| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/07703/И |
| Дугаар | 191/ШШ2025/09735 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/09735
| 2025 11 12 | 191/ШШ2025/09735 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б би
Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 22,602,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б нь Б овогтой Бтай 6/10/2024 -ны ний өдөр 3Г1105596786 тоот зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн.
Гэрээний хугацаа 11/23/2026 -ны өдөр дуусах боловч 4,189,240.69 төгрөгийг 120 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна.
Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. 30,000,000 төгрөгийг зээл олгосон, төлсөн 8,465,499.38 төгрөг, 21,538,500.62 төгрөг, хүү 3,961,796.90 төгрөг, төлсөн нь 2,918,564.19 төгрөг, үлдэгдэл 1,043,232.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,078.28 төлсөн 3,705.40 төгрөг, үлдэгдэл 20,372.88 төгрөг нийт 22,602,106.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь,
3. шүүх нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдөр гардуулан өгч, эрх үүргийг танилцуулсан баримт, талуудаас ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХК нь Э.Бд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,538,500.62 төгрөг, зээлийн хүү 1,043,232.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,372.88 төгрөг, нийт 22,602,106.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдөр гардуулан өгсөн бичгийн тайлбар ирүүлээгүй.
3. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн банйа.
4. Эвлэрлийн гэрээнд: Бны нэхэмжлэлтэй хариуцагч Э.Бд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь Бны нэхэмжлэлийн шаардлага 22,602,106.21 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 9 сарын хугацаанд дараах нөхцөлөөр хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрэв. Тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тохиров. Үүнд:
2025 оны 09-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 28-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 04-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 05-р сарын 30-нд 2,602,106.21 төгрөг төлөхөөр талууд тохиролцон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн өгнө үү гэжээ.
5. Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Б ХК хариуцагч Э.Б нарын хооронд байгуулсан эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Б ХК-ийн нэхэмжилсэн 22,602,106.21 төгрөгийг 2025 оны 09-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 28-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 04-р сарын 30-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 05-р сарын 30-нд 2,602,106.21 төгрөг төлөхөөр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 135,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б