| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/07504/И |
| Дугаар | 191/ШШ2025/07189 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/07189
2025 09 01 191/ШШ2025/07189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... тоот хаягт оршин байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Б.******* нь "******* ******* ******* ББСБ ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №******* тоот зээлийн гэрээ байгуулан, 19,900,000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд зээлдэгч нь .... улсын дугаартай, TOYOTA/PRIUS-XW30 маркийн, үзмэн ягаан өнгөтэй автомашиныг фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгч "******* ******* ******* ББСБ" ХХК- ийн өмчлөлд зээлийг төлж, дуусах хүртэлх хугацаанд түр шилжүүлсэн байдаг. Зээлдэгч анх зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг сар бүрийн 31-ний өдөр төлөхөөр төлбөрийн хуваарь гаргуулан, талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ч, Б.******* нь зээлийн төлөлт хийлгүй, гэрээний үүргийг зөрчиж, зээлийн төлөлт хийх хугацааг 101 хоногоор хэтрүүлээд байна. Зээлдүүлэгч компанийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдох гэж оролдсон боловч тэрээр өнөөдрийг хүртэл төлөх ямар нэгэн оролдлого хийгээгүй, бүртгэлтэй дугаараа салгаад алга болсон. Мөн барьцаа хөрөнгийг бидэнд мэдэгдэхгүйгээр гуравдагч этгээдэд зарсан. Одоо автомашиныг хаана, хэн унаж байгаа нь тодорхойгүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зээлдүүлэгч талын зүгээс Зээлдэгчийг зээлээ төлөхийг сануулсан, шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг зээлдэгчийн "Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, орбит 75 гудамж, 50 тоот хаягт "Монгол шуудан ХК-ий баталгаат шуудангаар хүргүүлэхэд Тус хаягт Б.******* гэх хүн байхгүй гэх шалтгаанаар мэдэгдэх хуудас буцаж ирсэн. Мөн Б.*******ын оршин суудаг хорооны эрх бүхий албан тушаалтантай уулзахад зээлдэгч нь тус хороонд бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болно гэсэн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаартай тодорхойлолтыг өгч байсан. (2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн, 126 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг хуулбар хувиар хавсаргав.)Зээлдүүлэгчийн зүгээс 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дахин зээлдэгчийн оршин суудаг хорооны эрх бүхий албан тушаалтантай уулзахад "Иргэн Б.******* нь тус хороонд бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй нь үнэн болно" гэсэн утгатай тус хорооны Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 473 дугаартай тодорхойлолтыг өгсөн ба түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Тус компанийн зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хорооны засаг даргын тодорхойлолт, барьцаат зээлийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, салбарын гэрчилгээ, депозит дансны хуулга зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Б.******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн ...... хаягт бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 473 дугаартай тодорхойлолтоор тогтоогдсон гэжээ.
Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.
6. Түүнчлэн нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь Б.*******т холбогдуулан маргаантай асуудлаар харьяаллын шүүхэд хандсан боловч, ........ хаягт бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 473 дугаартай тодорхойлолтоор нотлогджээ.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар этгээд болох ******* ******* /РД:*******/-ыг, ........ хаягаар/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Ө.******* /утасны дугаар: /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД