2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09030

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:*** байрлах Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК /рд: *******/-ын нэхэмжлэлтэй,

******* овогтой ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сарангуа оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хүрэлбатын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Асутай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч М.******* нь 2022 оны 12 сарын 16-ны өдөр №01001506548 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 06-52 УАН улсын дугаартай, Mercedes benz C220 маркийн авто машин, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 54-р байр 04 тоот 40 м.кв, 000526891 гэрчилгээний дугаартай, Ү-2205001324 тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж тус ББСБ-аас 24 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийг нэг сарын 2.95 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч М.*******тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар 2025 оны 05 сарын 28-ны өдрийн №192/ШЗ2025/24182 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан байна. Иймд хариуцагч М.******* одоо хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү..... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-13-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК М.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК болон М.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 24182 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, М.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

М.******* ***тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг ******* овогтой ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар М.*******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. М.*******ыг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас:89013060/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ