| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/04260/И |
| Дугаар | 191/ШШ2025/10130 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/10130
| 2025 11 19 | 191/ШШ2025/10130 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Б оролцов.
1.Хариуцагч Ө.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2023 оны 06 сарын 22-ний өдөр иргэн Ө.Б нь Баян зүрх дүүргийн 26-р хороо нутаг дэвсгэрт баригдаж буй "Emerald reaidence" хотхонд 3 өрөө байрыг ипотекийн оочир дараалалгүй оруулж өгнө гэх саналыг анх М.Бид тавьсан байдаг. Улмаар М.Б нь байр хайж байсан буюу ипотекийн оочир дараалалгүй оруулж өгнө гэх санал нь маш таалагдсан тул түүнд итгэн 2023.06.22-ны өдөр Ө.Бын хаан банк 500915734 тоот харилцах дансанд 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн, харин 7,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 33,000,000 төгрөгийг Ө.Бд 3 өрөө байрны урьдчилгааг түүний хэлсэнээр бүрдүүлж өгсөн.
Ө.Б нь хэлэхдээ байр 2024 оны 1-р улиралд ашиглалтанд орох бөгөөд ашиглалтад ормогц захиалгын гэрээг нь байгуулна гэх тайлбарыг өгсөн байдаг тул бид түүний хэлсэн хугацаанд тэвчээртэй хүлээсэн боловч ямар нэгэн байдлаар захиалганд орсон зүйл огт байгаагүй түүнийг хуурсан байсан. Өөрөөр хэлбэл, Ө.Б нь байрны захиалгыг цаад барилгын компанитай огт хийгээгүй, оочир дараалалд орсон зүйл байхгүй байсан бөгөөд "... улс төрийн нэр бүхий этгээдүүдийн нэрийг барьж худал үнэн шалтаг тоочсоор, эсвэл сонгуулийг дуустал хүлээчих болно, болгоно..." гэх байдлаар хугацаа авсаар өнөөдрийг хүртэл хохироож буйд гомдолтой байна.
Нэгэнт байр бүтэхгүй болсон нь тодорхой болсон тул М.Б нь өгсөн мөнгөө удаа дараа буцаан авахаар шаардсаны эцэст 20,000,000 төгрөгийг буцаан авч чадсан, харин үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлж өгөхгүй чирэгдэл учруулж байх тул арга буюу шүүхэд хандаж байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгэй бөгөөд Ө.Б нь М.Бид байр ашиглалтад ормогц гэрээ байгуулж ипотекийн зээлэнд хамруулж өгнө хэмээн хууран мэхэлж 33,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бөгөөд улмаар 13,000,000 төгрөгийг төлж барагдуулж дуусгавар болгохгүй байгаа тул түүнээс шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч Ө. Баас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13,000,000 төгрөгийг гаргуулж М.Бийг хохиролгүй болгож өгнө үү.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ХААН банкны дансны хуулга, Шүүгчийн захирамж, Шүүхийн тогтоол зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ө.Бд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Ө.Бийг 2025 оны 06 сарын 13-ний өдрийн шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх ажиллагаа явуулан нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 сарын 22-ний өдөр гардуулан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Хариуцагч Ө.Б нэхэмжлэгч М.Бийн ээж болох Оюунцэцэгийн танил нэг нутгийн хүмүүс бөгөөд хариуцагч Ө.Б нь 2023 оны 06 сарын 22-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо нутаг дэвсгэрт баригдаж буй "Emerald reaidence" хотхонд 3 өрөө байрыг ипотекийн оочир дараалалгүй оруулж өгнө гэх саналыг нэхэмжлэгч М.Бид тавьж, ипотекийн оочир дараалалгүй оруулж өгнө гэх санал таалагдсан тул зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
4. Ө.Бын ХААН банкны 500915734 тоот дансанд М.Б нь өөрийн ХААН банкны 5942001097 дугаартай данснаас 2023 оны 06 сарын 22-ний өдөр 26,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа гэсэн утгатайгаар шилжүүлэн бэлнээр 7,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөг өгсөн болох нь ХААН банкны дансны хуулга нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.
Дээрхи орон сууц нь 2024 оны 1-р улиралд ашиглалтанд ормогц талууд орон сууц захиалгын гэрээ байгуулахаар тохиролцсон боловч Ө.Б нь барилгын компианитай орон сууц захиалгын гэрээ огт хийгээгүй болохыг мэдэж түүнээс өгсөн мөнгөө шаардахад 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бид буцаан өгчээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж авч чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
5. Хариуцагч Ө.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч М.Бож нь шаардах эрхтэй гэж үзэн 13,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ө.Баас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 223,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 223,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Баас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Бийн 223,000 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Баас 223,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Бид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б