2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03659

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30

191/ШШ2025/03659

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: А хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.А /РД:ААААААААА/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч АААААААА ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч нь 2020 оны 08 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9,410,000 төгрөгийн зээл авсан боловч зээлээ төлөхгүй байгаагийн улмаас хариуцагчаас зээлийн төлбөрөө гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 214 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Аийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

  2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 214 дугаартай шүүгчийн захирамж, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч АААААААА ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Аийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.А нь /Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 6 баг, Дөрвөлж гудамж, 5-6 тоот/ хаягандаа оршин суудаггүй болох нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 214 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн бусад баримт тогтоогдож байна.

Иймд АААААААА ХК-ийн хүсэлттэй Л.Аийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Аийн А /РД:ААААААААА/-ийг эрэн сурвалжилсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.Аийг оршин суугаа хаяг тогтоохыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч АААААААА ХК-д мэдэгдэхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А