2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/06666

 

 

 

 

 

 

2025 08 04 191/ШШ2025/06666

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,  

Нэхэмжлэгч:.......хаягт оршин суух ******* овогтой ******* ******* /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .........хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: ......... хаягт оршин суух ******* овогт /РД: /-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 52,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.******* нь Н., Р.******* нартай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Зээлдэгч нар Зээлдүүлэгчээс (50000000) төгрөгийг хүүгүй, барьцаагүй зээлж 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр (20000000) төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр (15000000) төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр арван таван сая 15000000) төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Н.гийн Хаан банк дахь 5028527564 тоот дансанд (50000000) төгрөгийг шилжүүлсэн. Н., Р.******* нар 15,000,000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл (350000000 ) төгрөгийг буцаан төлөөгүй. Тэдний гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх гэрээгээр тохирсон хугацаа өнгөрч, нэхэмжлэгч мөнгөө шаардахад өгнө гэдэг боловч төлөхгүй байсан тул нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрөө хариуцагч нараас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан ба шүүхээс хариуцагч Н., Т.******* нарын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/Ш32025/031115 дугаартай захирамж гарсан.

Шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/02055 дугаартай шийдвэрээр хариуцагч нарыг эсэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасан.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцагч нарын хаягийг Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 67 дугаар байр 504 тоот гэж тогтоосон 2025 оны А дүгээр сарын 21-ний өдрийн 30ёб/602 тоот албан бичиг ирүүлснээр шүүхэд дахин хандаж байна.

Ц.*******, Н., Р.******* нар Зээлийн гэрээ байгуулахдаа гэрээний 3 7-д зааснаар ... Гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар торгууль төлнө.... гэж харилцан тохирсон.

Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 35000000 төгрөг, 50 хувийн торгууль 17500000 төгрөг нийт 52500000 төгрөгийн 50 хувь буюу 26250000 төгрөгийг хариуцагч Н.гээс, 50 хувь буюу (26250000) төгрөгийг хариуцагч Р.******* нараас тус тус гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н., Р.******* нартай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 52,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Ц.*******ын 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н., Р.******* нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 52,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н., Р.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,450  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Н., Р.******* нараас 210,225 төгрөгийг, төсвөөс 210,225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД