2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09754

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12

191/ШШ2025/09754

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б би

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 24,901,129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б ХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Б нь 2023 оны 11 сарын 28-ны өдөр Бтай ЗГ2405204791 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 13,370,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатайгаар авч ашигласан. Б.Б нь 2024 оны 07 сарын 31-ны өдөр Бтай ЗГ2405204791-А тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 22,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 2027 оны 01 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан.

Зээлдэгч Б.Б нь ЗГ2405204791 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 131 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 06-р сарын 24-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 23,616,603.93 төгрөг, хүүний төлбөрт 1,255,984.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,541.36 төгрөг, нийт 24,901,129.74 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул Б зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэж өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэх гаргаж байна.

 

Зээлдэгч Б.Боос Бтай байгуулсан ЗГ2405204791 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 24,901,129 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Бинд гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгосон тушаал, Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх хүсэлт,

3. шүүх нэхэмжлэлийн хувийг 2025 оны 10 сарын 14-ний өдөр гардуулан өгсөн бичгийн тайлбар ирүүлээгүй, талууд эвлэрлийн гэрээг бичгээр шүүхэд ирүүлсэн зэрэг баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Б.Боос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,616,603 төгрөг, хүү 1,255,984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,541 төгрөг, нийт 24,901,129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Б.Б нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул бичгийн тайлбар ирүүлээгүй.

3. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

4. Эвлэрлийн гэрээнд: Б ХК нь Б.Бод холбогдуулан 24,901,129 төгрөгийг 6 сарын хугацаанд дараах байдлаар төлөхөөр тохиролцов.

2025.12.25 өдөр 4,150,188 төгрөг, 2026.01.25 өдөр 4,150,188 төгрөг, 2026.02.25 өдөр 4,150,188 төгрөг, 2026.03.25 өдөр 4,150,188 төгрөг, 2026.04.25 өдөр 4,150,188 төгрөг, 2026.05.25 өдөр 4,150,189 төгрөгөөр хуваан төлөхөөр тохиролцжээ.

5. Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Б ХК хариуцагч Б.Б нарын хооронд байгуулсан эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б ХК-ний нэхэмжилсэн 24,901,129 төгрөгийг, 2025 оны 12 сарын 25-ний өдөр 4,150,188 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ний өдөр 4,150,188 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ний өдөр 4,150,188 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ний өдөр 4,150,188 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ний өдөр 4,150,188 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ний өдөр 4,150,189 төгрөгөөр хуваан төлөхөөр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141,228 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Б