2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/06668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 04 191/ШШ2025/06668

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: .......... хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... хаягт оршин суух ******* овогтой *******-Очирын ******* /РД: *******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,500,231.83 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь зээлдэгч Л.*******тай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр MN060021002100986603 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 13,600,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 01 дүгээр сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Зээлдэгч Л.*******гийн зээл нь зээлийн гэрээний дагуу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12,903,024.81 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,453,522.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,684.68 төгрөг, нийт 16,500,231.83 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Л.*******тай байгуулсан зээлийн гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 16,500,231.83 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******тай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр MN060021002100986603 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 16,500,231.83 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******тай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр MN060021002100986603 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 16,500,231.83 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гаас 120,226 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД