2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09034

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***тоотод оршин суух, ******* ******* /рд*******/-ийн нэхэмжлэлтэй,

******* овогтой ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сарангуа оролцов.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* би Н.*******тай 2007 оноос хамтран амьдарч, бидний дундаас 2007 оны 06-р сарын 21-ний өдөр хүү *******ы *******, 2017 оны 06-р сарын 29-ний өдөр охин *******ы нар төрсөн. Н.******* нь анх надтай хамт амьдарч эхэлсэн хугацаанаас эхлэн намайг элдвээр харааж, байнгын бие махбодын хүчирхийлэл үйлдсээр ирсэн. Цагдаагийн байгууллагад ажилладаг хүн учраас нэр хүнд болон төрүүлж өсгөсөн хүүхдүүдээ бодож тэвчиж олон жилийн хугацаанд сэтгэлийн дарамтад орж амьдарсаар ирсэн. Нэгэнт бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас 2023 оноос хойш тусдаа амьдарч байгаа учир цаашид би хамтран амьдрах шаардлагагүй болсон гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.*******ы хаягаар шүүхэд ирүүлэхээр Мэдэгдэх хуудсыг илгээсэн боловч Б.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирэхгүй шүүхийг үл хүндэтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тул шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх ажиллагааг явуулахад, хариуцагч Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, 31 байр, 106 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаагийн илтгэх хуудсаар тус тус тогтоогдосон байдаг. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн *******ыг эрэн сурвалжилж, олж тогтоож өгнө үү...... гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-14-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* Н.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт Д.*******, Н.******* нарын хамтран өмчлөх эд хөрөнгийн лавлагаа, *******ы ******* хүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 39526 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Н.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Н.********** тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг ******* овогтой ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.*******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Н.*******ыг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас:88702611/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ