| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/09210/И |
| Дугаар | 191/ШШ2025/08885 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***байрлах,******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй
******* овогтой******* /рд:*******/-ийг сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сарангуа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Лхагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А.Нямдорж нь 2022 оны 05 сарын 25-ны өдөр БЗГ22-1093 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,899,900 төгрөгийг сарын 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар манай компаниас зээл авсан. Гэрээнд дурьдсан түүний Багануур дүүрэг 1-р хороо, хуцаа 4 гудамж 2 тоот хаягаар Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 103/Ш32025/01899 тоот захирамжаар хариуцагч нь тухайн хаягт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Энххүслэнгийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 1-14-р тал.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: утсаар ярьсан тэмдэглэл 1 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК ******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт******* ХХК болон А.Нямдорж нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 30-ны өдрийн 1899 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, А.Нямдоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, ******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
А.Нямдорж***тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой******* /рд:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас: 88829888, 89831717/-д мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ