2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10097

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         11         19                                           191/ШШ2025/10097

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: тоотод оршин суух, Б овогт Гын Ш

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г.Ш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ш миний бие 1983 оны 09 дүгээр сарын 08-нд Улсын Хүүхэд залуучуудын театрт гэрэлтүүлэгчээр ажилд ороод 1991 оны 08 дугаар сард ажлаас гарсан болно. Манай театр менежментийн хувьчлалд орж тухайн үед театрт ажилласан хүмүүсийн хөдөлмөрийн дэвтэр болон амралт авсан буцаад ажилд орсон зэрэг тушаалууд ихэнх нь алга болж үрэгдсэн тул тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай зарим бичиг баримт архивд хадгалагдаж үлдээгүй тул өөрт байгаа баримтыг өгсөн. 1988 оны 10 дугаар сарын 16-нд цэргийн албанд яваад 1989 оны 07 дугаар сарын 06-нд өвчний учир чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах болоход холбогдох баримтууд байхгүй учраас Нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ тогтоолгох тухай зөвлөмжийг өгсөн. Тиймээс Хүүхэд залуучуудын театрт 1983 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл гэрэлтүүлэгчээр, 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэрэлтүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.      

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Ш нь Хүүхэд залуучуудын театрт 1983 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал, 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-нийг өдрийг хүртэл гэрэлтүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

Г.Ш нь Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дугаартай Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа”, БНМАУ-ын Соёлын яам МХЗЭ-ийн нэрэмжит, Алтан гадас одонт Улсын хүүхэд, залуучуудын театрын даргын 1983 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 102 дугаартай “Ажилд шинээр авах тухай” тушаал, БНМАУ-ын Соёлын яам МХЗЭ-ийн нэрэмжит, Алтан гадас одонт  Улсын хүүхэд, залуучуудын театр 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 108 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, БНМАУ-ын Соёлын яам МХЗЭ-ийн нэрэмжит, Алтан гадас одонт Улсын хүүхэд, залуучуудын театрын даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, БНМАУ-ын Соёлын яам МХЗЭ-ийн нэрэмжит Улсын хүүхэд залуучуудын театрын даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын газрын цалингийн тодорхойлолт, Г.Шийн Маягт 7 хаягийн хуудас,  БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1а, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-ын 21 А маягт, Б.Т, Ж.Э нарын тодорхойлолт, Б.Т, Ж.Э нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, фото зураг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                             

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б овогт Гын Шийг Хүүхэд залуучуудын театрт 1983 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал, 1989 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-нийг өдрийг хүртэл гэрэлтүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Г.Шийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ДАВААСҮРЭН