| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0584/Э |
| Дугаар | 647 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
гэрч С.*******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Солонго,
шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Волоожийн В.Гт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0338 10079 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт В.Г,
Шүүгдэгч В.Г нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/б дугаартай иргэн С.*******ын 271.518.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн шүүхийн шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №8826 дугаартай иргэн Ё.*******140.857.950 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч В.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ хэрэг дээр намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаатайгаар зугтсан эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэж цагдаад өгсөн. Үүн дээр миний хувьд санал нийлэхгүй байна. Би ямар нэгэн байдлаар зугтаасан болон оргон зайлаад эд хөрөнгөө нуусан зүйл огт байхгүй. Миний бүх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дагуу битүүмжлэн хураасан байгаа. Зах зээлийн үнээс доогуур буюу 100 сая төгрөгийн байрыг 40 сая төгрөгөөр үнэлж хураасан. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудсан цагт нь очиж байсан. Тухайн үед би өөрөө хөдөө орон нутагт ажилдаа явахдаа өөрийнхөө итгэмжлэн төлөөлөгчөө явуулж байсан. Намайг эд хөрөнгөө нуун далдалсан болон оргон зайлсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс энэ хэргийг цагаатгаж өгнө үү. Компани бол тусдаа үйл ажиллагаа явуулдаг лизинг болон өөр олон зээлтэй байдаг. Энэ хувь хүнтэй ямар нэгэн байдлаар холбоогүй. Компаний олсон орлогоороо мөнгөө төлөхгүй байна гэж буруу ойлголт яваад байгааг тодруулж хэлж байна” гэв.
Хохирогч А.Солонго шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч А.Солонго миний бие Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн 3073/Б дугаартай шийдвэрээр В.В.Гоос 271.518.000 төгрөгийг иргэн С.*******д олгох ажиллагааг явуулсан болно. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг В.В.Г нь биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, өөрийн эд хөрөнгөө нуун далдалсан үйлдэл хийснээс шийдвэр гүйцэтгэх албанд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн бодитойгоор дуусгавар болгох нөхцөлийг бий болгохгүй байгаа юм. Шүүхийн шийдвэр бүрэн дуусгавар болсноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон хууль зүй дотоод хэргийн сайдын А181 тоот журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулах гэрээний дагуу 4.5 хувь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий дансанд төвлөрөх ёстой байсан. Энэ хохирол гэж тооцогдож байгаа. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2014 онд иргэн *******ын авлага, 2015 онд Түвшинтөгс, Пүрэвдаваа нарын бодитоор учирсан хохирол нь одоо хүртэл авагдаагүй нь хууль ёсны хохирол гэж үзэж хохирогчоор мэдүүлэг өгч байна” гэв.
Гэрч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэрээр В.Гоос 271.518.000 төгрөг гаргуулж 2014 онд надад олгохоор шийдвэр гарсан. Албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн цагаас эхлээд Г нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж эхэлсэн. Тодруулбал В.Г нь эд хөрөнгөө зориуд худал мэдүүлж нуун дарагдуулж байсан. Энэ юугаар нотлогддог вэ гэхээр 2016 онд В.Гоос 2 удаа шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр эд хөрөнгийн талаар мэдүүлгийг нь авахад эд хөрөнгүүдээ зориуд худал мэдүүлж нуун дарагдуулсан. Үүнээс гадна В.Гийн нэр дээр Багануур дүүрэг дэх орон сууц болон Сүхбаатар дүүрэг дэх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдүүлээгүй нуун дарагдуулсан. Энэ нь 2018 оны 1-р сард эд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогддог. Мөн В.Г “*******” банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад зээлээ эргүүлээд төлчихсөн байсан. Барьцаанд нь өөрийнхөө байрыг тавьсан байсан. Барьцааны үүргээ чөлөөлүүлчихсэн хэрнээ эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Барьцаатай байгаа мэтээр харагдуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллгаанаас нуун дарагдуулсан. Энэ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гаргаж ирж битүүмжилж хураасан. В.Г нь 10 гаруй компаниас 10-20 хувь хүртэл хувьцаа эзэмшдэг. Мөн Лексус 570 машин унадаг гэдгийг шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлж байсан. Миний зүгээс ямар нэгэн байдлаар шийдвэр гүйцэтгэлтийн ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэх асуудал гаргаж байгаагүй. Нэг удаа шүүхэд нэхэмжлэл гаргаад санал болгох хурлаар худалдаанаар 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр тухайн эд хөрөнгийг тооцож санал болгодог байтал надад эхний дуудлага худалдаагаар 70 хувьтай тэнцэх хэмжээгээр санал болгоход би шүүхэд гомдол гаргаж байсан удаа байгаа. Тухайн шийдвэр манай талд гарсан. Улсын бүртгэлийн газар битүүмжлэгдсэн хөрөнгө дээр урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн боловч одоогийн байдлаар миний өмчлөлд бүрэн шилжин ирээгүй байгаа. В.Г нь битүүмжлэгдэн хураагдсан хөрөнгө дээр өөрийнхөө хүүхдүүд болон эхнэрийхээ нэр дээр өмчлөл тогтоолгож зориуд хэрэг маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлүүлсэн. В.Г нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаад шүүхийн шийдвэрийг бүтэн 4 жилийн хугацаагаар түдгэлзүүлээд байгаа. Миний нэр дээр 2014 онд В.Гийн 4-5 эд хөрөнгө битүүмжлэгдэн хураагдсан байсан. Гэтэл В.Гийн эхнэр хүүхдүүд нь зөвхөн битүүмжлэгдэн хураагдсан эд хөрөнгүүд дээр маргаж эхэлсэн. Шүүхийн шийдвэрээр хураагдсан эд хөрөнгүүдийн үнэлгээ бол одоогоос 2-3 жилийн өмнө хийгдсэн нь одоогийн зах үнийг бодвол харьцуулахааргүй байгаа. В.Г болон түүний эхнэр гомдол гаргаад шүүхийн шийдвэрт түдгэлзэл хийгдсэн. Одоогийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газар луу бичиг нь яваад миний нэр шилжсэн асуудал огт байхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн байхад төлбөр төлөгч нь төлбөрөө төлөхөд нээлттэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийх нь хаалттай гэж ойлгож байна” гэв.
Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн боловч өдий хүртэл дорвитой арга хэмжээ авагдаагүй байна. Мөн 3 жилийн хугацаанд өр төлбөрөөс ямар нэгэн байдлаар барагдсан зүйл байхгүй байна. В.Г гэх хүн эд хөрөнгийн мэдүүлгээ зориуд худал мэдүүлж өөрийгөө эд хөрөнгө байхгүй мэтээр харагдуулж шийдвэр гүйцэтгэх саад учруулж байна. Эд хөрөнгийн мэдүүлгээр 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаас тодорхой харагдана...” гэх мэдүүлэг. /хх132-134/,
Хохирогч А.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №01561 дугаартай шийдвэрээр иргэн В.Гийн нэр дээр байсан бүх үл хөдлөх хөрөнгө болон ******* УНЧ улсын дугаартай хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг түүний эхнэр болон хүүхдүүдийн нэр дээр хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад эдгээр шүүх хурал болсон бөгөөд энэ талаар ямар нэг байдлаар мэдэгдээгүй байсан. Иргэн В.Гийн дээрх гаргаж байгаа үйлдэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун далдалж, бусдад шилжүүлсэн гэх мэтээр удаа дараа шүүхэд хандаж байсан...” гэх мэдүүлэг. /хх136-137/,
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн №3073/Б дугаартай шийдвэр /хх11-15/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл /хх-18/, эд хөрөнгө мэдүүлэх акт /хх19-20/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх21-26/, эд хөрөнгө хураасан тогтоол /хх27-31/, ШШГА-нд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт /хх-62/, эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт /хх-80/, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тогтоол, албан бичмг /хх-123, 130/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-149/, гэрч С.*******ын мэдүүлэг /хх132-134/, гэрч В.Гийн мэдүүлэг /хх138-140/, хохирогч А.Солонгийн мэдүүлэг /хх157-159/, яллагдагч В.Гийн мэдүүлэг /хх160-163/, гэрч Ё.Пүрэвдаваагийн мэдүүлэг /хх165-166/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч В.Г нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/б дугаартай иргэн С.*******ын 271.518.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн шүүхийн шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №8826 дугаартай иргэн Ё.*******140.857.950 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан болох нь:
-Хохирогч А.Солонгын: “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №01561 дугаартай шийдвэрээр иргэн В.Гийн нэр дээр байсан бүх үл хөдлөх хөрөнгө болон ******* УНЧ улсын дугаартай хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг түүний эхнэр болон хүүхдүүдийн нэр дээр хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад эдгээр шүүх хурал болсон бөгөөд энэ талаар ямар нэг байдлаар мэдэгдээгүй байсан. Иргэн В.Гийн дээрх гаргаж байгаа үйлдэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор эд хөрөнгөө нуун далдалж, бусдад шилжүүлсэн гэх мэтээр удаа дараа шүүхэд хандаж байна...” гэх мэдүүлэг,
-Гэрч С.*******ын: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн боловч өдий хүртэл дорвитой арга хэмжээ авагдаагүй байна. Мөн 3 жилийн хугацаанд өр төлбөрөөс ямар нэгэн байдлаар барагдсан зүйл байхгүй байна. В.Г гэх хүн эд хөрөнгийн мэдүүлгээ зориуд худал мэдүүлж өөрийгөө эд хөрөнгө байхгүй мэтээр харагдуулж шийдвэр гүйцэтгэх саад учруулж байна. Эд хөрөнгийн мэдүүлгээр 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаас тодорхой харагдана...” гэх мэдүүлэг,
-эд хөрөнгө мэдүүлэх акт /хх19-20/,
-эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт /хх-80/ болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Улсын яллагч М.Хэрлэнчимэг нь шүүгдэгч В.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.*******ийг гэм буруугүй, гэм буруутай болохыг нотолсон баримтгүй, шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаанд хуульд заасны дагуу иргэн хүний хувьд гомдол гаргаж байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн. Шүүх өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч В.******* нь өөрийн эд хөрөнгөө үнэн зөвөөр мэдүүлээгүй байна.
Иймд шүүх дээрх хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч В.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч В.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу В.Гийг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.
Шүүх шүүгдэгч В.Гт эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн ялын саналыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл В.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР