| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/10300/И |
| Дугаар | 191/ШШ2025/09734 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/09734
| 2025 11 12 | 191/ШШ2025/09734 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б би
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Б
гэрээний үүрэгт 16,805133 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Г.Б нь 2023 оны 05 дугаар сарын 23-ний өдөр №3101000207883 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000794229 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2204090963 тоот дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эх/13361/ Б.Доржийн гудамж 8/1 байр 1202 тоотын 50.39 м.кв талбайтай хоё өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 15,000,000 төгрөгийг нэг сарын 3.3 хувийн хүүтэйгээр зээлсэн.
Зээлдэгч Г.Б байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3, 7.1.10, 7.2 дэх дэх заалтуудыг баримтлан зээлийн гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд зээлдэгч Г.Баас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 9,583,333.297 төгрөг, зээлийн хүүнд 5,489,021.497 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,732,778.307 төгрөг буюу нийт 16,805,133.097 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 312,200.007 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.
Хариуцагч нь шүүхийн шийдвэр /захирамж/-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйлтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, зээл хүссэн өргөдөл, зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлээ эргэн төлөхийн шаардсан шаардлага, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар,
3. Хариуцагчаас нотлох баримтаар: нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бичгийн тайлбар зэрэг нотлох баримтыг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Г.Баас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 9,583,333 төгрөг, зээлийн хүүнд 5,489,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,732,778 төгрөг, нийт 16,805,133 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэр /захирамж/-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нь Б ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 16,805,133 төгрөг гаргуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж , хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Б нь 16,805,133 төгрөгийг нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Дээрхи төлбөрийг хариуцагч Г.Б төлөхгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас312,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б