2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/10005

 

 

 

 

 

 

 

 

 

  2025        11         17                                              191/ШШ2025/10005

 

 

                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах,К” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, Х овогт Сын П-д холбогдох

           

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.526.453 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Харилцагч С.Пийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг,зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэгэж тус тус заасныг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 17.030.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүнийг К дахь 3095040009 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаандаа зээлдэгч С.П нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөх  талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж зээлийн дугаартай гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 16.457.327 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 1.047.261 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21.866 төгрөг, Нийт 17.526.453 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг үндэслэн хариуцагчаас нийт 17.526.453 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие С овогтой П К” ХК-ийн нэхэмжлэлтэй. Надад холбогдох 17.526.453 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Дээрх 17.526.453 төгрөгийг дараах хугацаанд тэнцүү төлөлтэйгөөр төлөх болно.

2025.12.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.01.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.02.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.03.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.04.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.05.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.06.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.07.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.08.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.09.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.10.28-нд 1.460.537.75 төгрөг,

2026.11.28-нд 1.460.537.75 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч К” ХК нь хариуцагч С.Пд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.526.453 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 17.526.453 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хугацаанд 2025.12.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.01.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.02.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.03.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.04.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.05.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.06.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.07.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.08.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.09.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.10.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.11.28-нд 1.460.537.75 төгрөгөөр тус тус тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.  

 

Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.К” ХК-ийн нэхэмжлэлтэй С.Пд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.526.453 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч С.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 17.526.453 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025.12.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.01.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.02.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.03.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.04.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.05.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.06.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.07.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.08.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.09.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.10.28-нд 1.460.537.75 төгрөг, 2026.11.28-нд 1.460.537.75 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, С.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 245.582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 122.791 төгрөгийг хариуцагчаас, 122.791 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.    

                     

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВАААСҮРЭН