2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/07184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 01 191/ШШ2025/07184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

иуцагч: ....... хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/,

 

иуцагч: ........ хаягт оршин байрлах ******* ******* ХХК /РД:/-нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ..... хягт оршин байрлах, ******* ХХК/РД:/,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ......хаягт оршин суух, овогт /РД:/-ыг оролцуулан,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 66,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б., хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч У., гуравдагч этгээд Б.ын төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэрэнадмид миний бие ******* *******ХХК-тай 2022 оны 10 сарын 31-ний өдөр .......Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Тус гэрээгээр .....р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын ..... 84,73м/кв талбай бүхий орон сууцыг 1м/кв-ийг 3.400.000 төгрөгөөр нийт төлбөр 288.082.000 төгрөгөөр тооцон захиалан бариулж, гүйцэтгэгч нь 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж дуусган, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. ******* ******* ХХК-тай байгуулсан дээрх Орон сууц захиалгаар барих гэрээ-ний 3.2-т Захиалагч тал энэхүү гэрээний төлбөр 100% болох 288.082.000 төгрөгийг ******* проекг ХХК, *******ХХК нарын хооронд байгуулсан ....... тоот гэрээний төлбөрт бартер хэлбэрээр тооцуулан төлнө. гэж заасны дагуу дээрх орон сууцны төлбөрийг ******* ХХК-д 2022.10.31-ний өдөр 20.000.000 төгрөгөөр 5 удаагийн гүйлгээ, мөн тус өдрөө 18.000.000 төгрөгийг, 2022.11.01-ний өдөр 115.000.000 төгрөг, 2022.11.04-ний өдөр 20.000.000 төгрөг, 13.900.000 төгрөгөөр тус тус нийт 266.900.000 төгрөгийг төлсөн. Орон сууц захиалгаар барих гэрээ-ний нийт төлбөрийг хэсэгчлэхгүй шууд төлж байгаа тул нийт төлбөр болох 288.082.000 төгрөг гэж заасныг 266.900.000 төгрөгөөр тооцож төлөхөөр ******* ХХК-тай тохиролцож, харилцан зөвшөөрч баталгаажуулсан. Гэтэл ******* ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 10 сарын 31-ний өдрийн .......Орон сууц захиалгаар барих гэрээ"-г цуцлах тухай мэдэгдлийг 2023.07 сард манайд имайлээр өгөхөд цуцлах үндэслэл байхгүй тухай хариуг мөн өгсөн. Үүнээс хойш ямар нэг хариуг "******* *******ХХК-иас дахин өгөөгүй тул тус орон сууцыг ашиглалтад орохыг хүлээсэн. Гэтэл .....р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын ..... 84,73м/кв талбай бүхий орон сууцыг ашиглалтад оруулахаар комиссын асуудал яригдаж байгаа энэ үед буюу 2024.11 сард ******* *******ХХК-ны эрх бүхий ажилтнууд танай гэрээг цуцалсан. Учир нь манай ******* ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч контсракшнХХК нь гэрээний үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй тул цуцалсан гэж хэлсэн нь нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлгүй юм. Учир нь

-"******* ******* ХХК болон " *******ХХК нар 2022.08.05-ний өдрийн ....... Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний дагуу харилцан ажиллаж байсан гэх бөгөөд тус гэрээтэй холбоотой тус гэрээний талуудад асуудал үүссэн нь иргэн Д.******* ******* ******* ХХК бидний хооронд байгуулсан 2022 оны 10 сарын 31-ний өдрийн ...... "Орон сууц захиалгаар барих гэрээ-ний үүрэгт огт хамааралгүй. 2022 оны 10 сарын 31-ний өдрийн байгуулсан ...... Орон сууц захиалгаар барих гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд тус гэрээний 9.2-т заасны дагуу гэрээ цуцлах, өөрчлөх талаар албан ёсоор талууд харилцан тохиролцоогүй, захиалагч тал зөвшөөрөөгүй, талуудын хоорондох гэрээг цуцлаагүй байхад нэг талын санаачилгаар хууль бусаар гэрээг цуцлах үндэслэлгүй. Мөн Захиалагч талаас гэрээний үүргээ ямар нэг байдлаар зөрчөөгүй. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 10 сарын 31-ний өдөр ...... Орон сууц захиалгаар барих гэрээ-ний хугацаа тус гэрээний 2-т заасны дагуу 2022.10.31-2023.03.31-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд Д.*******ад нэг ч удаа гэрээний үүрэгтэй холбоотой мэдэгдэл, гэрээ цуцлах тухай асуудал огт ярьж байгаагүй. ин тус гэрээний хугацаа дууссанаас 4 сарын дараа буюу 2023.07 сард гэрээ цуцлах асуудал ярьсан нь үндэслэлгүй. ин Гүйцэтгэгч тал ******* *******" ХХК нь өөрөө талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл дээрх орон сууцыг ашиглалтад оруулаагүй хугацаа хэтрүүлснээс шалтгаалан Захиалагч тал хохирч байгаа тул гэрээний 4.2.6-д заасны дагуу алданги нэхэмжлэх эрх үүсэж байна гэж үзэж байна. Иймд,

-Д.******* нь .....р хорооны нутаг дэвсгэрт байрлах "" хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын ..... 84,73м/кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-.....р хорооны нутаг дэвсгэрт байрлах " хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын ..... 84,73м/кв талбай бүхий орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч Д.*******ад хүлээлгэж өгөхийг хариуцагч "******* ******* ХХК, ******* ******* ХХК нарт даалгах,

-******* *******ХХК нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 10 сарын 31-ний өдрийн .......Орон сууц захиалгаар барих гэрээ-ний 2.1, 2.2-т тус тус заасны дагуу 2022.10.31-2023.03.31-ний /2023 оны 1-р улиралд ашиглалтад оруулах / өдрийн хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж Захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн тул тус гэрээний 4.2.6-д заасны дагуу гэрээний үүргийн хугацаа хэтрүүлснийг 2023.03.31-2024.12.13-ний өдөр хүртэл 347 хоног гэж тооцож, 1 хоногийн алданги 0.5%-иар тооцоход 1.334.500 төгрөг /266.900.000*0,5% нь 1 хоногийн 1.334.500 төгрөг/, нийт 347хоног *1.134.500 төгрөг, нийт алданги 393.671.500 төгрөг болж байна. Үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн үндсэн үнэ болох 266.900.000 төгрөгийн 50 %-иар алданги тооцож 133.450.000 төгрөг болсныг, дахин 50 хувиар тооцож /улсын тэмдэгтийн хураамж төлж чадаагүйн улмаас хасав/ 66.725.000 төгрөгийн алдангийг ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. иуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй хотхоны А2 блок, 16 давхар Үйлчилгээтэй орон сууцны барилга-ыг барьж байна. Тус 16 давхар барилгын гадна фасад угсралтын ажил хийж гүйцэтгүүлэхээр Амонтэ ******* ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр № АТГ-011/22 тоот Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. №АТГ-011/22 тоот Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-нд заасанчлан ажил гүйцэтгэлийн төлбөрт /бартер/ тооцон иргэн Д.*******тай хийсэн .......тоот Орон сууц захиалгын гэрээ-г хийсэн. Тус .......тоот гэрээг хийх үед иргэн Д.******* болон хүүхдүүдэд нь тус орон сууцны /бартерийн байр, төлбөрийг Амонтэ ******* ХХК-ийн дансанд хийх, гэрээний төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх гэх мэт/ талаар мэдээлэл өгсөн бөгөөд гэрээний төлбөр төлөх 3.1, 3.2 дугаар хэсэгт Амонтэ ******* ХХК-д №АТГ-011/22 гэрээний төлбөрт тооцуулан төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээг хийсэн. Амонтэ ******* ХХК нь №АТГ-011/22 тоот гэрээний үүргээ биелүүлээгүйгээс иргэдэд учрах хохирол болон бусад алданги торгуулийг төлөх ёстойг мэдэгдсэн албан бичгийг явуулж байсан. Мөн дээрх гэрээний нөхцөлөөр орон сууц худалдан авсан захиалагч иргэдэд албан ёсны мэдэгдэл хүргүүлсний дараа орон сууц захиалсан иргэд манай компанийн оффис дээр ирж хуралдан .... № АТГ-011/22 тоот гэрээг нэг удаа сунгаж өгөөч бид Амонтэ *******" ХХК-аар гэрээт ажлыг дуусгахад хяналт тавья" гэдэг зөвшилцөлд хүрч дээрх гэрээг сунгасан боловч, Амонтэ ******* ХХК нь гэрээний сунгасан нэмэлт гэрээн дээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Гэрээг сунгах нэмэлт гэрээг хийгээгүй байж, гэрээт ажил хийхээр ажил гүйцэтгэх график албан бичгээр ирүүлсэн. Тус ажил гүйцэтгэх графикийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй, материал нийлүүлэх боломжгүй зэргийг Амонтэ ******* ХХК нь албан бичгээр хүсэлт тавьсны дагуу манай компани гадна фасадны метал хавтан, дагалдах материалуудыг нийлүүлж, металл хавтан угсрах ажлыг хийж эхэлсэн. Гэвч Амонтэ *******" ХХК-ийн ажилчид ажлын туршлагагүй, ажил гүйцэтгэх графикт тусгасан ажилчдын тоо бүрэн бус зэргээс хамаарч фасадны метал хавтанг буруу эсгэж, угсралтын явцад алдаатай угсарч, 600мкв метал хавтанг хэрэглэх боломжгүй болгон дахин цаг хугацаа, эд материал, ажилчдын цалин, ашиглалтын зардал, дахин төлөвлөлтийн айлуудын түрээсийн зардал зэргээр манай компанийг алдагдалд оруулсан. Иймд №АТГ- 011/22 тоот гэрээний ерөнхий нөхцөл /ГЕН/-ийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, заасан нөхцөлүүдийг үндэслэл болгон 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ....... тоот албан бичгээр мэдэгдэн гэрээг дахин цуцалсан. Манай компани нь Амонтэ ******* ХХК-д №АТГ-011/22 гэрээг цуцлах мэдэгдэл өгснөөс хойш хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, тооцоо нийлэх талаар албан мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл гэрээг дүгнэж акт үйлдээгүй, компанийн хаяг, утасны дугаараа өөрчлөн холбогдох боломжгүй болоод байна. Иймд манай компани А2 блок, 16 давхар Үйлчилгээтэй орон сууцны барилга-ын бусад 100 иргэд, аж ахуй нэгжийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, орон сууц захиалсан иргэдийн эрх ашгийг хүндлэх шаардлагатай байгаа тухай иргэн Д.******* болон хүүхдүүдэд нь илэрхийлж байсан. Д.*******ад .......дугаартай гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсний дараа тус орон сууцыг худалдан борлуулж барилгаа барьж дуусгасан. Тус .......дугаартай гэрээний төлбөр нь Амонтэ ******* ХХК-ийн дансанд төлөгдсөн бөгөөд гэрээг цуцлах үед хийсэн ажлаа-дүгнэж, тус байрыг худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан боловч өнөөдрийг хүртэл уулзалт хийгээгүй байна. Мөн иргэн Д.******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй Амонтэ ******* ХХК-аас хохирлыг нэхэмжлэх шаардлагатай гэжээ.

3. иуцагч ******* ******* ХХК шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани уг хэргийн хариуцагч биш юм. ХАРҮ Констракшн ХХК-ийн хувьд 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 61 дугаартай суудлан автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээ байгуулан гэрээний 1.3-т заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж Дашчойнхор овогтой *******ын нэр дээр Г15 гэсэн хаягт 25 тоот 15,12 м.кв талбайтай зогсоол шилжүүлэхийг даалгасан албан бичгийг өгсөн. Нэхэмжлэгчийн ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүргийг бид хүлээхгүй бөгөөд гэрээний нэг тал биш учраас нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. шүүхэд гаргасан шаардлагадаа: Б. би ******* ******* ХХК-тай 2024 оны 01-р сарын 10-ны өдөр №ОСЗБГ 01/24 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокийн барилгын 9 давхарт, 903 тоот 3 өрөө, 86,31 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан. Түүнчлэн орон сууцны үнийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан хугацаанд 100% төлж, улмаар 2025.06.18-ны өдөр орон сууцаа хүлээлцэн авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч чадахгүй нөхцөл байдалтай болоод байна. Учир нь манайхыг байрандаа орох гэтэл бидний өмнө нэг айл хаалганы цоожийг эвдэн орж, одоог болтол гарахгүй байгаа юм. Ингээд би орон сууцандаа хууль бусаар орчхоод байгаа айлыг нүүлгэж гаргуулах талаар ******* ******* ХХК-нд хандахад миний захиалан худалдаж авсан орон сууцтай холбоотой шүүхийн маргаан үүсч, нэхэмжлэгчээр нь манай байранд хууль бусаар орчхоод байгаа Д.******* гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг олж мэдлээ. Энэ нь миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Бодит байдал дээр ******* ******* ХХК-ийн зүгээс Орон сууц захиалгаар барих гэрээ-ний 4.2, 4.3-т тус тус заасны дагуу дээрх орон сууцыг Б. надад шилжүүлэн өгч, байр хүлээлцсэн акт үйлдсэн. Энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасантай нийцэж байна. Мөн "******* ******* ХХК-тай байгуулсан 2024 оны 01-р сарын 10-ны өдрийн №ОСЗБГ 01/24 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. "******* ******* ХХК нь *******тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг аль хэдийн цуцалсан байгаа санаа зоволтгүй гэж тайлбарласан тул би гэрээ байгуулсан. Д.*******ын хувьд хэдийгээр ******* ******* ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан гэх боловч төлбөр төлөх үүргээ урт хугацаанд гүйцэтгэлгүйгээр тэдний хороонд байгуулсан гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх үндсэн үүргийг ноцтой зөрчсөн, тодруулбал, уг орон сууц захиалгын гэрээ байгуулах хууль зүйн үндэс болоод байсан гэрээ буюу Амонтэ ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ....... тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэх үүргээ Амонтэ ******* ХХК нь зөрчсөн тул ******* ******* ХХК-ийн зүгээс уг ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, Амонтэ ******* ХХК-нд ажлын хөлс төлөх /ажлын хөлсийг орон сууцаар дүйцүүлэхээр тохиролцсон байсан/ үүрэг үүсээгүй учраас Д.*******тай байгуулсан дагавар гэрээ болох орон сууц захиалгын гэрээг цуцалсан талаараа шүүхэд хариу тайлбар өгсөн байна. Д.******* нь ******* ******* ХХК-ийн өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүрэг биелэгдэх боломжгүй болсон буюу ....... тоот Ажил гүйцэтгэх гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон учраас ******* ******* ХХК нь хуулинд заасан эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т заасан хууль зүйн үр дагавар үүснэ. Б. миний "******* *******" ХХК-тай байгуулсан 2024 оны 01-р сарын 10-ны өдрийн №ОСЗБГ 01/24 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ" нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд орон сууцны төлбөрийг гэрээний хугацаандаа 100 хувь төлснөөс гадна миний бие уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ хүлээн авч, улмаар акт үйлдэж баталгаажуулсан тул хууль ёсны өмчлөгч мөн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1,40 дүгээр зүйлийн 40.1,42 дугаар зүйлийн 42.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Б. миний,******* ******* ХХК-тай 2024 оны 01-р сарын 10-ны өдрийн №ОСЗБГ 01/24 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г хүчин төгөлдөрт тооцон Б. намайг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокийн барилгын 9 давхарт, 903 тоот 3 өрөө, 86,31 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4.1. иуцагч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гэрээний төлбөрт өгөхөөр тохиролцсон юм. *******" ХХК нь гадна фасадын ажлаа гүйцэтгэхэд бэлэн мөнгөний хэрэг байгаа тул гэрээний төлбөрт өгөхөөр тохиролцсон орон сууцыг гуравдагч этгээдэд худалдагч борлуулах саналтай байна гэснийг нь үндэслэн барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний дагалдах гэрээ болох 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-г Д.*******тай байгуулсан дээрх гэрээг байгуулахдаа Д.*******ад барилгын гадна фасадын ажил гүйцэтгэж дуусгавар болсон тохиолдолд тухайн маргаан бүхий орон сууц шилжих боломжтой болохыг анхааруулж хэлсэн бөгөөд ******* ХХК-ийн хийж гүйцэтгэх гадна фасадын ажилд өөрсдөө хяналт тавьж байх болно хэмээн удаа дараагийн уулзалт дээр хэлэлцэн тохирч Орон сууц захиалгаар барих гэрээний гуравдугаар зүйлийн "3.2. Захиалагч тал энэхүү гэрээний төлбөр 100 хувь болох 288.082.000 төгрөгийг ******* *******" ХХК. констоакшн" ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан АГГ-011/22 тоот гэрээний төлбөрт бартер хэлбэрээр тооцуулан төлнө гэж гэрээ цуцлагдах нөхцөлийг тохирсон юм.Гэвч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй алга болсон тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Барилгын төслийн ажлаа үргэлжлүүлж дуусгавар болгохын тулд дараагийн худалдан авагч болох Б.той 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01/24 Орон сууц захиалгын гэрээг байгуулж төлбөрийг бүрэн хүлээн авч талууд тооцоо нийлж тухайн маргаан бүхий байрыг хүлээлгэж өгсөн.Иймд дээрх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрнө гэжээ.

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, орон сууц захиалгаар барих гэрээ, а2 блокийн 9-р давхрын ..... план зураг, 2022.10.30 төлбөр төлөх нөхцөл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.11.04-ний өдрийн АМ-22/066 тоот албан бичиг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

иуцагч ******* ******* ХХК-иас : Иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа №26/25, харилцагчийн тооцооны дэлгэрэнгүй, 9 давхрын план зураг, орон сууц захиалгаар барих гэрээ, а2 блокын план зураг, орон сууц хүлээлцэх акт, 2025.05.22-ны өдрийн 32/25 тайлан хүргүүлэх тухай албан бичиг, барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, 2023.07.04-ний өдрийн мэдэгдэл, 2023.07.04-ний өдрийн гэрээ цуцалсан тухай албан бичиг, 2023.06.07-ны өдрийн гэрээ цуцалсан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.05.31-ний өдрийн 66/23 албан бичиг, 2023.05.12 48/23 тоот албан бичиг, 2023.03.22 27/23 тоот албан бичиг, барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ, металл хавтан силикон захиалгаар нийлүүлэх гэрээ, металл гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ №БАТГГ-29/23, тооцооны үлдэгдэлийн баталгаа, метал гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ №БАТГГ-27/23, метал гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ №БАТГГ-28/23, барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ №БАТГГ-01/24, бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ №ББНГ-10/24, Баянгол,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж, 2025.08.25-ны өдрийн мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

иуцагч ******* ******* ХХК-иас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2024.12.26-ны өдрийн 01/572 тоот албан бичиг /канон/, суудлын авто машины дулаан зогсоол захиалан бариулах гэрээ /канон/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Гуравдагч этгээдээс: Итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орон сууц захиалгаар бариулах гэрээ, орон сууцны зохион байгуулалтын зураг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн тооцооны дэлгэрэнгүй, 9 давхрын .....ын план зураг зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК нарт холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, хэлэлцэн тохирсон үнийг гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу төлсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч шилжүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулна, орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд ашиглалтад оруулаагүй тул хугацаа хэтрүүлсэн алдангийг гаргуулна гэж шаардсан, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 10 сарын 31-ний өдөр .......Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Уг гэрээгээр .....р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын ..... 84,73м/кв талбай бүхий орон сууцыг 1м/кв-ийг 3.400.000 төгрөгөөр, нийт 288.082.000 төгрөгөөр тооцон захиалан бариулах, гүйцэтгэгч нь 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж дуусган, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. ******* ******* ХХК-тай байгуулсан дээрх Орон сууц захиалгаар барих гэрээ-ний 288.082.000 төгрөгийг ******* ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулсан ....... тоот гэрээний төлбөрт бартер хэлбэрээр тооцуулан төлнө гэсний дагуу ******* ХХК-д нийт 266.900.000 төгрөгийг төлсөн, учир нь нийт төлбөрийг хэсэгчлэхгүй шууд төлж байгаа тул нийт төлбөр болох 288.082.000 төгрөгийг 266.900.000 төгрөгөөр тооцож төлөхөөр ******* ХХК-тай тохиролцож, харилцан зөвшөөрч баталгаажуулсан. Гэтэл ******* ******* ХХК нь 2022 оны 10 сарын 31-ний өдрийн .......Орон сууц захиалгаар барих гэрээ"-г цуцлах тухай мэдэгдлийг 2023.07 сард и-мэйлээр өгөхөд цуцлах үндэслэлгүй талаар хариуг өгсөн. Үүнээс хойш "******* *******ХХК-иас дахин хариу өгөөгүй. Гэрээ цуцлах болсон шалтгааныг ******* *******ХХК-ийн туслан гүйцэтгэгч контсракшн ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэсэн. Гэвч нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлгүй. Учир нь гэрээний дагуу төлбөрийг ******* ХХК-д бүрэн төлсөн, "******* ******* ХХК болон " ******* ХХК нар 2022.08.05-ний өдрийн ....... Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний дагуу харилцан ажиллаж байсан гэх бөгөөд тус гэрээтэй холбоотой тус гэрээний талуудад асуудал үүссэн нь захиалагчтай байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй, гэрээ цуцлах, өөрчлөх талаар албан ёсоор талууд харилцан тохиролцоогүй, захиалагч тал зөвшөөрөөгүй, талуудын хоорондох гэрээг цуцлаагүй байхад нэг талын санаачилгаар хууль бусаар гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй, захиалагч талаас гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээний хугацаанд гүйцэтгэгч талаас гэрээний үүрэгтэй холбоотой мэдэгдэл, гэрээ цуцлах тухай асуудал огт ярьж байгаагүй, гэтэл гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээ цуцлах асуудал ярьсан нь үндэслэлгүй, орон сууцыг ашиглалтад оруулаагүй хугацаа хэтрүүлснээс шалтгаалан Захиалагч хохирсон тул орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг хариуцагч "******* ******* ХХК, ******* ******* ХХК нарт даалгах, 66,725,000 төгрөгийн алдангийг мөн ******* проекгХХК-иас гаргуулна гэжээ.

 

3. иуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргажээ. ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй хотхоны А2 блок, 16 давхар Үйлчилгээтэй орон сууцны барилга-н гадна фасад угсралтын ажил хийж гүйцэтгүүлэхээр Амонтэ ******* ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр № АТГ-011/22 тоот Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээнд зааснаар ажил гүйцэтгэлийн төлбөрт /бартер/ тооцон иргэн Д.*******тай хийсэн .......тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Амонтэ ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, ажилчид ажлын туршлагагүй, ажил гүйцэтгэх графикт тусгасан ажилчдын тоо бүрэн бус зэргээс хамаарч фасадны метал хавтанг буруу эсгэж, угсралтын явцад алдаатай угсарч, цаг хугацаа, эд материал, ажилчдын цалин, ашиглалтын зардал, дахин төлөвлөлтийн айлуудын түрээсийн зардал зэргээр манай компанийг алдагдалд оруулсан. Иймд №АТГ- 011/22 тоот гэрээг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ....... тоот албан бичгээр мэдэгдэн гэрээг цуцалсан. Амонтэ ******* ХХК-д №АТГ-011/22 гэрээг цуцлах мэдэгдэл өгснөөс хойш хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, тооцоо нийлэх талаар албан мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч, өнөөг хүртэл Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэж акт үйлдээгүй. Манай компани А2 блок, 16 давхар Үйлчилгээтэй орон сууцны барилга-ын бусад 100 иргэд, аж ахуй нэгжийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, орон сууц захиалсан иргэдийн эрх ашгийг хүндлэх шаардлагатай байгаа тухай иргэн Д.******* болон хүүхдүүдэд нь мөн илэрхийлж байсан. Иргэн Д.*******ад .......дугаартай гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсний дараа тус орон сууцыг худалдан борлуулж барилгаа барьж дуусгасан. Д.******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй Амонтэ ******* ХХК-аас хохирлыг нэхэмжлэх шаардлагатай. Иргэн Б.той орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан тул Б.ыг өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

4. иуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, нэхэмжлэгчийн ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүргийг бид хүлээхгүй бөгөөд гэрээний нэг тал биш учраас нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь ******* ******* ХХК-тай 2024 оны 01-р сарын 10-ны өдөр №ОСЗБГ 01/24 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокийн барилгын 9 давхарт, 903 тоот 3 өрөө, 86,31 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан, орон сууцны үнийг 100% төлж, орон сууцаа хүлээлцэн авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Байрандаа орох гэтэл бидний өмнө Д.******* хаалганы цоожийг эвдэн орж, одоог болтол гарахгүй байгаа. ******* ******* ХХК нь бидний хооронд байгуулсан захиалгын гэрээг хүчин төгөлдөр, мөн Д.*******тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг аль хэдийн цуцалсан байгаа санаа зоволтгүй гэж тайлбарласан тул би энэ компанитай гэрээ байгуулсан. Иймд Б. намайг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

6. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

7. ******* ******* ХХК нь ******* ХХК-тай 2022.08.08-ны өдөр Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-г /1,868,600,000 төгрөг/ байгуулж, уг гэрээний төлбөр тооцооны 70 хувьд тооцон ажил гүйцэтгэгч нь орон сууцыг ажлы хөлсөнд хүлээн авахаар тохирсон, төлбөр тооцоонд хамаарах орон сууцны нэг нь .....р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын ..... 84,73м/кв талбай бүхий орон сууц байсан талаар зохигчид маргаагүй байна. /хх-133/

 

8. ******* ******* ХХК нь ******* ХХК-нарын хооронд 2022.08.08-ны өдөр байгуулсан Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу захиалагч төлбөр тооцоог гүйцэтгэхдээ гүйцэтгэгч ******* ХХК-ийн гаргасан саналын дагуу иргэн Д.*******ад орон сууцыг захиалгын гэрээний дагуу хүлээлгэж өгөхөөр, Д.******* нь тухайн орон сууцны төлбөрийг ******* ХХК-д төлөхөөр тохирчээ.

 

9. Улмаар, ******* ******* ХХК нь ******* ХХК-нарын хооронд 2022.08.08-ны өдөр байгуулсан Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу захиалагч орон сууцыг ******* ХХК-ийн гаргасан саналын дагуу Д.*******ад шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч, Д.******* болон ******* ******* ХХК нарын хооронд 2022.10.31-ний өдрийн .......дугаартай гэрээг байгуулжээ. /хх-6/

 

9.1. Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр, гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бадрал хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын ..... 84.73 м.кв талбай бүхий орон сууцыг 2023 оны 01 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, захиалагч гэрээгээр тохирсон төлбөр тооцоог буюу орон сууцыг 1 м.кв-ыг 3,400,000 төгрөгөөр тооцон нийт 288,082,000 төгрөгийг, ******* ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулсан ....... тоот гэрээний төлбөрт бартер хэлбэрээр тооцуулан төлөхөөр харилцан тохирчээ.

 

9.2. Д.******* болон ******* ******* ХХК нарын хооронд 2022.10.31-ний өдөр байгуулсан .......дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т заасан төлбөрийг ******* ******* ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэгч ******* ХХК-д дараах байдлаар төлж барагдуулжээ. Үүнд:

 

а/ 2022.13.31-ний өдөр 6 удаагийн шилжүүлгээр 118,000,000 төгрөг, 2022.11.01-ний өдөр 115,000,000 төгрөг, 2022.11.04-ний өдөр 2 удаагийн шилжүүлгээр 33,900,000 төгрөгийг Д.*******ын хүүхэд Т.Батцолмонгийн Хан банкны 5030514753 дугаартай данснаас А2 ..... Д.Цэрэнханд гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 266,900,000 төгрөгийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмандахын Хаан банкны 5057793701 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогджээ. /хх12-15/

 

9.3.Эдгээр үйл баримтыг нотолж, ******* ХХК-иас ******* ******* ХХК-д хандан 2022.11.04-ний өдөр АМ-22/066 дугаартай албан бичгийг хүргүүлжээ. Үүнд: Танай компанитай байгуулсан АГТ-011/22 тоот гэрээний дагуу ажил гүйцэтгэлийн төлбөрийн үнийн дүнд бартераар тооцуулан авсан орон сууцуудаас 2023 оны 2-р улиралд ашиглалтад орох А2 блокийн 9-р давхрын Н-1 загварын 84,73м2 орон сууцыг Дашчойнхор овогтой ******* /РД:*******/-д худалдан борлуулсан болно. Д.******* нь манай байгууллагад орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан тул танай байгууллагатай байгуулсан дээрх тоот гэрээний үүргийн биелэлтээс үл хамаарах нөхцөлөөр Д.******* /РД:*******/-д захиалгын төлбөрөө бүрэн барагдуулсан захиалагчийн эрхийг олгохыг зөвшөөрч байна гэжээ. /хх-83/

 

9.4. ******* ХХК нь Иргэн Д.******* нь орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болохыг нотолж, 2022.11.04-ний өдөр АМ-22/066 дугаартай албан бичгээр тодорхойлсон, мөн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 266,900,000 төгрөгийг төлсөн болох нь банкны дансны хуулгаар нотлогдсон, энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрч, ******* ******* ХХК нь иргэн Д.*******тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан, энэхүү орон сууц захиалгаар барих гэрээний харилцаанд буюу гэрээний талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар ******* ******* ХХК, Д.******* нар маргаагүй нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон буюу Д.******* нь орон сууц захиалгын төлбөрт төлөх мөнгөн төлбөрийн үүргийг ******* ХХК-д харилцан тохирсон үнээр шилжүүлсэн, харин ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт ******* ХХК-д шилжүүлэх ёстой мөнгөн төлбөрийн үүрэгт /ажлын гүйцэтгэлийн төлбөрт/ маргаан бүхий орон сууцыг Д.*******ад шилжүүлэхээр гэрээгээр тохирчээ.

10. Иймд ******* ******* ХХК, Д.Цэрэнадмид нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн, гэрээний нийт үнийн дүнгийн хувьд маргаангүй гэж үзнэ.

 

11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч ******* ******* ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

12. Нэхэмжлэгч Д.******* болон ******* ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн талаар маргаагүйгээс гадна тэдгээрийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах, татгалзах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, ******* ******* ХХК-ийн зүгээс хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хууль болон гэрээнд зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

13. ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2022.08.05-ны өдөр байгуулсан ....... дугаартай Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчсөнтэй холбогдуулан захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан, нэг талын санаачилгаар цуцалсан буюу ажил гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул захиалагч нь гүйцэтгэгчид төлбөр төлөх үүрэг үүсэхгүй, үндсэн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч Д.*******тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг мөн цуцалсан гэж, хариуцагч маргасан боловч Д.*******тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний хувьд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй буюу Д.******* нь ******* ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэ байдал тогтоогдоогүй байна.

 

14. Иймд нэхэмжлэгч Д.******* нь Орон сууц захиалгаар барих гэрээний үүргийг хариуцагч ******* ******* ХХК-иас шаардах эрхтэй бөгөөд, гэрээний 1.5-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх ба ийнхүү хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг, худалдан авах гэрээний үр дагаврыг ******* ******* ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

15. иуцагч ******* ******* ХХК нь гүйцэтгэгч ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг ******* ХХК нь гүйцэтгээгүй тул нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл болсон, улмаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тул уг гэрээний үндсэн дээр Д.Цэрэнадмидтай байгуулсан гэрээг цуцалсан, тухайн гэрээ нь үндсэн гэрээний дагуу цуцлагдах үндэстэй гэж маргасан боловч ******* ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2022.08.05-ны өдөр байгуулсан ....... дугаартай Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ, Д.******* болон ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нд энэ талаар харилцан тохирсон зүйлгүй, тодруулбал, ******* ХХК-ийн ажлын гүйцэтгэлээс шалтгаалан Д.*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг дүгнэх зэрэг тохиролцоо, болзлыг гэрээгээр тохироогүй, энэ талаар гэрээнд тусгагдаагүй байх тул Д.*******ад гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж байсан гэх үндэслэл нь гэрээг нэг талын санаачилгаар шууд цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй.

 

16. ин хариуцагч ******* ******* ХХК нь гүйцэтгэгч ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг ******* ХХК нь гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэл, журмын дагуу учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байх тул гэрээний нэг талаас хариуцлага шаардах эрхийг Д.*******ад хамаатуулах боломжгүй.

 

17. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээд шударга эзэмшигч болох тул Д.******* нь ******* ******* ХХК-тай 2022.10.31-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ-ний үүргийг шаардах эрхтэй, ******* ******* ХХК-д холбогдуулан, Д.******* нь .....р хорооны нутаг дэвсгэрт байрлах "" хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын ..... / хотхоны А2 блокийн барилгын 9 давхарт, 903 тоот/ 3 өрөө 84,73м/кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

18. ин нэхэмжлэгч Д.******* нь дээрх шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Д.*******, ******* ******* ХХК нарын хооронд аливаа эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

19. Нэхэмжлэгч Д.******* нь ******* *******ХХК-тай 2022 оны 10 сарын 31-ний өдөр байгуулсан .......Орон сууц захиалгаар барих гэрээ-ний 2.1, 2.2-т тус тус заасны дагуу 2022.10.31-2023.03.31-ний өдрийн хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж Захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн тул тус гэрээний 4.2.6-д заасны дагуу гэрээний үүргийн хугацаа хэтрүүлснийг 2023.03.31-2024.12.13-ний өдөр хүртэл 347 хоног гэж тооцож, 1 хоногийн алданги 0.5%-иар тооцон, 1.334.500 төгрөг /266.900.000*0,5% нь 1 хоногийн 1.334.500 төгрөг/, нийт 347хоног х 1.134.500 төгрөг, нийт алданги 393.671.500 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн үндсэн үнэ болох 266.900.000 төгрөгийн 50 %-иар алданги тооцож 133.450.000 төгрөг болсныг, дахин 50 хувиар тооцож /улсын тэмдэгтийн хураамж төлж чадаагүйн улмаас хасав/ 66.725.000 төгрөгийн алдангийг ******* ******* ХХК-иас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.

 

19.1. Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 10 сарын 31-ний өдөр байгуулсан .......Орон сууц захиалгаар барих гэрээ-ний 4.2.6-д Гүйцэтгэгчээс шалтгаалж энэхүү гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлнө гэсэн зохицуулалтын дагуу шаарджээ.

 

19.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.6-д зааснаар гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж тохирсон нь ашиглалтад оруулаагүй байгаа орон сууцны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хэрхэн, яаж тооцох нь тодорхойгүйгээс гадна уг үүргийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор тогтоосон байхад нэхэмжлэгч нь нийт орон сууцны шилжүүлсэн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож шаардсан нь ойлгомжгүй байх тул алданги 66.725.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

20. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нь ******* ******* ХХК-тай 2024 оны 01-р сарын 10-ны өдөр №ОСЗБГ 01/24 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокийн барилгын 9 давхарт, 903 тоот 3 өрөө, 86,31 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан, орон сууцны үнийг 100% төлсөн гэх үндэслэлээр орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

 

 

21. Б. нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2024.01.10-ны өдөр №ОСЗБГ-01/24 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулсан, гэрээний ерөнхий нөхцөлөөр Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын ..... 84.73 м.кв талбай бүхий оорон сууцыг 2024 оны 4 дүгээр улиралд багтан захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь орон сууцыг 1 м.кв тутамд 3,480,000 төгрөгөөр, нийт 294,860,400 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, 2024.01.10-ны өдөр 85,440,000 төгрөгийг Ариг банкны гүйлгээгээр, 2024.01.12-ны өдөр 164,560,000 төгрөгийг бэлнээр, 2024.02.25-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2024.09.12-ны өдөр Голомт банкны гүйлгээгээр 4,860,400 төгрөг, 2025.02.06-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2025.06.08-ны өдөр 15,498,400 төгрөг, нийт 300,358,800 төгрөгийг төлсөн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж маргасныг хариуцагч ******* ******* ХХК хүлээн зөвшөөрсөн буюу төлбөр тооцооны асуудлаар аливаа маргаангүй, уг орон сууц нь Д.*******ын маргаж буй орон сууцтай нэг хөрөнгө болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх-103-104, 122-127/

 

22. ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор барилгын төслийн ажлаа үргэлжлүүлж дуусгавар болгохын тулд дараагийн худалдан авагч болох Б.той 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01/24 Орон сууц захиалгын гэрээг байгуулж төлбөрийг бүрэн хүлээн авч, талууд тооцоо нийлж тухайн маргаан бүхий байрыг хүлээлгэж өгсөн тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрнө гэж, ******* ******* ХХК маргасан байна.

 

23. Шүүх, нэхэмжлэгч Д.******* болон ******* ******* ХХК-тай 2022 оны 10 сарын 31-ний өдөр байгуулсан .......Орон сууц захиалгаар барих гэрээ-г худалдагч нэг талын санаачилгаар цуцалсан нь хуульд нийцээгүй талаар дүгнэсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад маргаан бүхий орон сууцыг Б.од худалдан борлуулах зорилгоор Орон сууц захиалгын гэрээг дахин байгуулснаас шалтгаалан гуравдагч этгээдийн эрх, ашиг, сонирхол хөндөгдөх шалтгаан болжээ.

 

24. Гэвч, Д.******* болон ******* ******* ХХК-тай 2022 оны 10 сарын 31-ний өдөр байгуулсан .......Орон сууц захиалгаар барих гэрээ-ний харилцаа хүчин төгөлдөр буюу уг гэрээг хүчин төгөлдөр буст тооцох, гэрээний харилцаа дуусгавар болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдоогүй тул нэг үл хөдлөх эд хөрөнгийг 2 этгээд өмчлөх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т зааснаар эхэлж гэрээг байгуулсан Л.******* нь орон сууцыг өмчлөх, эзэмших давуу эрхийг эдлэх үндэстэй гэж үзэв.

 

25. Дээр дурдсан үндэслэлээр, Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокийн барилгын 9 давхарт, 903 тоот 3 өрөө, 86,31 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Б.ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

26. ин гуравдагч этгээд Б. нь гэрээний улмаас учирсан хохирол, үр дагаврыг гэрээний нэг тал болох ******* ******* ХХК-иас шаардахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

 

27. иуцагч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн ******* ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, хүсэлт гаргагчийн тодорхойлсон хаягийн дагуу ******* ХХК-ийг дуудан ирүүлэх ажиллагааг зохих журмын дагуу шүүхээс зохион байгуулсан, мэдэгдэх хуудсыг хаягийн дагуу удаа дараа хүргүүлсэн боловч гардуулагдаагүй, хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд энэхүү маргаантай асуудал шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болохыг ******* ХХК мэдэж байгаа гэсэн тайлбар гаргасан, мөн шүүх хуралдааны оролцогчид нь гуравдагч этгээд ******* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйтэй холбоотойгоор шүүх хуралдаанд аливаа санал хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэв. /хх-88, 117, 162/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан .....р хорооны нутаг дэвсгэрт байрлах "" хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын Н1/903/ тоот /84,73м/кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч Д.*******ад хүлээлгэж өгөхийг хариуцагч "******* ******* ХХК-д даалгаж,

хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэл, алданги 66.725.000 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулах нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокийн барилгын 9 давхарт, 903 тоот 3 өрөө, 86,31 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай Б.ын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,160,135 төгрөг, гуравдагч этгээд Б.ын 1,659,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 1,668,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД