Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/013

 

 

 

*******, *******, ******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-э, шүүгч Ч.Баярцэнгэл  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор ;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..............;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******;

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Бямбадулам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******н өмгөөлөгч *******, шүүгдэгч *******н өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214002860236 дугаар хэргийг 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт

- Монгол Улсын иргэн, ...... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт *******гийн /регистрийн дугаар , иргэний бүртгэлийн дугаар:/,

- Монгол Улсын иргэн, ....... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт ийн /регистрийн дугаар , иргэний бүртгэлийн дугаар /,

 - Монгол Улсын иргэн, ..... оршин суух,

Урьд  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №1122 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар, 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, уг хугацаагаар хяналтын хугацааг тогтоосон, овогт ын /регистрийн дугаар , иргэний бүртгэлийн дугаар /

2. Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч ******* нь: “ ” ХХК-г төлөөлж, Баянхонгор аймгийн Засаг даргатай 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/105 дугаартай “Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ” байгуулж, хуучин барилгуудыг нурааж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт барилгын ажлыг хийж гүйцэтгэж байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэн *******тай барилгын гадна фасад хийх гэрээ байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын 5 давхрын лифт байрлах хонгилд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан ”...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна....”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “...үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд бүрдүүлэх, техник, сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг байгуулалтын арга хэмжээ авах...”, 28.1.4-д “....ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, зууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх....”, 28.1.8 “....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх....”, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан “....барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах....”, “...Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНБД 12-03-04-ийн 4.11-д....Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино...” гэж заасныг зөрчиж зориулалтын хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд , , нар өдрийн ээлжит ажлаа дуусгах явцад буюу уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, хохирогч ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт;

Шүүгдэгч ******* нь “ ” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа: “ ” ХХК нь иргэн *******тай 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Барилгын гадна фасад хийх гэрээ”-г байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын гадна фасад хийж гүйцэтгэх хугацаанд тус барилгын ажил явагдаж байсан байрны 5 давхрын лифт байрлах хонгилд зориулалтын хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах...” гэж заасныг зөрчиж, тус газарт үзлэг шалгалт хийгээгүй, зөрчил дутагдлыг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд , , нар өдрийн ээлжит ажлаа дуусгах явцад буюу уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, хохирогч ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “ оёо” ХХК-тай “Барилгын гадна Фасад хийх гэрээ”-г байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын адна фасадын ажлыг бригадын ахлахаар ажил хийж гүйцэтгэх үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тус барилгын ажлыг гүйцэтгэж байсан , Х., нарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад амрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...” гэсэн заалт, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт МNS 4969:2000 “....Сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм....” стандартын 3.16-т тус тус заасны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилга, ажлын байран дахь анхан шатны зааварчилга болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тус тус өгөөгүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд , , нар өдрийн ээлжит ажлаа дуусгах явцад буюу уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, хохирогч ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******гийн , овогт ийн , овогт ын нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 8,345,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэцэд учирсан гэм хорын арилгах, нөхөн төлөх төлбөрийг нэхэмжилсэн 99,000,000 төгрөг, малчин хөлсөөр ажиллуулах гэрээний төлбөртэй холбоотой 18,000,000 төгрөгийг нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөдөлмөр аюулгүй ажиллагааны дэвтэр 1 ширхгийг ХХК-д буцаан олгож, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******н өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас цагаатгах байр суурьтай оролцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шүүхээс хэрэглэх боломжгүй байна гэж үзсэн. Өмгөөлөгч би шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчийн хэргийг хөнгөрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж оролцохоо илэрхийлж оролцсон буюу цагаатгах байр суурийг илэрхийлсэн зүйл огт байхгүй. Шүүгдэгч *******н тухайд шүүх хуралдаан эхлэхэд л үйлдсэн хэргээ хүлээж байна, зүйлчлэлийг зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэн шүүхэд мэдүүлэг өгөөгүй. Гэтэл шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээгээгүй буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээснийг ойлгоно гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 д Шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно, гэм гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно гэж хуульчилсан. Иймд шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хэлэлцэх үед гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангид ял шийтгэл хөнгөрүүлэх болон ял оногдуулахад харгалзан үзэх нэг нөхцөл болгон оруулсан нь шүүхийн эцсийн шийдвэр гарах үед үйлдсэн хэргээ хүлээсэн байхыг шаардаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 д зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт гаргах эрхтэй гэж заасан. Шүүгдэгч ******* нь яллагдагчаар татах тогтоолыг зөвшөөрөхгүй гэсэн хэдий ч гэм буруугийн тал дээр маргаж мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн аль ч шатанд хэргийн зүйлчлэлийн талаар маргаж хүсэлт гаргаж байгаагүй нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж боломжтой.

2. Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гэм буруугийн асуудлыг хэлэлцсэний дараа завсарлага авч хохирлоо төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлоо бүрэн төлсөн гэж үзэхгүй гэсэн зэргээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны явцад хохирлын баримтаа гаргаж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны явцад хэлэлцээд шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн нэхэмжилсэн 158 сая төгрөгийн хохирлоос зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч тус бүрийн 10,279,000 төгрөг төлөхөөр тогтоосон. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 д зааснаар завсарлага авч хохирлоо төлсөн нь хууль зөрчөөгүй бөгөөд завсарлагын хугацаанд хохирлоо бүрэн төлж шүүхээс хэрэгсэхгүй болгосон оршуулгын зардлаас 10 сая төгрөгийг сайн дураараа төлж ирсэн. Шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлоо бүрэн төлсөн байхад хохирол төлөгдөөгүй гэж үзсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр юм. ******* нь энэ гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогчид болоод түүний ар гэрт эмнэлгийн болоод бусад бүх талын тусламж дэмжлэгийг үзүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 11,219,400 төгрөгийн, шүүх хуралдааны завсарлагын үед Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хохирогчийн эмчилгээний зардал 4,182,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн 2,070,000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн олговор, бусад зардалд 14,606,000 төгрөг, оршуулгын зардал 10,000, 000 төгрөг нийт 30,858,000 төгрөг нийт 42,077,400 төгрөгийн хохирол төлсөн байдаг. Иймд хохирол төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Тэнсэх санал гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 д: Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан ... эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэж заасан. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул прокуророос шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөх санал гарсан. Иймд шүүх прокурорын гаргасан саналыг харгалзан үзэлгүй хорих ял оногдуулсан.

4. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Үүнд: тохиолдлын чанартай нөхцөл байдлыг улмаас Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, ар гэртээ ам бүл б эхнэр бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг. нь төлөв даруу хамт олны дунд нэр хүндтэй, биеийн эрүүл мэндийн хувьд сахрын шижин өвчний улмаас байнгын эмчийн хяналтад байдаг. Хэргийн учир хоригдож байх хугацаанд хүний биед байх сахрын хэмжээ нь хэт ихсэж улмаар яаралтай горимоор эмнэлэгт хэвтэж эмчлэгдсэн, цаашид эмчилгээг эмнэлгийн нөхцөлд үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь хянан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 д зааснаар анхан шатны шүүхийн 17 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч *******н өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

“... Шүүхээс миний үйлчлүүлэгчид холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолдоо өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр сууринаас оролцоно гэсэн тул шүүгдэгч гэм буруу хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн амь хохирогчийн аав сэтгэл санааны гүн цочролд орсон , шүүгдэгч нарт гомдолтой байгаа, эрүүл мэндийн байдал доройтсон гэх мэт шалтгааныг харгалзан хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаараа дурджээ.

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл нь хөнгөн гэмт хэрэгт тооцогддог. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан байдаг.Миний үйлчлүүлэгч *******н хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусахаас өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Түүнчлэн хохирол төлөх талаар хуульд зааснаар завсарлага авч, тус хугацаанд хохирлоо барагдуулсан байна.Хэргийн материалаас үзэхэд гэмт хэрэг гарах цаг хугацаанд миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод үзүүлэхээр явж байсан гэх бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд байгаагүй болох нь тогтоогддог. Осол болсон гэх лифтний хаалтыг явахаас өмнө бүгдийг байрлуулсан гэх бөгөөд гэрэл зургийн үзүүлэлтээр зарим газрынх нь хаалт байгаа нь тогтоогддог. Гэтэл осол болсон гэх давхрын цахилгаан шатны хаалт л байхгүй байснаас үүдэн миний үйлчлүүлэгчийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж гэм буруутайд тооцсон.Түүний үйлдсэн гэмт хэрэг нь санаатай бус хайхрамжгүй хандсан үйлдлээс улбаатай бөгөөд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд тус байдал нөлөөлсөн гэж үзсэн. Тэрээр үүнийгээ ч ухамсарлаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн.

Шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж хорих ял оногдуулсан үндэслэл нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал биш бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдлыг хуулиар тусдаа зохицуулсан байдаг.Мөн өмгөөлөгч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл биш юм.

Иймд шийтгэх тогтоолд заасан дээрх үндэслэлийг хянан үзэж миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан тус тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна...” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

“...Миний хувьд “ ” ХХК-тай аман гэрээ байгуулж тус компанитай ажил үүргийг гүйцэтгэж байгаад ийм золгүй явдал болж нэгэн сайхан Монгол залуугийн амь нас  хохирсонд гүнээ харамсаж байна. Намайг “ ” ХХК-д  ажиллаж байсан байдал болон миний ар гэр, хувийн байдлыг харгалзан шүүхээс намайг төл гэж тогтоосон 8,345,000 төгрөгийг “ ” ХХК-ас  хохирогчид төлж барагдуулж байгаа билээ. Энэ утгаараа хохирогчид төлөх ёстой хохирлыг төлсөн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

 Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн байр суурь маш тодорхой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдэгдсэн. Харин эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэх нь зүйтэй байна гэдэг байр суурийг бас илэрхийлсэн. Тэр байр суурь нь одоо ч хэвээрээ байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тайлбартаа: Энэ шүүхээс гарах шийдвэрийг дагана гэв.

Шүүгдэгч *******н өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэллээ. Шийтгэх тогтоол гарснаас хойш ар гэрийнхэн болох н. гуайтай бол очиж уулзсан. Бас нэг ийм ойлголцоогүй нөхцөл байдлууд байсан тэрийгээ бүгдийг нь ойлголцсон. Хохирол төлбөр бүрэн барагдсан байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа сайн дураараа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлсөн. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн маань эрүүл мэндийн байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч *******н өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногд оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзах ялыг оногдуулж өгнө үү. Ингэхдээ боломжит бага хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Засаг даргатай 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/105 дугаартай “Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ” байгуулж, хуучин барилгуудыг нурааж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэн *******тай “Барилгын гадна фасад хийх гэрээ”-г байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын 5 давхрын лифт байрлах хонгилд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна...., 28 дугаар зүйлийн 28.1.1-д “....үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд бүрдүүлэх, техник, сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг байгуулалтын арга хэмжээ авах...”, 28.1.4-д “....ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, зууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх....”, 28.1.8-д “...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх....”, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах....”, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНБД 12-03-04-ийн 4.11-д “....Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино...” гэж заасныг тус тус зөрчиж зориулалтын хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд , , нар өдрийн ээлжит ажлаа дуусгасан,  хохирогч  нь  уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр  доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барж, хохирогч ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн,

Шүүгдэгч ******* нь “ ” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа “ ” ХХК нь иргэн *******тай 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Барилгын гадна фасад хийх гэрээ”-г. байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын гадна фасад хийж гүйцэтгэх хугацаанд тус барилгын ажил явагдаж байсан байрны 5 давхрын лифт байрлах хонгилд зориулалтын хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах...” гэж заасныг зөрчиж, тус газарт үзлэг шалгалт хийгээгүй, зөрчил дутагдлыг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд , , нар өдрийн ээлжит ажлаа дуусгасан,  хохирогч  нь  уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр  доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барж, хохирогч ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “ оёо” ХХК-тай ”Барилгын гадна фасад хийх гэрээ”-г байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын адна фасадын ажлыг бригадын ахлахаар ажил хийж гүйцэтгэх үедээ 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тус барилгын ажлыг гүйцэтгэж байсан , Х., нарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад амрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...” гэсэн заалтыг, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт МNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм” стандартын 3.16-т тус тус заасны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилга, ажлын байран дахь анхан шатны зааварчилга болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тус тус өгөөгүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас  2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд , , нар өдрийн ээлжит ажлаа дуусгасан,  хохирогч  нь  уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр  доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барж, хохирогч ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд “...Дүгнэлтүүдтэй танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Гаргах санал хүсэлт байхгүй. Компанийн зүгээс онгоц, эмнэлгийн эмчилгээний зардал, шарилыг хүргэж өгөх ажлыг зохион байгуулсан оршуулгын зардал гэж бол өгөөгүй... Одоо би унтаж чадахаа больсон. Миний хүү чихэнд нь юм хэлэхээр хуруугаа хөдөлгөдөг байсан. Энэ нь хүртэл санаад ороод хэцүү байна...”/1хх90-91/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад “...би талийгаачийн авга ах байгаа юм. Аав, ээж хоёр нь Баян-Өндөр суманд байдаг, аймагт ирэх боломжгүй хоёулхнаа мал дээр байдаг. Бид нар ярилцаад намайг талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. Би хөдөө байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн өглөө барилга дээрээс талийгаачийг унаад эмнэлэгт муу байна гэдгийг мэдээд ирсэн. Аймагт эмчилгээ хийлгээд 4 хоноод Улаанбаатар хот руу шууд онгоцоор авч яваад гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод шинжилгээ өгөөд биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ хийлгэж байгаад нас барсан.Талийгаач ерөөсөө комын байдалтай байж байгаад нас барсан. Онгоцны зардал, Баянхонгор аймаг дахь эмчилгээ, нас барсны дараах тээвэрлэлтийн зардал зэргийг ХХК-ийн талаас хариуцан гаргасан...” /1хх81-82/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Давгасамбуугийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...тэр зардлууд тухайн үед зардал нэхэхгүй гэдэг байдлаар явж байсан. Дараа нь баримтуудыг нөхөж авсан, хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэхгүй, хүний амь насыг хохироосон гомдолтой байна...”/3хх45/,

- шүүгдэгч ******* анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...манай Баянхонгор аймгийн 10 дугаар багт дахин төлөвлөлтийн хүрээнд 2, 7, 9 дүгээр байрыг орчныг сайжруулах төслөөр 4 блок, 8 давхар орон сууцны ажлыг эхлээд каркас ажил бүрэн дуусаад гадна фасад дулаалгын ажил эхэлсэн. Тэгээд *******тай гэрээ байгуулсан. ******* гэдэг хүний аав, ээж нь манай компанид ажиллаж байсан. Улаанбаатар хотод фасад хийж байсан гээд ******* ажлаа эхэлсэн. Эхний ээлжид барилгын гадна талд явдаг төхөөрөмж 2-3 байгаа гэсэн. Ажил эхлээд бид нар ажлаа хурдалмаар байна гэж шахсаны үндсэн дээр 2 хүнтэй учраас ажил нь жаахан удаашраад байсан.  ******* өөрөө амь нас хохирсон залууг Баянхонгор аймгийн зар дээр зар тавьж авсан юм байна лээ. Тухайн өдөр хаалт байхгүй байсан асуудал яригдаж байна. Цутгаад хоёр арматурын төмөр  хийсэн байдаг. Тухайн өдөр яагаад алга болсныг мэдэхгүй байна. Хэн авч хаясан эсэхийг тогтоож чадаагүй. Шатнаас лифтний хонгил хүртэл 3 метр зайтай. Яагаад лифт рүү ойчсоныг сайн тогтоож чадаагүй. Тэр бол нэгэнт өнгөрсөн асуудал. Энэ залууг бэртсэнээс хойш шаардлагатай эм, тариа, хагалгаа, Улаанбаатар хот руу явах нисдэг тэрэг, эндэх бүх эмчилгээг ар гэрийнхэнтэй нь хамтраад явсан. Тэгээд маш их харамсаж байгаа. Бид нар оршуулгын зардал энэ тэрийг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Туршлагатай хүн авсан бол арай өөр байх байсан гэж бодож байна...” /3хх42/,

- шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “... прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөв ярьсан учир одоо яриад байх зүйл байхгүй. Тиймээс мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...”/1хх245-246/,

- шүүгдэгч ******* анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...би тухайн хэрэг болох үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан. Тэгээд тэр үед би ажил дээрээ байгаагүй. Тийм асуудал боллоо гээд би ирсэн. Хөдөлмөр хамгааллын дэглэмийг цаг тухайд хийгээд явж байсан. Намайг байхгүй хойгуур ийм зүйл болсон...”/3хх39/,

- шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...”/2хх34/,

- шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөв ярьсан учир одоо яриад байх зүйл байхгүй...”/2хх16-17/,

- иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд“...би амь хохирогч ийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 4,182,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...”/1хх98-99/,

- гэрч ын мөрдөн байцаалтын шатанд “...намайг ажилд орсны маргаашаас ажилд орсон, тэгээд гэдэг нэрээр танилцаад бид нар тухайн барилгын гадна фасадын ажлыг хийж эхэлсэн. Бид нар өдөр бүр өглөө 8 цагт ажил дээрээ цуглаж, аас аюулгүй ажиллагааны бүх хэрэглэл болох бүх каск, малгайгаа аваад амаар өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгааг нь сонсоод ажилдаа гардаг. Өнөөдрийн хувьд ч тэгж гарсан. Би өнөөдөр өдрийн хоол хүртэл гадна фасад дээр ажилласан. Үдээс хойш , хоёртой гадна блокийн таазны хөөс наасан. Гэгээ яг тасрах гээд 19 цаг болж байсан. Тэгээд бид нар яг бууж байхад “...орой ингээд тарахад эвгүй шүү урдуур хойгуур юм гүйгээд сүнс байдаг юм шиг байна...” гэсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай гэхэд  эмэгтэй хүний сүнс юм уу нэг юм яваад байдаг юм гэсэн. Тэгж хэлээд доошоо буугаад 6 давхарт тэр хоёроос салаад замаскийнхаа түмпэнг маргааш 6 давхраас эхлэх юм чинь гэж оруулж, тавьчхаад ирье гэж хэлээд түмпэнгээ тавьчхаад эргээд гараад иртэл урдаас гүйгээд гараад ирсэн“...тэгснээ нөгөө чинь алга болчихлоо лифт руу уначих шиг боллоо гэсэн. Тэгэхээр нь би итгээгүй тэгтэл нээрээ андаа алга болчихлоо чи руу залгаадах...”гэхээр би руу залгаад хэлээд нөгөө лифтний нүх руу хартал юм харагдахгүй байсан. Тэгээд шууд 1 давхар руу буугаад иртэл урдаас гүйгээд ирсэн. Тэгээд подвал руу ортол лифт руу орох гарц байхгүй байсан буцаад 1 давхар руу гараад лифтний нүхээр хартал газар ойчсон, хөдөлгөөнгүй хэвтэж байсан, “...6 давхрын шатнаас 5 давхрын шатны эхлэл руу ороод гэнэт гүйгээд тэгснээ сүүмэлзээд алга болсон. Тэгээд лифтний нүх рүү унасан гээд шууд бодсон гэсэн. Дотор талдаа бол цахилгааны шугам байгаа хэдий ч ямар нэг гэрэл, гэрэлтүүлэг гэх зүйл байхгүй. Харин гадаа үүдэндээ бол гэрэл байдаг. Орой асаачихдаг юм байна лээ...” лифтний нүхийг бөглөөгүй болгоомжтой байгаарай гэж компанийн зүгээс ямар нэг зүйл хэлээгүй. Зарим нэг давхар дээр бол хамгаалалт хийсэн байсан. Тухайлбал 7 давхар дээр яагаад хамгаалалт хийхгүй байгаа юм болоо гээд боддог байсан. Намайг анх ороход нэг хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан гээд нэг хүүхэн гарын үсэг зуруулж байсан. Тэрнээс хойш бол танилцуулаагүй би ажиллаад 13 хонож байна...”/1хх106-108/,

- гэрч ын мөрдөн байцаалтын шатанд “...хувингаа цэвэрлээд хувингаа аваад би хөрөө, тэгш, усаа аваад 7 давхраас доош шатаар буусан. Тэгэхэд нар жаргаж байсан, цаг харж амжаагүй бүдэгхэн гэгээтэй байсан. Тэгээд буухад “...орой болохоор нүдний өмнүүр нэг юм сүүтгэс, сүүтгэс гээд байх юм гэж гүйж орж ирээд байхын...” гэж байсан. Тэгэхэд нь би юу гэж тэгж байдаг юм шинэ байр юм чинь гэж хэлээд ч гэсэн бас нэг тийм юм яриад урд гараад би дунд нь ороод ын ардаас явсан. Тэгээд 6 давхар дээр замаскийнхаа хувин тавих гэж яваад тэндээс бид хоёр 6 давхрын шатнаас 5 давхар руу 2-3 шат л гишгэсэн байх тэгтэл таг дуугүй гүйгээд алга болсон. Тэгтэл удаач үгүй пир пар гээд чимээ гарсан. Тэгэхээр нь лифт руу унасан байх вий дээ гээд бодсон. Тэгээд 5 давхрын лифтний нүх рүү хартал юм харагдахгүй хэр нь хурхирч байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь дээш гараад т эхлээд хэлсэн. Тэгэхэд тэр эхэндээ итгэхгүй байгаад руу мэдэгдсэн. Тэгээд бид хоёр доод 1 давхар руу гараад подвал руу ортол лифт руу нүхэн дотор унасан байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Ямар нэг зүйл юу ч хэлээгүй, гэв гэнэт гүйгээд явахад нь түрүүлж яваад намайг айлгах гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд байтал гэнэт чимээ гарсан. Тэгэхээр нь ямар нэг зүйл руу уначихлаа лифтний нүх рүү унасан байх л гэж бодсон. Өөр тийм том нүх ойр хавьд байхгүй, тэглээ ч хамгаалалтгүй байсан.Барилга бол дотроо огт гэрэл байхгүй. Цахилгаан бол байгаа...”/1хх110-11/

- гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд “...уг дуудлагын газарт очиход ертөнцийн зүгээр баруун хойд талын баригдаж байгаа 8 давхар барилгын 1 давхраас доош 2 метр гаран лифтний нүхэн дотор 20 гаран насны эрэгтэй ухаангүй байдалтай дээш харсан, зүүн духны дээд хэсэгт бага зэрэг шалбарсан ухаангүй, хурхиралтын байдалтай хүүхэн хараа өргөссөн байсан. Тэгээд дээш гаргаад яаралтай тусламж руу тээвэрлээд эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өгсөн.. Унасан иргэн ямар ч ухаан байхгүй хурхиралттай байсан. Хажууд нь байсан гэх хүн болохоор 5 давхраас унасан гэж байсан...”/1хх113-114/,

- гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд “...******* гээд намхан бор ахтай очиж уулзсан. Тэгэхэд өдрийн 60,000 төгрөгөөр ажиллуулна илүү өндөрт давхар өгсөх тохиолдолд өдрийн 60,000 төгрөгөөс илүү нэмэлт мөнгө өгнө гэсэн. Тэгээд ажиллахаар болоод тухайн ажилд уулзсаныхаа маргаашаас ажиллаж эхэлсэн. Тэгэхэд хамгаалалтын хувцас байхгүй бид хоёр Есөн-э захаас комбинезон авч байсан. Би авч өгч байсан талийгаачийг тэнд ажиллаж байхад ямар ч хамгаалах хувцас байхгүй.Малгай байхгүй, өөрсдийнхөө авсан хувцсыг өмсдөг нүдээ хамгаалах шил байхгүй, хөдөөгөөс өөрийнхөө шилийг авч ажилдаа ашигладаг байсан. Тэгээд дээд тал нь 14 хоног л ажилласан байх. Тэгээд осолд орсон. тай ямар нэг хөдөлмөрийн гэрээ, гэрээ байгуулсныг мэдэхгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгууллаа гэж хэлж байгаагүй. Талийгаачийн зүгээс хэн нэг хүнтэй хэрүүл маргаан үүсгэсэн талаар хэлээгүй. Тухайн осол болдог өдөр сэтгэл санаа хэвийн зүгээр байсан...”/1хх172-128/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2686 дугаар “...талийгаачийн биед баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины мэдрэлийн эсийн сэртэнгийн тархмал гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн гүн дэр цусан хураа, тархины эдийн няцрал, гол судас, уушгины угийн цус хуралт, зүүн бөөрний өөхөн эд дэх цусан хураа, нарийн гэдэсний чацархай дах цус хуралт, зүүн бугалга ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо...”, “… гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”, “...гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”,”... гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлнө...”, “...талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” дүгнэлт/1хх145-151/,

- шинжээч гийн мөрдөн байцаалтын шатанд “...хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухайн тушаалын 1А, 1Б-д зааснаар ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, барилга, эрчим хүч, замын салбарт ажилтны тооноос хамаарахгүйгээр 1 ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ажиллуулна” гэсэн заалтын дагуу заавал ажиллуулах ёстой байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-т зааснаар хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогыг гаргаж төлөвлөгөөг боловсруулж шаардлагатай дүрэм журмыг ажил олгогчоороо батлуулаад хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалтыг хийх ёстой. Хэрэв зөрчил илрэх юм бол тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухайн хуулийн 28.2.3-т зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх заалтын дагуу ажил олгогч хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтандаа хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг. Хэрэв хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан байхгүй тохиолдолд ажил олгогч шийдвэр гаргаж оронд нь ажил үүргийг гүйцэтгэх хүнийг томилсон байх ёстой байдаг...”/1хх205-206/ гэх мэдүүлгүүд,

- Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/06 дугаар “... ” ХХК-ийн захирал ******* нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11,19 дүгээр зүйлийн 19.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1,  28.3, 28.1.4, 28.1.8, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11...”-д заасныг тус тус,  ******* нь “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3,  Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл, "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11...”-д  заасныг  тус тус, ******* нь "...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй,  Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS496:2000" стандартын 4.9...ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.... гэж заасан үүргийг биелүүлээгүй байна...”дүгнэлт/1хх156-163/,

- Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ахлах байцаагч , , Барилга хот байгуулалтын яам, Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч , Г.эхүү  нарын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № 2023/30 дугаар ”... ХХК-ийн захирал ******* нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 2.1-д хамаарах Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах заалтуудыг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.3, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дугаар зүйлийн 37.1.9, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.10, 4.11, MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" стандартын 3.1-д заасныг тус тус,

- шүүгдэгч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.8, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.10, 4.11,

-шүүгдэгч нь MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.16, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 тус тус зөрчсөн...” /1хх175-184/  гэх дүгнэлтүүд,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 27-34/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 133-144/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч *******, *******, ******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээдэд тухайн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үүрэг үүсэх бөгөөд түүнийгээ зохих ёсоор биелээгүйгээс хүний амь нас, эсхүл эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, зөрчигдсөн хууль тогтоомж, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хэргийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэхээр хуульчилсан.

Тухайлбал, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн бие даасан нэг шинж болгон хуульчилсан болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн  шүүгдэгч *******, *******, ******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг  болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч ******* “...анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “...шүүгдэгч *******, *******, *******д нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх нь “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан. 

Шүүгдэгч нарын эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас  хохиролд 48,633,681 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, шинжээчдийн зардалд нийт 2,070,000 төгрөгийг, амь хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 4,182,000 төгрөгийг төлж барагдуулсан болно гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагджээ./3хх86/

 Шүүгдэгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 2025 оны 02 дугаар  дугаар сарын 20-ны өдөр  Хаан банкны тоот данснаас шүүгдэгч *******ын шүүхээс тогтоосон хохирлын төлбөр 8,345,000 төгрөгийг,  анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон оршуулгын зардлын үлдэгдэл төлбөр 7,516,400 төгрөгийг,  малчин хөлсөөр ажиллуулах // гэрээний төлбөрт 18,000,000 төгрөгийг нийт 33,861,400 төгрөгийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн Хаан банкны дансанд төсөн болох нь  шүүгдэгч, ******* болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, шүүхэд гаргасан  баримтаар нотлогдож байна.     

Давж заалдах шатны шүүх  шүүгдэгч *******, *******, ******* нар нь   Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохиролд 33,861,400 төгрөг төлөгдсөн,  Монгол улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон   хэргийн  нөхцөл байдал,  шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан  тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял  оногдуулахгүйгээр  нэг жилийн хугацаагаар тэнсэж,  албадлагын арга хэмжээ хэрэглэж,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн түүнчлэн  шүүгдэгч *******, *******, ******* нарт анхан шатны шүүхээс 1/нэг/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар  Давж заалдах шатны шүүх хуралдаанд Прокурор дүгнэлт, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар тус тус  санал  гаргасныг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж зааснаар шүүгдэгч *******, *******, *******  нар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 44 хоног цагдан хоригдсоныг ял эдлүүлсэн хугацаанд оруулан тооцов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ17 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтад  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар тус тус  шийтгэсүгэй...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.1 дэх хэсгийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрхүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр  1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай...” гэж,

гурав дахь заалтад

”...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******  нарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй... гэснийг  “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн  4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын тэнссэн хугацаанд шүүхээс үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, санаатай гэмт хэрэгт үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан арга хэмжээ  авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн “...4 дэх...” заалтыг хасаж,

7 дахь заалтад “...шүүгдэгч *******, ******* гэсний ард *******...” гэж нэмж, шийтгэх тогтоолын дугаарлалтыг 4-9 гэж дугаарлаж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* Н., ******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 44 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, цагдан хоригдож байгаа шүүгдэгч нарыг сулласугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн  1 дэх

хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ГАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                             Ч.БАЯРЦЭНГЭЛ