2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/10049

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 18

191/ШШ2025/10049

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох

Шүүхийн шийдвэр Ерөнхий газарШийдвэр гүйцэтгэх алба Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 424 дугаартай шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Б.Б нь ихэр охид болох Б нарт хүүхдийн тэтгэмж төлж байгаад 2017 оны 11-р сард 10 сая төгрөг бэлнээр өгье, цаашид хүүхдүүдээ хувиараа тэжээн тэтгэнэ гэж хэлсэн учир би тэр хэлсэн амлалтад нь итгэж, Б.Бы хүссэнээр, мөн хуулийн мэдлэг дутмаг байдлаасаа болж тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байсан. Гэтэл ажиллагаа дуусгавар болсноос хойш 7 жилийн хугацаанд 2 охинтойгоо нэг ч удаа холбогдож байгаагүй, тэжээн тэтгэх амлалтаа биелүүлээгүй учраас миний бие хүсэлт гаргаж, улмаар хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024.09.17-ны өдрийн 9/11 дугаартай тогтоолоор сэргээсэн. Энэ сэргээсэн хугацаанаас хойш Б.Б нь Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хуримтлагдсан хэсгээс 2025.01.23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025.04.23-ны өдөр 7,400,072 төгрөг, нийт 12,400,072 төгрөгийг төлсөн.

 

Төлбөр төлөгч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн хугацаа өнгөрснөөс хойш хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан, гэтэл 9 сарын хугацаа өнгөрсний дараа гомдол гаргаж өөрийн төрсөн ихэр охид болох Б нарыг тэжээн тэтгэхээс зайлсхийж байгаад бид их гомдолтой байна.

 

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 14 дугаартай тогтоолд дурдсан Бх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дах заалт нь төлбөр авагчид хамааралтай заалт гэж үзэж байна. Мөн уг тогтоолдоо ШШГТХ-н 90-р зүйлийн 90.3, 91.1, 263.2, 271.3.1, 271.3.2 дах тус тус хамааралгүй заалтуудыг удирдлага болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн 2024.09.17-ны өдрөөс хойш 9 сар 7 хоног буюу 277 хоногийн дараа ШШГТХ-ийг ноцтой зөрчиж, үндэслэлгүйгээр 2025.06.24-ний өдрийн 14 дугаартай тогтоол гаргаж Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд Бх газар, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай бббө"ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай" тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү. Тогтоол хүчингүй болсноор 2011 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн ихэр охид болох б нарын эцэг Б.Б Монгол улсын Үндсэн хуульд заасан үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх журамт үүргээ болон Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн тэтгэлгийг төлөх үүргээ биелүүлж хүүхдүүдийн тэжээн тэтгүүлэх эрх ашиг хуулиар хамгаалагдана.

 

Иймд Бх газар, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцсон тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Б нь Бх газар, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцсон тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр тус газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож 18 нас хүртэл хүүхдийн тэтгэмж 10,000,000 төгрөгийг н.Баас хүлээн авсан тул гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү гэж төлбөр авагч Ж.Б хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Ажиллагааг дахин сэргээн явуулж байсан боловч ажиллагааг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг хүчингүй болгосон.

 

Иймд хариуцагч нь Банкны төлбөр барагдуулах газар биш Шийдвэр гүйцэтгэх алба байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01-р сарын 15-ний өдрийн 424 дугаартай шийдвэр, 2024 оны 09 сарын 17-ний өдрийн 9/11 дугаартай сэргээх тухай тогтоол, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 14 дугаартай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 09-ний өдрийн 4572 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн ХААН банкны дансны хуулга,

4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг бүхэлд нь хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Бт холбогдуулан Бх газар, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцсон тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Бх ерөнхий газрын Банкны өр барагдуулах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, манайх хариуцагч биш бид зөвхөн шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудасны дагуу ажиллагааг явуулсан. Ерөнхий шийдвэр гйүцэтгэгчийн тогтоолд бид хариу өгөх боломжгүй манайх хариуцагч биш гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч нь 2025 оны 07 сарын 21-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхээр 1 жилийн хугацаатай итгэмжлэл С.Бөд олгожээ.

4. Хариуцагч Б нь 2025 оны 9 сарын 15-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхээр 1 жилийн хугацаатай итгэмжлэл Б нарт олгосон.

5. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01-р сарын 15-ний өдрийн 424 дугаартай шийдвэрээр хариуцагч Б нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр дээрхи шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2016 оны 02 сарын 02-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

6. Нийслэлийн Бх газар Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 494 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдсэн. /х.х-ийн 43 хуу/ 7. Төлбөр авагч Ж.Б нь 2017 оны 10 сарын 20-ний өдөр Банк, хадгалаиж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба ... Б.Бтай тохиролцож, охин М.Б, М.Б нарын 18 нас хүртэлхи хүүхдийн тэтгэмжийн 10 сая төгрөгийг Б.Баас авсан тул гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү . гэсэн хүсэлт гаргаснаар 2017 оны 11 сарын 08-ний өдөр 11/12 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор ажиллагааг ажиллагааг дуусгавар болгосон./х.х-ийн 68 хуу/

Төлбөр авагчийн хүсэлтээр 2024 оны 09 сарын 17-ний өдрийн 9/11 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх тухай тогтоол-оор 11/12 тоот тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулсан. /х.х-ийн 79 хуу/

8. Бх Ерөнхий газар, Бх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 14 дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай тогтоол гарсан.

Дээрхи тогтоолд: Банкны төлбөр барагдуулах газрын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2024 оны 9 сарын 17-ны өдрийн 9/11 дүгээр Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолыг Бх Ерөнхий газар, Бх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гаргасан бөгөөд Б шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байсан болох нь талуудын тайлбар, хавтас хэрэг авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 130-131 хуу/

9. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Бх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Бт холбогдох Бх газар, Шибйн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцсон тогтоолыг хүчингүй болгож, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэгч Ж.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Бны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б