2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09733

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12

191/ШШ2025/09733

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б би

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох,

 

гэрээний үүрэгт 24,370,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б Б нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023-07-19-нд 6000067585 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 24,370,000 төгрөгийн зээлийг сарын 1.85%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000067585 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 202 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000067585 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026-01-18-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000067585 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,318,691.2 төгрөг, хүүний төлбөрт 2,068,240.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 91,744.71 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 18,495,676.79 төгрөгийг зээлдэгч Бын Бэс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа:

 

Б ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Б ХК-ийн нэхэмжилсэн 18,495,676.79 төгрөгийг хариуцагч миний бие бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Банкны зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл авах хүсэлт, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл зээлийн хүүгийн тооцоолол,

3. Хариуцагчаас нотлох баримтаар: нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бичгийн тайлбар зэрэг нотлох баримтыг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,318,691 төгрөг, хүүний төлбөрт 2,068,240 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 91,744 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 18,495,676 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч нь Б ХК-ний нэхэмжилсэн 18,945,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж , хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХнь:                                                                                       

1. Хариуцагч Б.Б нь 18,945,676 төгрөгийг нэхэмжлэгч Б ХК-д төлөхийг хүлээн зөөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 250,428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  ШҮҮГЧ                                            Б