга болон бусад эрх бүхий албан тушаалтнаас олгодог эрхийн талаарх баримт байхгүй, тэрээр ийм эрх аваагүй гэдэг тул нэмэгдэл ялын биелэлт хангагдах боломжгүй байна.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “ Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасантай нийцэж байх тул дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж, түүний үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу...” гэжээ.
Прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч танилцаад, шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлдээ шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ захад байрлах ын эзэмшлийн контейнерт хамт хөзөр тоглохоор завдсан тэй согтуурсан хүнтэй тоглохгүй гэсэн шалтгаанаар маргалдан хоорондоо заамдалцахад ийн хэвлий хэсэг рүү 2 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн тараагуур судасны урагдал хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт болсон байна /хх6 тал/ гэж дүгнэсэн байна. Улмаар энэ үйл баримт болоход хохирогчийн зүй бус буюу согтуурсан үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж улмаар шаардлага тавьсан *******ийг заамдаж авч цохих, боох зэрэг үйлдэл гаргасны улмаас шүүгдэгч ******* хариу үйлдлийг үзүүлэхдээ хохирогчийн үйлдлийг таслан зогоох үйлдлийг санаатай хийхдээ түүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах үйлдлийг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсэн атлаа хүч хийсэн, тэр хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл гаргаагүй байх тул түүнийг хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаагүй буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь буруу байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт гэж үзэхгүй бөгөөд харин түүний үйлдлийг санаатай эсхүл болгоомжгүй аль үйлдлийн улмаас эрх чөлөөнд халдсаныг нотлох баримтаар сэргээн дүрсэлж зөв зүйлчлэх шаардлагатай гэж шүүх үзлээ. Шүүгдэгч *******ийн хохирогч ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийн зүй бус үйлдэл гаргаж улмаар шүүгдэгч нь бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ гэжээ.
Үндэслэл 1:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд,
Шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь талд шүүгдэгч ******* нь ийн хэвлий хэсэг рүү 2 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн тараагуур судасны урагдал хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт болсон байна гэж дүгнэсэн атлаа /7-8 талд/ хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж дүгнэсэн байна. Тодруулбал санаатай учруулсан үйл баримт болсон байна гэж дүгнэсэн атлаа дараагийн мөрөөс болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Үндэслэл 2:Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд,
Улмаар шүүгдэгч ******* хариу үйлдлийг үзүүлэхдээ хохирогчийн үйлдлийг таслан зогоох үйлдлийг санаатай хийхдээ түүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулсан байна гэж дүгнэлээ гэсэн нь үйлдэлдээ санаатай хохирол хор уршигт болгоомжгүйгээр учруулсан гэж дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэх зохицуулалтыг тайлбарласан гэж дүгнэхээр байна. Гэвч шүүх дүгнэхдээ болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна” гэж гэм буруугийн хэлбэрийг хуульчилсан бөгөөд “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” бол санаатай гэмт хэрэг, “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” бол болгоомжгүй гэмт хэрэг байна гэж хуульчилсан.
Мөн Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан болон хохирол, хор уршиг учрах боломжтой урьдчилан мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсаны улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэр байна.
Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгчийн хувьд бусдын эрүүл мэндэд халдаж өшиглөх үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн *******ийн хувьд хохирогч ийн хэвлий хэсэгт 2 удаа өшиглөсөн үйлдэл нь хохирол, хор уршиг учрахгүй байх гэж хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан гэж дүгнэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Үндэслэл 3:Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлийн тухайд,
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ захад байрлах ын эзэмшлийн контейнерт хамт хөзөр тоглохоор завдсан тэй согтуурсан хүнтэй тоглохгүй гэсэн шалтгаанаар маргалдан хоорондоо заамдалцахад өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, шууд санаатайгаар хохирогч ийн хэвлий хэсэгт 2 удаа өвдөглөж биед халдсаны улмаас түүний түүний эрүүл мэндэд нарийн гэдэсний чацархайн тараагуур судасны урагдал хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан хохирол, хор уршгийг санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна.
Харин шүүхээс шүүгдэгч *******ийн хохирогч ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийн зүй бус үйлдэл гаргаж улмаар шүүгдэгч нь бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн үндэслэл тогтоогдсон буюу үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад тус тус заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорууд гэдэг бол хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг удирдах чиг үүрэг бүхий тусгай субъект. Энэ хүрээнд шүүгдэгч *******т холбогдуулан шалгагдсан энэхүү эрүүгийн хэрэгт бол хяналт тавьж ажилласан. Прокурор таамаглалд тулгуурладаггүй, тайлбарт тодорхой баримтад тулгуурладаг. Энэ хурлын эхнээс авхуулаад ж саяхныг хүртэл ярилаа. Энэ боолтод орчихсон гээд л, 20-30 секундийн боолтод орчихсон ч гэх таамаглалаар хугацаа тавиад, боолтуудыг дүгнээд яриад байх шиг байна. Хэрэгт авагдсан үйл баримтаар, гэрч нарын мэдүүлгээр болон бусад баримтуудаар хэдэн секунд боолтод орчхож энэ хүн боолтоос гарч чадахгүй байна гэсэн 1 үг үсэг ч байхгүй. Тэгэхлээр энийг бас ялгамжтай зөв ойлгох ёстой. Хоёрдугаарт прокуроруудын зүгээс бид бүхэн судалдаг юм. Бид бүхэн хууль зүйн шинжлэх ухаан чиг хандлагыг харж үзэхэд хайрцгаасаа гарч сэтгэх ёстой, бусад шүүхийн практик хэрхэн яаж авч үзэж байна, Улсын дээд шүүх хэрхэн авч үзээд байна гэдгийг судалсан юм. Бид нар зохиогоогүй Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 166 дугаартай тогтоол байгаа. Мөн 2019 оны тогтоол байгаа, магадлал нийслэлийн хоёр гурав ч тогтоол байна. Яг тухайн тогтоолыг хэвлэж аваад энэнтэй адилхан аргагүй хамгаалалт гэдгийг юу гэж үзэж байгаа юм, гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдгийг юу гэж үзээд байгаа юм гэдгийг бид нар хараад судлаад, уншаад эсэргүүцэл дээрээ дурдаж байгаа юм. Түүнээс биш прокурор огт зохиол бичдэг тийм газар бас биш.Энэ чинь хүний хувь заяаг шийдэх учраас хариуцлагатай хандах ёстой байдаг. Ингээд эсэргүүцлийн үндэслэлийн хүрээнд авч үзэхэд бол нэг зүйлийг дахин дурдаж хэлье, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан байдаг. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг авахдаа аль нэгийг нь мөн авахдаа бусдыг нь үгүйсгэх тухай үндэслэлийг заагаагүй бол анхан шатын тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гээд хуульд тодорхой дурдчихсан байгаа. Тэгэхээр аль баримтыг нь үндэслэл бүхий, алийг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар дүгнэх ёстой. Тэгэхээр 39.6 дугаар зүйлийн 1.3, 36.7 дугаар зүйлийн 2.3, 36.2 дугаар зүйлийн 3 гэсэн хуулийн зүйл заалтуудыг анхан шатны шүүхийн шийдвэр хангахгүй байгаа учраас прокурорын эсэргүүцлийн агуулга түүн дээр явж байгаа. Мөн нэмж хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 гэж уг заалтыг тогтоох хэсэг дээр буруу баримталсан. Тавдугаарт гэвэл 11.3 дээр заасан эрх хасах нэмэгдэл ял үндэслэлгүй. Тэгэхээр 11.1 буюу улсын яллагчаас гаргасан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтын хүрээнд шийдвэрлэх хангалттай боломжтой байна гэж үзэж байгаа гэв.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж эсэргүүцлээ дэмжиж оролцож байгаа. Мөн дээрээс нь шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тайлбарлаад байгаа зүйлүүд дээр бас нэмээд хэлэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч “шүүгдэгч буюу үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж оролцож байгаа” бүх л талаар нь үзэж байх шиг байна. Санаатай үйлдэл биш. ******* өмгөөлөгчийн хувьд огт гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бол үгүйсгэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдчихсан учраас энэ шинжийг хангаж байгаа, огт гэмт хэрэг биш. Гомдлын үндэслэлийнхээ хамгийн сүүлд дурдахдаа хэрвээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хүрэлцээтэй биш байгаа учраас 1.15-д зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдээд өгөөч гээд хоёр үндэслэлээр, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* өмгөөлөгчийн хувьд тухайн гэмт хэрэг нь гэмт хэрэг үүссэн нөхцөл байдал биш, болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэг байна анхан шатын шийтгэх тогтоолыг бол дэмжиж байна гээд бүхэл талаас нь үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж оролцож байгаа нь зөв. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон үйл баримтын хүрээнд маргах нь зүйтэй байх. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бид нар таамаглаад байгаа биш, үйл баримтыг сэргээн дүрсэлж ярьж байгаа. Прокурорын хувьд мөн дүрсэлж байна, таамаглаад байна, хэд хэдэн удаа цохисон байна гээд өмгөөлөгч нарын зүгээс ч хурлын явцад тийчгэнэсэн, тийчгэнэж байхад хэн барьж авах вэ гээд өөрсдөө бас таамаглалын шинжтэй зүйл ярьж байгаа юм. Бид бүхэн тухайн цаг хугацаанд байдаггүй учраас хэргийн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаар сэргээн дүрсэлж ярьдаг учраас үйл баримтын тухайд ийм байна. Ийм учраас анхан шатын шийтгэх тогтоолыг бол хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байгаа учраас хууль хэрэглээний асуудлаар ашигтай байдлаар шийдвэрлэх гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан нотлох баримтыг шинжлэн үзсэний үндсэн дээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөл бололцоо бүрдэх юм бол шийдвэрлэж болно гэсэн агуулга бүхий хуулийн заалтыг үндэслэн ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Түрүү Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ шүүгчийн асуусан асуултад нэмээд хэлчихэд , нарын мэдүүлэгт барьц алдаад байж байх явцад ******* өшиглөсөн гэдэг мэдүүлэг авагдчихсан ийм нөхцөл байдал байгаа. Ийм нөхцөл байдал болбол байгаа учраас ашигтай байдлаар шийдвэрлэж өгөөч гэдэг ийм саналаа дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл довтолгооны үед өшиглөгдсөн гэдэг процессыг хэлсэн гэрчүүдийн мэдүүлэг авагдсан гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Тэгэхлээр хууль хэрэглээний тал дээр бол бид бүхэн өөр өөрийн байр сууриа илэрхийлнэ. Мэдээж бид өөр өөрийн чиг үүрэгтэй заавал прокурортой санал нэг байж, өнөөдөр өмгөөлөх гээд зогсож байх чиг үүрэгт нийлээд байхгүй байх. Тийм учраас өөр өөрийн байр сууриа тайлбарласан нь бас буруу биш гэж ойлгож байгаа. Нөгөө талаар шүүгдэгчийн тухайд хэргийн материалд авагдсан нотлох баримтад эргэлзээ бүхий байдал байх юм бол яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилж оруулж ирсэн нөхцөл нь яагаад гэхлээр аливаа зүйл бүхэн төгс биш, хэрэг болгоныг яв, цав одоо бүрдүүлээд ирдэггүй. Тийм учраас шүүхэд олгож байгаа боломж нь хэрвээ бүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж үзээд, хэргийг шийдвэрлэх гэж ач холбогдолтой нотлох 22 баримтад эргэлзээ үүсэх юм бол яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим. Тийм учраас энэ хэрэг чинь эргэлзээтэй байгаад байна. *******ийн хувьд ам бүл тавуулаа, эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг, архи уухгүй, тамхи татдаггүй, өглөөний харуй бүрийгээс харанхуй шөнө хүртэл зогсож хэрэглэхгүй болсон болгоныг хэрэгцээ болгож амьдралаа залгуулж байдаг хүн. Тийм ч учраас согтуу орж ирээд, агсам тавиад байхад дотроо бодож байсан гэж байгаа. Хүн, хүн рүү үсчээд байна, ерөөсөө больё гээд ганцхан тоглочхоод, хажуу талаас сэмхэн гарах гээд явж байхад өөдөөс нь бариад авсан. Тэрнээс биш ийн хажуу талаар хэрэлдээд гарсан юм байхгүй, ийг өдөөд гараагүй. Тэгээд *******ийг авчраад, бид нар чи санаатай хийсэн шүү дээ гээд шийдэх нь бас харамсалтай байна. Тийм учраас миний хувьд бол хэргийн материалд авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүхээс үнэлээд Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зөв байна гэж үзэж байгаа. Мөн шийтгэх тогтоолд тусгай зөвшөөрөл бүхий эрх хасах ялыг одоо хэрэглэсэн нь хууль зүйд хэр нийцэж байна, тэрийг хуульд нийцэж байгаа эсэх дээр давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх байх гэж бодож байна. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч *******ийг 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ захад байрлах ын эзэмшлийн контейнерт хамт хөзөр тоглохоор завдсан тэй согтуурсан хүнтэй тоглохгүй гэсэн шалтгаанаар маргалдан хоорондоо заамдалцахад ийн хэвлий хэсэг рүү 2 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн тараагуур судасны урагдал хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, *******ийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой.
Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримт нэг бүрийн харилцан зөрүүтэй байдлыг ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж дүгнээгүй байна.
Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн гэмт үйлдлийн талаар хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд хэргийн бодит байдлыг тогтооход хамаарах нотлох баримтын зарим эх сурвалжийн зөрүүтэй байдлыг үгүйсгэн няцаах эсхүл батлах эсэхийг шүүхийн шийтгэх тогтоолд дүгнээгүй орхигдуулсан байна.
Тухайлбал,
хохирогч ийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хууль сануулж хохирогчоос авсан мэдүүлэгт “...тэгээд барилцаад байж байтал тэнд байсан хүмүүс босож ирээд бид хоёрыг салгасан, яг салаад би гараа тавьтал ******* гараа тавиад шууд хөлөөрөө 2 удаа өшиглөсөн....”/1хх9-14/, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэхдээ”…би *******ийг гараараа цохиж авсан зүйл ч болоогүй би заамдаж байх үедээ л хацар хэсэг рүү нь заамдаж байсан гараараа 1 удаа дэлсчихсэн юм, тэгээд л ******* намайг өшиглөчихсөн ийм л зүйл болсон, заамдаж барьж авсан зүйлийг боосон гэх хэлээд байгаа байх…” мэдүүлэг/1хх15-17/,
мөрдөн шалгах ажиллагаанд доорх гэрчүүдээс хууль сануулж авсан мэдүүлэгт:
гэрч ын “… нь *******ийн зүүн шанаа руу нь нэг удаа цохисон, тэгээд бид нар бариад авсан, тэгсэн чинь ******* ийн гэдэс хэвлий хэсэг оүү 1 удаа өвдгөөрөө цохиод авч байсан …”/1хх20-22/,
гэрч ын “… ******* гэдэг хүний гэдэс хавиад нь өвдгөөрөө 2 удаа өвдөглөж байсан …”/1хх23-25/,
гэрч ын “…******* ийн гэдэс хэвлий орчих д өвдгөөрөө 1 удаа өвдөглөж цохисон юм, тэгээд тэнд байсан хүмүүс хоёр тийш салгасан…”/1хх29-31/,
гэрч ын “… ах *******ийн нүүрний зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон, тэгээд салгачхаад ах нэг сонин дуугүй болоод суугаад байсан...”,”…******* ухаан алдаж унаагүй, тэр хоёр ойролцоогоор 30 орчим секунд хугацаа болоод л бид нар шууд салгасан *******ийн царай өөрчлөгдөөгүй байсан, харин салсаны дараа ухаантай байсан, хүн ухаан алдаж унахаар тэгж аймар болоогүй ээ...”/1хх32-34/ зэрэг мэдүүлгүүд болно.
Мөн түүнчлэн шүүгдэгч ******* нь хохирогчтой барьцалдан авсан байх үедээ хохирогчийн хэвлийн хэсэгт нь 1 удаа эсхүл 2 удаа өвдөглөсөн, шүүгдэгч *******, хохирогч хоёрыг барьцалдаад авахад тэнд байсан хүмүүс салгасны дараа шүүгдэгч нь хохирогчийн хэвлийн хэсэгт нь 1 удаа эсхүл 2 удаа өвдөглөсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “... *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байх тул дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж, түүний үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ...”,
прокурорын бичсэн эсэргүүцэлд “...анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн үндэслэл тогтоогдсон буюу үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд болон эсэргүүцэл бичжээ.
Өмгөөлөгчийн нарын “аргагүй хамгаалалтын улмаас бусдад хүнд хохирол учруулсан” гэх гомдол үндэслэлгүй буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдэх үед дэргэд нь байсан гэмт этгээдийн үйлдлийн талаар гэрчилсэн гэрч нарын мэдүүлгүүдээр аргагүй хамгаалалтын улмаас хохирогчид хүнд хохирол учруулсан гэж үзэхгүй.
Харин прокурорын бичсэн эсэргүүцлийг дээр дурдсан үндэслэлээр хангав.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хэргийг очтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Ч.БАЯРЦЭНГЭЛ