2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/06667

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 04 191/ШШ2025/06667

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: ....... өөрийн байранд байрлах, ******* ******* *******ХХК/РД:*******/,

 

Нэхэмжлэгч: ......... оршин суух ******* овогтой ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогтой ,

 

Нэхэмжлэгч: ........... оршин суух, регистрийн дугаартай, овогтой ,

 

Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогтой ,

 

Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогтой ,

 

Нэхэмжлэгч: .......... тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогтой ,

 

Нэхэмжлэгч: .......... тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогтой ,

 

Хариуцагч: ...... байранд байрлах, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ...,

 

Санхүүгийн баримт болох тооцоо нийлсэн акт үйлдэн, дуусгавар болсныг тогтоож, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 684,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр зээл авсан. Зээлийн барьцаанд Т.Сэргэлэнбат, Ч.Цогзолмаа нарын өмчлөлийн ..........хаягт бүртгэлтэй орон сууц, С.ы өмчлөлийн ......... хаягт бүртгэлтэй орон сууц, С., Д.Бадамцэцэг, Э.Азжаргал, Э.Цэнд-Аюуш нарын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ......... хаягт бүртгэлтэй орон сууц, Д.Алтанчимэгийн өмчлөлийн .........хаягт бүртгэлтэй орон сууц, Н.Одончимэгийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ........ хаягт бүртгэлтэй орон сууц, Д., Э., Б., Б. нарын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ........ хаягт бүртгэлтэй орон сууц, П.Баднаанямбуу, С. нарын өмчлөлийн ..... хаягт бүртгэлтэй орон сууц, С.*******ын эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 3 дугаар баг, Дэрст буланд байрлах га хэмжээтэй, төмс хүнсний ногоо тариалах зориулалттай газар, С.*******, Т.Мөнх******* нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, .......хаягт бүртгэлтэй орон сууц, ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, ....... хороонд байрлах, 71,78 мкв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.

Улмаар ... ******* ******* ******* ХХК, Т.******* нарт холбогдуулан зээл, барьцааны гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01015 дугаартай захирамжаар нэхэмжлэгч ..., хариуцагч ******* ******* ******* ХХК, Т.******* нар харилцан тохиролцож, зээлийн төлбөрт 506,090,552.46 төгрөг, хүүгийн төлбөр 7,145,440.26 төгрөг, алдангийн төлбөрт 51,323,599.56 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөгийн доорх хуваарийн дагуу төлөх, Үүнд:

1. Эвлэрлийн гэрээ батлагдах өдөр 20,000,000 төгрөг,

2. 2022 оны 04 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

3. 2022 оны 05 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

4. 2022 оны 06 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

5. 2022 оны 07 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

6. 2022 оны 08 сарын 20-ны өдөр 91,000,000 төгрөг,

7. 2022 оны 09 сарын 20-ны өдөр 89,579,592 төгрөгийг төлөх, тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нөхцөлд төлбөрийг шүүхэд нэхэмжилсэн дүн 769,873,989 төгрөгөөр тооцож хангуулах бөгөөд зээлийн төлбөрийн мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас 2022 оны 03 сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 91,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 29-ны өдөр 33,579,592 төгрөг, 2023 оны 05 сарын 30-ны өдөр 250,000,000 төгрөг, нийт 564,579,592 төгрөгийг барагдуулсан бөгөөд 2023 оны 05 сарын 30-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэн, төлбөр тооцоо дуусгавар болжээ.

******* ******* ******* ХХК болон ... нь 2023 оны 05 сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн, төлбөр тооцоо дуусгавар болгосон боловч, одоо уг барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхгүй, уулзахаар одоо болтол ямар нэгэн үйлдэл хийхгүй, тодорхой хариу албан бичгээр өгөхгүй, чөлөөлөх албан бичиг хийж өгөхгүй өнөөдрийг хүрлээ.

Барьцаа хөрөнгүүдийг Улсын бүртгэлд чөлөөлүүлэхээр удаа дараа Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзсан, мөн Жижиг дунд үйлдвэрийн газраас тайлбар өг гэсний дагуу 2023 оны 05 дугаар сарын 30, 2023 оны 06 дугаар сарын 08, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* ******* ******* ХХК-с тайлбар, хүсэлт өгсөн боловч, одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй, барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй, эс үйлдэхүй гаргасаар байгаа болно.

Мөн Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газраас Монгол банкны зээлийн мэдээллийн сан руу зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан хүсэлт явуулан, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан байна.

Гэтэл Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газраас барьцаа хөрөнгө болох П.Бадмаанямбуу, С. нарын өмчлөлийн ..... хаягт бүртгэлтэй орон сууц, С.ын өмчлөлийн ......... хаягт бүртгэлтэй орон сууц, Д., Э., Б., Б. нарын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ........ хаягт бүртгэлтэй орон сууцуудыг барьцаанаас чөлөөлж, Улсын бүртгэлд хүргүүлэх мэдэгдэл гаргаж өгөхгүй байгаа болно.

Иймд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01015 дугаар захирамжийн дагуу Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ...т төлөх төлбөр бүрэн төлөгдөж, санхүүгийн баримт болох тооцоо нийлсэн акт үйлдэн, дуусгавар болсныг тогтоож, зээлийн барьцаа хөрөнгө болох П.Бадмаанямбуу, С. нарын өмчлөлийн ..... хаягт бүртгэлтэй орон сууц, С.ы өмчлөлийн ......... хаягт бүртгэлтэй орон сууц, Д., Э., Б., Б. нарын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, ........ хаягт бүртгэлтэй орон сууцуудыг барьцаанаас чөлөөлөх мэдэгдлийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ...т даалгаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Т.*******, С., С. , Д., Э., Б. , Б. нар нь хариуцагч ...тай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт санхүүгийн баримт болох тооцоо нийлсэн акт үйлдэн, дуусгавар болсныг тогтоож, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Т.*******, С., С. , Д., Э., Б. , Б. нар нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Т.*******, С., С. , Д., Э., Б. , Б. нар нь хариуцагч ...тай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт санхүүгийн баримт болох тооцоо нийлсэн акт үйлдэн, дуусгавар болсныг тогтоож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Т.*******, С., С. , Д., Э., Б. , Б. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД