2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/07185

 

 

 

 

 

 

 

2025 09 01 191/ШШ2025/07185

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... хаягт оршин байрлах ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ....... тоот хаягт оршин байрлах, ХХК-ийг оролцуулан,

 

Авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., гуравдагч этгээд ХХК-ийн төлөөлөгч Г., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие 2023 оны 04 сарын 26-ны өдрийн ... тоот гэрээний дагуу ******* ******* ******* ******* ХХК-иас .... айлын орон сууцны зоорийн давхарт байрлах 37 тоот авто зогсоолыг худалдан авсан. Тус дулаан зогсоолыг Ч. нь анх ******* ******* ******* ******* ХХК-иас бартераар худалдаж авсан байсныг миний бие Ч.ээс 20 сая төгрөгөөр худалдан аваад үнийг бүрэн төлж барагдуулаад компанитай гэрээ байгуулж авсан. ******* ******* ******* ******* ХХК нь тус авто зогсоолыг улсын комисс хүлээн авч гэрчилгээ гарсан гэж тайлбарладаг атлаа ямар нэгэн шалтгаан заалгүйгээр миний өмчлөлд шилжүүлж өгдөггүй. Иймд .... айлын орон сууцны зоорийн давхрын 37 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Даржаа овогтой ******* намайг мөн болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх, шаардлагатай баримтыг бүрдүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэгч Д.*******тэй 2023 оны 04 сарын 26-ны өдөр Авто зогсоол захиалгын гэрээг байгуулж, авто зогсоолыг нийт 15,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 2.1 дүгээр зүйлд ... ХХК-ийн ажил гүйцэтгэлээр төлбөр тооцоо зохицуулагдсан гэж заасан байх боловч авто зогсоолын төлбөрийг төлөөгүй, энэ талаар баримтгүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...миний бие Ч.ээс 20 сая төгрөгөөр худалдан аваад үнийг бүрэн төлж барагдуулсан гээд нэхэмжлэлдээ Баталгаа гэх баримтыг хавсаргасан байна. Гэвч авто зогсоол зарсан гэх Ч. нь манай компанитай аливаа хамааралгүй бөгөөд авто зогсоолыг зарах эрхтэй этгээд биш болно. Иймд манай компани маргаан бүхий авто зогсоолын төлбөрийг хүлээн аваагүй бөгөөд, нэхэмжлэгч нь тухайн авто зогсоолыг зарах бүрэн эрхтэй этгээдээс худалдан авсан гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийг авто зогсоолын өмчлөгч гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний танил Батсайхан гэх залуу нь ...Гарден 16 хотхонд байр авсан. Танд зогсоол байна уу гэхээр нь би ...авсан үнээр нь 15,000,000 төгрөгөөр нь өгье гээд Батсайханд тухайн гараашийг өгөх хэлцлийг хийсэн. эхнэр гэж хүн юм шиг байгаа юм. Батсайхан надад цувуулж төлбөрийг төлсөн. Тэгээд ******* ди си проперти ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь ашиглалтад ороод, гэрчилгээ гарах үеэр нь бичиг баримтаа шилжүүлье гэх аман тохиролцоо хийгээд орхичихсон байсан. Цааш нь ямар асуудал болсныг мэдэхгүй. Би Батсайхантай хэлцэл хийсэн л асуудал байгаа гэжээ.

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, авто зогсоолын захиалгын гэрээ, гараар бичсэн баталгаа, депозит дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, авто зогсоолын захиалгын гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

 

Гуравдагч этгээдээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжаар: Гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан, Баянзүрх дүүргийн, 16 дугаар хороо, Гарден-16, 420 айлын орон сууцны зоорийн давхрын 37 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхөд шаардлагатай баримтыг бүрдүүлэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ Нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 04 сарын 26-ны өдрийн ... тоот гэрээний дагуу ******* ******* ******* ******* ХХК-иас .... айлын орон сууцны зоорийн давхарт байрлах 37 тоот авто зогсоолыг худалдан авсан. Уг дулаан зогсоолыг Ч. нь анх ******* ******* ******* ******* ХХК-иас бартераар худалдаж авсныг Д.******* нь Ч.ээс 20 сая төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлж барагдуулаад компанитай гэрээ байгуулсан. ******* ******* ******* ******* ХХК нь тус авто зогсоолыг улсын комисс хүлээн авч гэрчилгээ гарсан гэж тайлбарладаг боловч шалтгаангүйгээр зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгдөггүй. Иймд авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх, шаардлагатай баримтыг бүрдүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгуулна гэжээ.

 

3. Хариуцагч ******* ******* ******* проперти ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргажээ. Манай компани нь нэхэмжлэгч Д.*******тэй 2023 оны 04 сарын 26-ны өдөр Авто зогсоол захиалгын гэрээг байгуулж, авто зогсоолыг нийт 15,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 2.1 дүгээр зүйлд ... ХХК-ийн ажил гүйцэтгэлээр төлбөр тооцоо зохицуулагдсан гэж заасан боловч авто зогсоолын төлбөрийг төлөөгүй, энэ талаар баримтгүй. Мөн нэхэмжлэгч нь Ч.ээс 20 сая төгрөгөөр худалдан аваад үнийг бүрэн төлж барагдуулсан гэх боловч зогсоол зарсан гэх Ч. нь манайд хамааралгүй, авто зогсоолыг зарах эрхтэй этгээд биш. Авто зогсоолын төлбөрийг хүлээн аваагүй бөгөөд, нэхэмжлэгч нь тухайн авто зогсоолыг зарах бүрэн эрхтэй этгээдээс худалдан авсан гэж үзэх боломжгүй гэж маргажээ.

 

4. Гуравдагч этгээд туур ХХК нь ХХК 2019 онд ******* ******* ******* ******* ХХК-ийн Гарден 16 хотхоны 4 блок 420 айлын цонхыг иж бүрэн тоноглолтой угсрах үйлчилгээний дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын төлбөрт тооцон уг зогсоолыг авсан. Танил Батсайхан нь ...Гарден 16 хотхонд байр авсан.Танд зогсоол байна уу гэхээр нь ...авсан үнээр нь 15,000,000 төгрөгөөр уг зогсоолыг худалдах хэлцлийг хийсэн, Батсайхан надад цувуулж төлбөрийг төлсөн. ******* ди си проперти ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь ашиглалтад ороод, гэрчилгээ гарах үеэр нь бичиг баримтаа шилжүүлье гэж аман тохиролцоо хийсэн байсан. эхнэр нь нь цааш нь яасныг мэдэхгүй. Би Батсайхантай хэлцэл хийсэн. ******* ******* ******* проперти ХХК болон ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, төлбөр тооцооны асуудлаар аливаа маргаан байхгүй гэжээ.

 

5. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

6. ХХК, түүний захирал Г. нь ******* ******* ******* ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ, арилжааны гэрээг байгуулж, уг гэрээний төлбөрт тооцон ******* ******* ******* ******* ХХК-ийн барьж гүйцэтгэсэн үл хөдлөх эд хөрөнгөөс авах зорилгоор 2020.08.20-ны өдрийн ... дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ-г ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулжээ.

 

а/ ... дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ-ний ерөнхий нөхцөлөөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гарден-16 420 айлын орон сууцны зоорийн давхрын 37 тоот авто зогсоолыг худалдан авах, зогсоолын худалдах үнэ нь 15,000,000 төгрөг байхаар харилцан тохирчээ.

 

7. ХХК, түүний захирал Г. нь өөрийн танил Ч. гаргасан хүсэлтийн дагуу, уг авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр түүнд худалдан борлуулж, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, ******* ди си проперти ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь ашиглалтад ороод, гэрчилгээ гарах үеэр нь бичиг баримтаа шилжүүлье гэх аман тохиролцоо хийсэн талаар шүүх хуралдаанд тайлбар гаргажээ.

 

8. ХХК-нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд ******* ******* ******* ******* ХХК-иас шилжүүлэн авсан 37 тоот авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр Ч.Батсайханд худалдахаар тохирсон, тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, улмаар Ч. эхнэр болох Ч. нь ХХК болон ******* ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2020.08.20-ны өдөр байгуулсан ... дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ-ний эрхийг шилжүүлэх замаар 37 тоот авто зогсоолыг 20,000,000 төгрөгөөр Д.*******д худалдсан талаар гэрчийн мэдүүлэг өгчээ.

 

9. Тодруулбал, ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 15,000,000 төгрөгт тооцон ******* ******* ******* ******* ХХК-иас 37 тоот авто зогсоолыг шилжүүлэн авсны дараа 15,000,000 төгрөгөөр Ч.Батсайхан, Ч. нарт худалдсан, тэдгээр нь авто зогсоолын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн аваагүй байхдаа Д.*******д 20,000,000 төгрөгөөр тохирч худалдсаныг хүлээн зөвшөөрч, 2023.04.26-ны өдөр ******* ******* ******* ******* ХХК болон Д.******* нарын хооронд ... дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ-г байгуулжээ.

 

9.1. Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр /гэрээний 1.1/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, гарден-16 420 айлын орон сууцны зоорийн давхрын 37 тоот авто зогсоолыг худалдах, худалдан авах, авто зогсоолыг худалдсантай холбоотойгоор өмчлөх эрхийг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхөд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зогсоолын нийт үнэ 15,000,000 төгрөгийг ХХК-ийн ажлын гүйцэтгэлээр төлбөр тооцоо зохицуулагдсан талаар гэрээгээр харилцан тохирчээ.

 

10. Эдгээр үйл баримтыг нотолж, нэхэмжлэгч Д.*******д авто 37 тоот зогсоолыг худалдсан Ч. 2023.04.26-ны өдөр Баталгаа гаргасан, улмаар Д.*******гийн Хаан банкны 5075005325 тоот данснаас 2023.04.26-ны өдөр 18,000,000 төгрөг, 2023.05.26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.06.23-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 20 сая төгрөгийг Ч.ийн 5029559903 дансанд авто зогсоолын төлбөрт шилжүүлсэн болох нь тогтоогдсон, ХХК болон ******* ******* ******* ******* ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ХХК болон Ч.сүх, Ч. нарын хооронд хийгдсэн 37 тоот авто зогсоолын худалдах, худалдан авах хэлцэл, Ч. болон нэхэмжлэгч Д.******* нарын хооронд хийгдсэн 37 тоот авто зогсоолын худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой болон төлбөр тооцооны асуудлаар аливаа зөрчил тогтоогдоогүй, гэрч Ч.ийн шүүхэд гаргасан мэдүүлгээр авто зогсоолыг худалдан авах, бусдад шилжүүлэхтэй холбоотой аливаа маргаан гараагүй, ******* ******* ******* проперти ХХК-иас 37 тоот авто зогсоолыг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тул эцсийн худалдан авагчтай Авто зогсоолын захиалгын гэрээ-г байгуулсан талаар тайлбарлажээ.

 

11. Мөн, ******* ди си проперти ХХК-ийн менежер Б. нь нэхэмжлэгч Д.*******тэй байгуулсан гэрээний талаар шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ, ******* ди си проперти ХХК-д 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулалтын менежерээр ажилласан талаар, ХХК нь 2019 онд Гарден-16 хотхоны 4 блок 420 айлын цонхны иж бүрэн тоноглолтой угсрах үйлчилгээгээр гэрээ хийсэн талаар, ажлын хөлсөнд ХХК-д 36, 37, 38 гэсэн 3 авто зогсоол болон 2 орон сууцыг шилжүүлэн өгч байсан талаар, ХХК болон ******* ******* ******* ******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ төлбөр тооцооны маргаан байгаагүй учир ажлын хөлсөнд нь 37 тоот авто зогсоолыг шилжүүлсэн, авто зогсоолыг шилжүүлэхийг зөвшөөрсөн болохоор гэрээг байгуулсан талаар тус тус мэдүүлсэн байна.

 

12. Иймд ХХК нь ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн, улмаар ажлын хөлсөнд 37 тоот авто зогсоолыг шилжүүлэн авсны дараа Ч.Батсайханд худалдсан, Ч. эхнэр Ч. нь Д.*******д авто зогсоолыг худалдсан, эцсийн байдлаар Д.******* өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрч, ******* ******* ******* ******* ХХК- нь Д.*******тэй авто зогсоолын захиалгын гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон буюу Д.******* нь авто зогсоолын захиалгын гэрээний төлбөрт төлөх мөнгөн төлбөрийн үүргийг Ч.т харилцан тохирсон үнээр шилжүүлсэн, харин ******* ******* ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт ХХК-д шилжүүлэх ёстой мөнгөн төлбөрийн үүрэгт /ажлын гүйцэтгэлийн төлбөрт/ маргаан бүхий 37 тоот авто зогсоолыг шилжүүлэн өгсөн, тэдгээрийн хооронд төлбөр тооцоо бүрэн дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

13. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн, гэрээний нийт үнийн дүнгийн хувьд маргаангүй гэж үзнэ.

 

14. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч ******* ******* ******* проперти ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй авто зогсоол, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь ******* ди ******* ******* ХХК-д хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

15. Нэхэмжлэгч П.******* болон ******* ди ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах, татгалзах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, ******* ди ******* ******* ХХК нь хөрөнгөтэй холбоотой төлбөрийг өмнөх гэрээний харилцааны дагуу тооцсон атлаа эзэмшигчийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хууль болон гэрээнд зааснаар хариуцагч ******* ди ******* ******* ХХК нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

 

16. Нэхэмжлэгч Д.******* нь хөрөнгийг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа боловч холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авч чадаагүй, ******* ******* ******* проперти ХХК-ийн зүгээс гэрээний 1.4-д зааснаар авто зогсоолыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх ба ийнхүү хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг, худалдан авах гэрээний үр дагаврыг ******* ******* ******* проперти ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

17. Хариуцагч ******* ******* ******* проперти ХХК нь нэхэмжлэгч Д.*******тэй 2023 оны 04 сарын 26-ны өдөр Авто зогсоолын захиалгын гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 2.1 дүгээр зүйлд ... ХХК-ийн ажил гүйцэтгэлээр төлбөр тооцоо зохицуулагдсан гэж заасан байх боловч авто зогсоолын төлбөрийг Д.******* төлөөгүй, энэ талаар баримтгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан боловч зөвхөн энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, няцаах эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

18. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээд шударга эзэмшигч болох тул Д.******* нь ******* ди ******* проперти ХХК-тай 2023.04.26-ны өдөр байгуулсан Авто зогсоолын захиалгын гэрээ-ний үүргийг шаардах эрхтэй.

 

19. Иймд .... айлын орон сууцны зоорийн давхрын 37 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.*******г тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх, шаардлагатай баримтыг бүрдүүлж, хүлээлгэж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Гарден-16, 420 айлын орон сууцны зоорийн давхрын 37 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.*******г тогтоож, уг авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримтыг хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД