Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 318/ШШ2025/00981

 

                                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

    Нэхэмжлэгч: УПГ-ын,

    Хариуцагч: А.Д д холбогдох,

   Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр авч, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч УПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: аймгийн сумын иргэн А.Д нь 2022 онд Малчдыг малжуулах санхүүгийн дэмжлэг хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 3 жилийн хугацаатай 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан байна. Гэвч иргэн А.Д нь гэрээнд заасны дагуу 3,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 2,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийлгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэнд...Гэрээний хугацаанд эргэн төлөлт хийгүй 2,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу 2,000,000 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг, гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж үзнэ. Иймд иргэн А.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний телберийг бүрэн телелгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, терийн болон нийтийн аль алинийх хохирол учруулсан байх тул 2,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хеделмер эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

   Хариуцагч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа: УПГ-ын нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч УПГ нь хариуцагч А.Д д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Д нь нэхэмжлэгч УПГ-ын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “УПГ-ын нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хүлээн зөвшөөрсөн байна.

   Иймд хариуцагч А.Д нь нэхэмжлэгч УПГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

   Хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч УПГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Д аас 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн 50 хувь буюу 23,475 төгрөгийг гаргуулж аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

   Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч УПГ-ын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, 2,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч А.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч УПГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Д аас улсын тэмдэгтийн хураамж 23,475 төгрөгийг гаргуулж, аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.     

 

 

                                                                 ШҮҮГЧ                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ