| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10086/И |
| Дугаар | 191/ШШ2025/08873 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08873
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч:***тоот хаягтай ******* ХХК /рд*******/-ийн нэхэмжлэлтэй,
******* овогтой ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.******* манай компанитай 2022 оны 09-р сарын 15-ны МЕ-БЗГ/2022-62606 барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,687,705 төгрөгийг сарын 2.79%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу цахилгаан барааг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь гөлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 09-р сарын 18-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 9,995,053.55 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 923 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ХУД, 20-р хороо С.Шаравын гудамж 10/3 байр 1005 тоот хаягаар Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягандаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Б.******* хаягаа бичиж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******ийн оршин суугаа хаяг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулангийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Б.******* ***тоот хаягт оршин сууж байгаа, 88157887, дүү 99140986 утасны дугаартайг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ