| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 001/2018/0015/Э |
| Дугаар | 658 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батсуурийн Б.Тт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 0099 20046 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Б.Т, 1967 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Улаанбаатар хотод төрсөн, халх, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 81 дүгээр гудамжны 1141 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1983 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ял шийтгүүлж байсан гэх, /РД:УХ67060711/,
Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СКАЙ” худалдааны төвийн урд талын автомашины зогсоолын орчимд иргэн Г.Батбулганы хүрэмний халааснаас самсунг жи-7 маркийн 650.000 төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Г.Батбулган мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Скай” худалдааны төвийн орчим 09 цагийн үед хүүхдээ Найрамдал ОУ-ын зусланд явуулах зорилготой ирээд хүүхдээ автобусанд нь суулгаж өгчихөөд машиндаа суугаад гэртээ бага хүүгээ буулгачихаад ажил руугаа явах замдаа гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Тэгээд ажлын хүнээр өөрийнхөө утас руу залгуултал цагдаагийн хүн байна энэ утасны эзнийг холбогдуулах шаардлагатай байна. Бид нар хулгай хийсэн хүнийг нь барьчихсан байна гэж хэлүүлсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх12-13/,
Гэрч Б.Эрхэмбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Скай худалдааны төвийн баруун талын зогсоол дээрээс иргэд гар утас болон бэлэн мөнгө төгрөг бичиг баримтаа хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст ирсэний дагуу дараа 7 хоногийн баасан гаригт тухайн газрын ойр орчмоор хяналт тавих зорилгоор эрүүгийн мөрдөгч П.Баярсайхан, Д.Ганбаяр нарын хамт очиж ажиллахад халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтний бүртгэлтэй Гантөмөр, Оюунцэцэг, Оюунбилэг, Болор-Эрдэнэ, Б.Т нарын хүмүүс баахан бужигнасан хүмүүсийн дундуур явж байгаа харагдсан. Тэгээд тэд нар бид нарыг харчихаад цаашаагаа яваад 01-34 УБЭ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приүс 20 маркийн автомашинд суугаад хөдлөх гэж байхад нь буулгаж шалгахад Б.Т биедээ нуучихсан байсан цагаан өнгийн гар утсаа газарт унагасан. Тэр үед тухайн гар утсыг хураан авч тодруулахад сая эндээс хулгайлж авсан юм гэж хариулсан...” гэх мэдүүлэг. /хх15-16/,
Гэрч П.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид гурав хэлтсийн даргад танилцуулж дараа 7 хоногийн баасан гаригт тухайн газрын ойр орчмоор хяналт тавих зорилгоор ажиллахад халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтний бүртгэлтэй Оюунбилэг, Оюунцэцэг, Болор-Эрдэнэ, Гантөмөр, Б.Т нар хүүхдээ зуслан явахаар цугларсан хүмүүсийн дундуур явж байгаа харагдсан. Тэгээд тэд нар бид нарыг харчихаад цаашаагаа яваад 01-34 улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приүс 20 маркийн автомаинд суугаад хөдлөх гэж байхад нь буулгаж шалгахад Б.Т нь биеийн ард хэсгээс цагаан өнгийн гар утсаа газарт унагасан. Тэр үед ахлах дэслэгч Б.Эрхэмбилэг тухайн гар утсыг хураан авч хэний утас вэ? гэж асуухад Б.Т сая эндээс нэг эмэгтэй хүний халааснаас хулгайлж авсан юм гэж хариулж байсан...” гэх мэдүүлэг. /хх17-18/,
Хохирогч Г.Батбулганы мэдүүлэг /хх12-13/, гэрч Б.Эрхэмбилэгийн мэдүүлэг /хх15-16/, гэрч П.Баярсайханы мэдүүлэг /хх18-19/, эд зүйлийн үнэлгээ /хх-29/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-7/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СКАЙ” худалдааны төвийн урд талын автомашины зогсоолын орчимд иргэн Г.Батбулганы хүрэмний халааснаас самсунг жи-7 маркийн 650.000 төгрөгний үнэ бүхий гар утас хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Тийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР