Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар   2024/ДШМ/12               

 

2025  02     14                                                     2024/ДШМ/12                

                                                                                                                        

                                                                    ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбат,

                      шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, М.Алтанцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, 

                      шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2230000020167 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.1.Монгол Улсын иргэн, 1986 онд Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 35А дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 100 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,152,000 төгрөгөөр торгох ялаар,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар өршөөн хэтрүүлсэн,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, *******  овогт ******* /РД:*******/,

1.2. Монгол Улсын иргэн, 1983 онд Баруун-Урт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй ******* овогт /РД:/

1.3. Монгол Улсын иргэн, 1991 онд Баруун-Урт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Баруун-Урт сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух хаягтай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн овогт /РД:/,

2.Яллагдагч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Их Өлгий” гэх газраас иргэн адууг бэлчээр дээрээс нь Тоёота приус-11 маркийн 30-93 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, хулгайлж, 29,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбат нь шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, *******, *******ыг нарыг бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар *******ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч *******т оногдуулсан 4 жил хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ы эзэмшлийн Тоёота приус-11 маркийн 95-56 СҮЭ улсын дугаартай автомашиныг улсын орлогод оруулж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Гэрэлт-Одын хохирол төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг буруу тогтоосон. Тухайн гэмт хэргийг гардан зохион байгуулж, мал хөөсөн өгсөн мэдүүлгийг үндэслэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны үед Хэнтий аймагт гэр бүлийн хүний хамт ажлаар ирсэн. ******* нь Б.Гансүхийг 1,500,000 төгрөг өгье мал туугаад өгөөч, малаа Хэнтий аймаг руу оруулах гэсэн юм гэж гуйхаар нь хөлсөөр явсан. Наранбаатар, , нар нь бие биеэ зүс төдийхөн таньдаг, танил найз нөхөд биш тухайн өдөр хоорондоо таарсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******ыг цагаатгаж өгнө үү гэв.

 

6.Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэргийн үйл баримтаас харахад ******* нь тухайн хэрэгт хамааралгүй. Түүнийг архи уучихсан, гэртээ байхад нь Гансүх ирээд, чамд өгөх ёстой хонио өгье гээд аваад явсан. Уусан архи нь гараагүй байхад замдаа Гансүх архи авч өгдөг. Тэгээд нэг мэдсэн отрын айлд хүргэж өгье гээд аваад явсан. Гансүх нь ийг архи уудаг,  архины хамааралтай гэдгийг мэддэг, энэ талаар ч хэлдэг. Үүнээс дүгнэхэд ******* нь согтуу хаана явж байгаагаа ч мэдээгүй. Түүнд хулгай хийх санаа зорилго байгаагүй, бусадтай санаатай үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, хамтран оролцсон хэлбэрийг нотолж тогтоогоогүй. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэг өгсөн *******ийн мэдүүлэг, мэдүүлэг зэргийг нотлох баримтаар тооцуулахгүй байх тухай хүсэлтийг гаргахад шүүх шийдвэрлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт шүүх хуралдаан явуулах процессыг хуульчилсан байх ба тус хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтоох, талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргах эрхтэй гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс нотлох баримтаар тооцох, тооцохгүй байх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл нас барсан гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэнийг тогтоох боломжгүй. Шүүхээс тухайн хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

 

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

8.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

9.Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

10.Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

11.Прокурор Х.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

ТОДОРХОЙЛОХ нь:

          12.Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

13.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

12. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Их Өлгий” гэх газраас иргэн 34 тооны адууг бэлчээр дээрээс нь Тоёота Приус-11 маркийн 30-93 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 29,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:

12.1.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед Б.Гансүх гэдэг хүн над руу ярьсан. Над руу энэ гурван хүн гурвуулаа ирж уулзсан. Би мөнгө төгрөг муутай байсан болохоор очиж, тэр адууг нь анх удаа харсан. Тэр адуун дээр очиход ******* зайдан морьтой адуун дээр явж байсан. Тэгээд бид төв ороод буудалд хоносон. Тэнд ийг үлдээгээд Гансүх жолоочтойгоо адуу руу явсан. Тэгээд шөнө ирээд ийг үлдээгээд адууг минь хүн бэлэн мөнгөнд авна гэнээ гээд гарцгаасан. Тэгээд шөнө 23 цагийн үед буудлаас гарахад буудлын үүдэнд цагдаа нар зогсож байсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй гэв.

12.2.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гансүх найз нь отрын адуу хүргэж өгөх гэсэн юм чи надтай цуг яваад өгөөч гээд гуйсан. Тэр үед би жаахан уусан байсан. Гэтэл хөгшин нь замд нэг юм авчихъя чи тэрийг бага багаар уугаад яваарай гэсэн. Тэгээд нөгөө архинаас жаахан уугаад унтчихсан. Нэг сэрсэн чинь нөгөө адуун дээрээ очсон машинтай туугаад явж байсан. Тэгээд нэг хашаан дээр очоод морь барьж аваад зайдлаад өөрөө туусан. Нэлээн явж байгаад намайг чи алхуулаад ч хамаагүй туугаад явж бай найз нь Хэнтий рүү очоод хоол аваад ирье гэж хэлсэн. Тэгээд , Гансүх хоёр явсан. Би араас нь алхуулаад адууг нь авч явж байсан. Гэтэл гэнэт цагдаа ирээд биднийг авч яваад хулгайн адуу гэдгийг мэдсэн. Өмнө нь мэдээгүй байсан гэв.

12.3.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг Гансүх гэдэг хүн хөлсөлсөн. Тэр хүн би адуугаа оторт гаргах гэж байгаа. Намайг дагаад яваад өгөөч гэж гуйсан. Бид үнэ хөлс тохиролцоод явсан. Замд гэдэг хүнийг аваад бид гурав явсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй. Надад тэр тухай яриагүй гэв.

12.4.Хохирогч “Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд адуугаа “Эх Өлгий” гэх газар байхад нь бүртгэхэд тоо ёсоор бүрэн байсан. 12 сарын 02-нд адуугаа хураах гээд хайгаад олоогүй. Ягаан саарал зүсмийн буруу, зөв 2 талдаа загасан тамгатай хавчиг азаргатай, загасан тамгатай адуу байгаа юм. Азаргатайгаа, нийт 34 тооны адуу байсан...” гэх (1 хх 60-62 ),

12.5.Гэрч “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр адуундаа яваад ирэхдээ байхгүй байна гэж хэлсэн. Ойролцоо айлуудаар асууж сурагласан боловч ямар ч сураг гараагүй. Би адуугаа хулгайд алдсан гэж бодож байна. Манайх ягаан буурал азарга, 12 тооны бүдүүн морь, 11 тооны гүү, 2 унага, 8 тооны даагатай байсан...” гэх (1 хх 72-73),

 

12.6.Гэрч “2021 оны 12 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчим үл таних 2 залуу хөх өнгийн приус маркийн автомашинтай ирcэн. “Зүүн урдаас адуу тууж яваа юм. Зам дээр машин тосож байгаад тууж явсан адуугаа алдчихлаа” гэж хэлээд манайд хоол унд идэж уусан. Тэгээд тэр 2 аймгийн төв орж бензин тостой болоод ирье гээд 21 цагийн орчим явсан. Тэгээд тэр оройгоо 22 цагийн орчим аймгийн төвөөс ирэхдээ гурвуулаа болоод ирсэн. Тэр гурван залуу манай гэрт хоноод 2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчим босоод цай уучхаад адуугаа хайж олно гээд гурвуулаа машинтайгаа баруун зүгт яваад удалгүй адуугаа олчихлоо ойрхон байна гээд ирсэн...” гэх (1 хх 65-69),

12.7.Гэрч “Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу *******ын хамтаар ирсэн юм. Өглөө нь Гансүх, нар машинтай ирээд Наранбаатартай уулзаад байсан.  Бид нар Хэнтий аймгийн төвөөс Сүхбаатар аймаг орох замаар 50 км хэртэй газарт явж байгаад замын урд талд 30 тооны хэсэг адуу байсан тэр адуун дээр гэх хүн ганцаараа морьтой байж байсан. Тэр адууг ахын адуу гээд байсан юм...” гэх (1 хх 95-96),

12.8.Гэрч “Намайг Сүхбаатар аймгийн Баруун-Уртад байхад надтай цуг ял эдэлж байсан ******* над руу яриад гавын хугацаа чинь дууссан уу?, ганц том хөдөлмөөр байна гэсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед цэнхэр өнгийн Приүс-10 маркийн 30-93 унц улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй , бид нар гарч, Сүхбаатар аймгийн төвөөс хойшоо явж, ягаан азаргатай 30 гаран тооны азарга адууг тууж, 30-40 км хэртэй газарт авчирсан. Адуунаас цагаан зүсмийн морь барьж аваад бид хоёр ээлжилж зайдан унаад нөгөө адуугаа хөөж, Хэнтий аймгийн төвөөс 37 км зайтай төв замын урд талд адуугаа үлдээгээд бид нар машинтайгаа аймгийн төвд ирсэн. Би Галхүү гэх хүнээс ченжийн дугаар аваад нөгөө ченжтэй уулзахад Наранбаатар адуугаа амьдаар нь базаад өгөөд ир гэсэн юм. Тэгээд адуугаа бүгдийг нь 25 сая гэж хэлээд байж байхад цагдаа нар ирж биднийг барьсан...” гэх (1 хх 82-84),

 

12.9.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 хх 24-28),

12.10.Эд зүйл (тээврийн хэрэгсэл)-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 хх 29-33),

12.11.Эд мөрийн баримтаар 34 тооны адууг хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (1 хх 34-40),

12.12.Эд мөрийн баримтаар 95-56 СҮЭ улсын дугаартай тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 хх 43-50)

12.13.Хохирогч Д.Гэрэлт-Одод 34 тооны адуу хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 38-40) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

          13.Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дансны хуулганууд зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно.

 

14.Шүүгдэгч *******, *******, ******* нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар “бусадтай бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм  ашиглаж хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал: Мал хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын малыг шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авснаар хангагдана.  Найман бог эсхүл хоёр бод, түүнээс дээш мал хулгайлсныг олон тооны мал хулгайлсан гэж үздэг. “Машин механизм ашигласан” гэдэгт гэмт хэрэг үйлдэхдээ зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл ашигласныг хамааруулна.       

15.Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн байна.

16. Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд “Шүүгдэгч ******* анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Түүний ялыг хөнгөрүүлэхийг хүсэж байна. Гэмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд байсан тул улсын дугаар, өмчлөгч өөрчлөгдсөн байдаг. Иймд тээврийн хэрэгслийн үнийг уг гэмт хэргийг хамтран үйлдсэн гурван шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэх тайлбар, саналыг гаргасан.

Хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэрэг баримтаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ 30-93 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байх бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 95-56 СҮЭ болгон өөрчилж, *******ы өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна. (1 хх 28-33, 44, 48-50).

Ийм учраас анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журамд нийцсэн байна гэж дүгнэв.  

17. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд “Шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, нотлох баримтын бүрдэл дутуу байхад дүгнэлт хийсэн, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болж чадахгүй байхад, эх сурвалжийг шалган тогтоох ажиллагааг дутуу хийсэн, хуулийг буруу хэрэглэсэн, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй зэрэг үндэслэлээр...шүүгдэгч *******ын үйлдэл, оролцоо хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх тайлбар, саналыг гаргасан. Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр тогтоогдсон, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдсэн болно.

18.Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр “Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгч *******ын үйлдлийг эргэлзээгүйгээр нотолж, тогтоож чадаагүй тул хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “Гэрч *******, Б.Гансүх нарын мэдүүлгүүдийг хэргийн нотлох баримтаас хасуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргасныг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг тус тус гаргасан.

Анхан шатны шүүх дан ганц гэрч мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргаагүй, хэрэгт авагдсан яллагдагч, бусад гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч *******, *******, ******* нарын цагдан хоригдсон нийт 122 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                         Г.БОЛОРМАА

                                                                         Д.ГАНЗОРИГ