2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/08875

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

Нэхэмжлэгч:***төв байр, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***тоотод оршин суух, ******* *******, /рд:*******/-д холбогдох

19,637,533 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Харилцагч М.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2025 оны 03 сарын 17-ны өдөр MN510030003095045126 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,982,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* дахь 3095045126 тоот данс руу шилжүүлсэн. М.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2 удаагийн төлөлт хийсэн. Үүргээ гүйцэтгэхийг шаардсан ч үр дүнгүй байгаа тул гэрээг цуцалж, үндсэн зээлд 18,569,561 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,054,993 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,979 төгрөг, нийт 19,637,533 төгрөгийн өр төлбөртэй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээлийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй. Уг мөнгийг 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 3,537,533 төгрөгөөр тус тус төлнө... гэжээ. 

 

 Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК  хариуцагч М.*******д холбогдуулан үндсэн зээлд 18,569,561 төгрөг, зээлийн хүүд 1,054,993 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,979 төгрөг, нийт 19,637,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 10 сарын 30-ны өдрөөс 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны дотор 700,000 төгрөгөөр 8 удаа 5,600,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 3,537,533 төгрөг, нийт 19,637,533 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч М.*******гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.******* 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 3,537,533 төгрөг, нийт 19,637,533 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,138 төгрөгөөс 128,069 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д буцаан олгож, үлдэх 128,069 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,069 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ