| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/03070/И |
| Дугаар | 191/ШШ2025/06665 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/06665
2025 08 04 191/ШШ2025/06665
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: ........хаягт оршин байрлах ******* ******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........хаягт оршин байрлах ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
211,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* констракшн ХХК нь *******-Энержи ******* ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хаалттай дэд станцын тоосгон барилга барих ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь .......... хотхоны ГЦХ-ын угсралтын ажлын хүрээнд ХТП-№1,2,6 ба РП-ын барилга /нийт 4 байгууламж/ барьж бэлэн болгох, хариуцагч нь ажлын хөлсөнд гэрээний 3.1-т заасан төлбөрийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.
Үүний дагуу гэрээнд заасан ХТГ1-№1, 2, 6 ба РП-ын барилга /нийт 4 байгууламж/-ыг "******* Хуран ******* ХХК нь барьж бэлэн болгон хариуцагчид хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 78,400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 94,050,000 төгрөг төлөөд, үлдэгдэл 141,050,000 төгрөгийг өнөөдрийг болтол шилжүүлэлгүй манай компанийг хохироож байна.
Ийнхүү өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөр төлех үүргээ биелүүлээгүй тул гэрээний 9.2-д зааснаар алданги тооцох үндэслэл бүрдсэн ба хугацаа хэтэрсэн нийт алдангийн хэмжээ 454,116,000 төгрөг болсон ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул гэрээний алдангид 70,525,000 төгрөг тооцсон болно.
Иймд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Согр-20/22.1 тоот Хаалттай дэд станцын тоосгон барилга барих ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 141,050,000 төгрөг, гэрээний алдангид 70,525,000 төгрөг, нийтдээ 211,575,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Согр-20/22.1 тоот Хаалттай дэд станцын тоосгон барилга барих ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэлд төлбөрт 211,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь гэрээний алдангид шаардсан 70,525,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ******* Энержи Корпораци ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д үлдэгдэл 141,050,000 төгрөгийг дараах нөхцөл, хуваарийн дагуу төлөхөөр зохигчид харилцан тохиролцов. Үүнд: 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 47,250,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-ийн Голомт банк дахь .... дугаарын дансанд хариуцагчаас шилжүүлэх, 78,200,000 төгрөгт тооцож, хариуцагч компанийн өмчлөлийн дараах хөрөнгүүдийг ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх. Үүнд: 3633 УБЯ улсын дугаартай, Ford Explorer маркийн 1 ширхэг машиныг 40,000,000 төгрөгт тооцож, ******* улсын дугаартай, Toyota aqua маркийн 1 ширхэг машиныг 13,200,000 төгрөгт тооцож, улсын дугаартай, Toyota Hiace маркийн 1 ширхэг машиныг 25,000,000 төгрөгт тооцож тус тус шилжүүлэхээр тохиролцож. Дээрх автомашинуудыг Автомашин хүлээлцэх актаар хүлээлцэж нэр шилжүүлсний дараа автомашинтай холбоотой бүх эрсдэл зардал нэхэмжлэгчид шилжинэ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний баталгаат хугацааны барьцаа 5 хувь болох үлдэгдэл 15,600,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний зүйл болсон барилга байгууламжийг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах Улсын комисс барилгыг хүлээж авсан өдрөөс хойш 1 жилийн дараа ******* ******* ******* ХХК-ийн Голомт банк дахь .... дугаарын дансанд хариуцагчаас шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.
*******гол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* Энержи Корпораци ХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Согр-20/22.1 тоот Хаалттай дэд станцын тоосгон барилга барих ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэлд төлбөрт 211,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь гэрээний алдангид шаардсан 70,525,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ******* Энержи Корпораци ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д үлдэгдэл 141,050,000 төгрөгийг нөхцөл, хуваарийн дагуу төлөхөөр зохигчид харилцан тохиролцож, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 47,250,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-ийн Голомт банк дахь .... дугаарын дансанд хариуцагчаас шилжүүлэх, 78,200,000 төгрөгт тооцож, хариуцагч компанийн өмчлөлийн дараах хөрөнгүүдийг ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх. Үүнд: 3633 УБЯ улсын дугаартай, Ford Explorer маркийн 1 ширхэг машиныг 40,000,000 төгрөгт тооцож, ******* улсын дугаартай, Toyota aqua маркийн 1 ширхэг машиныг 13.200.000 төгрөгт тооцож, улсын дугаартай, Toyota Hiace маркийн 1 ширхэг машиныг 25,000,000 төгрөгт тооцож тус тус шилжүүлэхээр тохиролцож. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний баталгаат хугацааны барьцаа 5 хувь болох үлдэгдэл 15,600,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний зүйл болсон барилга байгууламжийг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах Улсын комисс барилгыг хүлээж авсан өдрөөс хойш 1 жилийн дараа ******* ******* ******* ХХК-ийн Голомт банк дахь .... дугаарын дансанд хариуцагчаас шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,215,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ******* Энержи Корпораци ХХК-иас 607,912.5 төгрөг, төсвөөс 607,912.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД