Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  М.Цэнд-Очир,                            

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Ж.А/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Ж.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0135 00526 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д овогт Ж.А, 1986 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Голден Фужи” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 47-699 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЛБ86112332/,

Шүүгдэгч Ж.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулах зочид буудлын өрөөнд иргэн А.Намсрайн нуруун тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ж.Ашүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч А.Намсрай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би Ж.А хэвтэж байсан орон дээр нь очоод суусан. Тэгээд би тэр хоёртой юм яриад сууж байсан чинь Ж.А гэнэт миний куртикны малгайнаас татаад орон дээрээ хэвтүүлж байгаад нуруу, бөөр рүү гараараа хоёр удаа цохьсон. Эхлээд би тоглож байгаа юм болов уу гэж бодоод болилдоо яасан бэ гэхэд куртикны малгайгаар толгой ороочихоод цохиод байсан. Тэгээд би хавирга хугарчихсан боллоо гэж хэлсэн чинь цохихоо больсон. Тэгээд сууж байсан чинь гаднаас Батмөнх гэдэг залуу орж ирээд миний бөгс рүү гурав дөрвөн удаа өшиглөсөн. Тэгээд би хавирга өвдөөд байна гэж хэлсэн чинь цохихоо больсон...Буудалд цохиулсны дараа нурууны хэсгээр өвдөж байсан. Тэгээд буудалдаа хоносны маргааш нь босох гэсэн босож чадахгүй байсан. “...Тэгээд би Ж.А цохилтоос болж үүссэн гэмтэл байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг. /хх7-8/,

Гэрч Б.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ж.А хажууд очоод суухад нь Ж.А Намсрайг өөр рүүгээ татаад дээрээс нь гараараа нуруу руу нь хажуу талаас нь нилээн хэд цохьсон. Би тухайн үед чухам хэд цохьсоныг анзаараагүй. Нилээн хурдан хэд хэд цохьсон. Бараг 5-6 удаа цохьсон байх, тэр үед Намсрай ёо ёо гээд ёолоод байсан. Тэгээд тэр үед тэр хоёр тоглож байгаа юм шиг инээгээд л байсан. Бид нар ч гэсэн тоглож байна гэж бодож байсан. “...Тэгээд тэр хоёр цохиулж байхдаа Намсрай чи миний хавирга руу чохьчихлоо шүү дээ, хавирга сонин болчихлоо гээд ёолоод байсан. Тэгээд тэр хоёр инээлдээд байсан. Тэгээд босчихоод энэ хавирга эвгүй болчихлоо гээд нуруугаа дарж зогсож байснаа шартаж үхлээ архи чинь байна уу гээд байсан...” гэх мэдүүлэг. /хх16-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2359 дугаартай дүгнэлт:

  1. А.Намсрайгийн биед бүсэлхий 3 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-20/,

 

Яллагдагч Ж.А мэдүүлэхдээ: “...2018.01.29-ний өдөр бидний байсан буудалд Намсрайг орж ирэхэд нь би хэвтэж байсан орныхоо хажуудаа суулгаад настай хүнийг ингэж зовоогоод байхдаа яадаг юм гэж хэлээд мөр рүү нь гараараа нэг удаа цохиод толгойноос нь дарж тонгойлгож байгаад зүүн гараараа нуруу руу нь хоёроос гурван удаа цохьсон чинь чи хавирга хугалчихлаа гээд хойшоо гэдийгээд надаас холдоод босоод явчихсан. Би дахин цохиогүй. Тэгээд дахин ямар нэгэн зүйл болоогүй. Тэгээд бид буудалдаа архи ууж хоноцгоосон юм. Маргааш өглөө нь босоод Намсрай миний нуруу эвгүй болчихсон байна гэж хэлээд Баяржаргалаас нурууны бүсийг нь авч бүслээд буудлаас гарцгаасан. Тэр өглөө Намсрай нуруу эвгүй болчихлоо гээд ер нь их хөшингө байсан...” гэх мэдүүлэг. /хх-37/,

Хохирогч А.Намсрайгийн мэдүүлэг /хх7-8/, гэрч Ж.А мэдүүлэг /хх12-13/, гэрч Б.Баяржаргалын мэдүүлэг /хх16-17/, шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-40/, яллагдагч Ж.А мэдүүлэг /хх-37/, гэрч Х.Лутбаатарын мэдүүлэг /хх-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ж.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулах зочид буудлын өрөөнд иргэн А.Намсрайн нуруун тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ж.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.А хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.А нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Д овогт Ж.А хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ж.А 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР