Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/227

 

 

 

 

   2025            02            13                                          2025/ДШМ/227

 

Л.Б, Э.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

цагаатгагдсан этгээд Л.Б,

цагаатгагдсан этгээд Э.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/16 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Нямдоржийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Л.Б, Э.О нарт холбогдох 2302004030023 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Л.Б, 1967 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн инженер мэргэжилтэй, 0000000 ажилтай, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

2. Э.О, 1977 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, 00000 мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/,

Холбогдсон хэрэг:

1. Л.Б нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/925 дугаартай тушаалаар Нийслэлийн онцгой байдлын газрын даргаар, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн захирагчаар шилжин томилогдон ажиллах хугацаандаа:

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1,3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2- т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж, улмаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд олгох мансууруулах болон сэтгэцэд нөлөөт тариаг эмчилгээнд хэрэглэх зорилгоор Нийслэлийн онцгой байдлын газрын Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Отай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж 2021 онд 3030 ширхэг трамадол тариаг, 2022 онд 300 ширхэг трамадол тариаг тус тус захиалан авсан.

Үүнээс “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 216,000 төгрөгөөр авсан 150 ампуль трамадол, 2021 оны 02 дугаар сарын 02- ны өдөр 130,909 төгрөгөөр авсан 100 ширхэг трамадол, “Айвико Интернэшнл” ХХКиас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 176,000 төгрөгөөр авсан 200 ширхэг трамадол, “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13,090 төгрөгөөр авсан 10 ампуль трамадол тарианы үнэ болох нийт 535,999 төгрөгийг Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж,

Мөн 2870 ампуль трамадол тариаг захиалан өгч өөрөөр нь төлбөрийг нь төлүүлж өөрт нь давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн Э.О-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд буюу бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэх хэрэгт,

2. Э.О нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/93 дугаартай тушаалаар Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангид эмч, сэтгэл зүйчээр, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/380 дугаартай тушаалаар Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэст Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр шилжин томилогдон ажиллаж байхдаа:

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажлын байрандаа Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2- т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд олгох мансууруулах болон сэтгэцэд нөлөөт тариаг эмчилгээнд хэрэглэх зорилгоор Нийслэлийн онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан Л.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж 2021 онд 3030 ширхэг трамадол тариа, 2022 онд 300 ширхэг трамадол тариаг захиалан авч Л.Бд тус трамадол тариаг өгч,

Үүнээс “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 216,000 төгрөгөөр авсан 150 ампуль трамадол, 2021 оны 02 дугаар сарын 02- ны өдөр 130,909 төгрөгөөр авсан 100 ширхэг трамадол, “Айвико Интернэшнл” ХХКиас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 176,000 төгрөгөөр авсан 200 ширхэг трамадол, “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13,090 төгрөгөөр авсан 10 ампуль трамадол тарианы үнэ болох нийт 535,999 төгрөгийг Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж,

Мөн 2870 ампуль трамадол тариаг захиалан өгөхдөө Л.Баар төлбөрийг нь төлүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Э.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Л.Б, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн “Хаан банк”-ны дансны хуулга бүхий 2 /хоёр/ ширхэг “Си Ди”-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Нямдорж эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

            Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна. Тухайлбал:

            Анхан шатны шүүх “...Л.Б нь “Трамадол” гэх нэршилтэй тариаг “22 удаагийн үйлдлээр “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж 2021 онд 3030 ширхэг трамадол гариаг, 2022 онд 300 ширхэг трамадол тариаг тус тус захиалан авч, өөрийн өвчнийг намдаах зорилгоор хэрэглэсэн үйл баримт нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

            Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Л.Б нь нийт 535,999 төгрөгийн тариаг Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж байсан үйл баримт тогтоогдсон байна...” гэж дүгнэсэн атлаа Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан "Ажилтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилсан сэргийлэх зорилгоор жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, бие бялдраа чийрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах ажлыг Захиргаа удирдлага болон Санхүү, ар тал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж хариуцан зохион байгуулна” гэж, алба хаагч, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 2-оос доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, бие бялдраа чийрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.Б нь дээрх журмуудад заасан эрүүл мэндийн үйлчилгээг авах этгээд болохын хувьд Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас нийт 535,999 төгрөгийн үнэ бүхий трамадол тариаг авсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал шүүхээс Л.Б нь “Трамадол” тариаг Онцгой байдлын газрын “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж захиалан авч, өөрийн өвчнийг намдаах зорилгоор хэрэглэж, Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас нийт 535,999 төгрөгийг төлүүлж байсан үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнэсэн. Гэтэл дээрх дүгнэлтээ үгүйсгэж Л.Б нь эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, амьд явах эрхийнхээ хүрээнд дээрх 3330 ширхэг “Трамдол” тариаг Онцгой байдлын газрын “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж захиалан авч өөртөө хэрэглэсэн нь эрх мэдэл албан тушаалын гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 3330 ширхэг “Трамдол” тариаг Онцгой байдлын газар нь “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж захиалан авсан бөгөөд энэ үйл ажиллагаанд зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Энэ талаар шүүгчийн цагаатгах тогтоолд дурдсан байна. Уг тариа нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 68 дугаартай тушаалаар нэгдүгээр хавсралтаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам”-н 4.1-д “Мансууруулах эмийг эмнэлгийн нөхцөл, хөнгөвчлөх эмчилгээний хоспис, шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд болон яаралтай тусламж үйлчилгээнд хэрэглэхээр” зохицуулалттай байна. Эмчийн бичсэн жорын дагуур гэрийн эмчилгээнд бага тунгаар хэрэглэгддэг. Тунг хэтрүүлбэл донтолт үүсгэх, үхэлд хүргэх аюултай тариаг шүүгдэгч Л.Б нь олон тоогоор эмчийн жороор авах боломжгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Л.Б нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/925 дугаартай тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар, 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн захирагчаар шилжин томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэх нэрийдлээр захиалуулан авч өөртөө хэрэглэх шалтгаанаар Э.Огаар захиалуулан өөртөө авч хэрэглэсэн байхад эрүүл мэндийнхээ төлөө энэ үйлдлийг хийсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлд хамаарч байна.

Э.О нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 3330 ширхэг “Трамдол” тариаг Онцгой байдлын газрын “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж захиалан авч, яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглахгүйгээр Л.Бы өвчнийг намдаах зорилгоор түүнд өгч, Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас нийт 535,999 төгрөгийг төлбөрийг нь төлүүлж Нийслэлийн Онцгой байдлын газарт хохирол учруулснаас гадна яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглах, энэ тариаг хэрэглэвэл зохих иргэдийн эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул тэдний үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.

Л.Б нь эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, амьд явах эрхийнхээ хүрээнд дээрх 3330 ширхэг “Трамдол” тариаг Онцгой байдлын газрын “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж Э.Огаар захиалуулан авч өөртөө хэрэглэсэн нь, Э.О нь эмчийн үүргээ гүйцэтгэж захиалан авч өгсөн гэж дүгнэж байгаа нь тэдний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Э.Огийн ажлын байрны тодорхойлолтоор “Трамдол” тариаг Онцгой байдлын газрын нэр дээр “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана" гэж захиалан авч ажилтандаа өгч байх эрх, үүрэг олгогдоогүй байхад ажлын байрны тодорхойлолтод дурдсан чиг үүргээ хэрэгжүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн үйл баримттай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх “...Гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, бүрэн гүйцэд нотлогдон тогтоогдож байж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба хэрэгт авагдсан баримтаар Э.О, Л.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээ төрж байх тул гэм буруутайд тооцох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан...” дүгнэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг. Энэ гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой. Шүүгдэгч Э.О нь нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу Л.Б-д давуу байдал бий болгосон. Үүний улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт хохирол учирсан үйл баримт тогтоогддог. Дээрх гэмт хэргийн улмаас төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан хор уршиг учирсан болно. Мөн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талын заавал байх ч үндсэн шинжид хор уршиг /эдийн болон эдийн бус/ хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томьёолохдоо хор уршгийг хуульчилдаггүй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнтэй “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан тул Э.О, Л.Б нарын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байхад энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “Хуулийн зорилго” 1.2 дугаар зүйл “Хууль ёсны”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны” зарчмууд алдагдана гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, яллах гэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/16 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүн өвчний өмнө л хүчин мөхөстдөг юм байна. Өөр юуны ч өмнө хүчин мөхөстдөггүй юм байна. Үүнийг би өөрийн бие дээрээ мэдэрч байна. Миний бие нийт 4 удаа хагалгаанд орсон. Би прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоолтой санал нэг байна. Энэ өвчин ямар ч эмчилгээгүй болсон. Би 02 дугаар сарын 27-ны өдөр хагалгаанд орох уу, химийн эмчилгээнд орох уу гэдгээ шийднэ. Өөрөөр хэлбэл амьд, үхэх хоёроо мэдэхгүй байна. Би Монгол улсад амьд ирэх болов уу гэдгээ мэдэхгүй байгаа. Би тав дахь маш том хагалгаанд орох гэж байна. Миний төв мэдрэлийн системийг салгах хагалгаа гэсэн. Энэхүү хагалгаа нь манай улсад 96 хувийн баталгаагүй байдаг тул Гуравдугаар эмнэлгийн эмч нар хагалгааг хийж чадахгүй гэсэн.

Манай өмгөөлөгч хэлсэн. Тухайн үед дэлхий нийтийн хамарсан корона вирус гарсан байсан. Би нийслэлийн онцгой байдлын газрын дарга бөгөөд Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга байсан. 1,500,00 иргэний амь нас, эрүүл мэнд миний гарт байсан. Би 24 хоног гэртээ хариагүй, өрөөндөө унтаж, энэхүү өвчнөөр өвчилж эм, тариа тарихгүй л бол миний өвчин өвдөлтийн шокт маш хурдан ордог байсан. Энэ талаар баримт хэрэг авагдсан. Миний хувьд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрөө өвдөхгүй байхын тулд энэ тариаг хэрэглэсэн. Миний хувьд Э.О-г захиргаадаж, тариаг олж ир гэсэн зүйл байхгүй. Олдох боломж байна уу, тухайн тарианд миний өвчин намдаад байна гэж хэлсэн. Энэ нь миний буруу болоод байна. Надад харамсалтай байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...“Трамдол” тариаг Аврах ангид, аврах ажиллагааны хүрээнд хэрэглэх байтал өөр хүнд хэрэглэсэн гэж байна. Тухайн үед дуудлагад явж байхад “Трамдол” тариаг хамгийн хүнд, маш хүчтэй өвдөлттэй хагалгааны заалттай хүнд хийж байсан. Гэмтэл болон Гуравдугаар эмнэлгээс “Трамдол” тариаг энэ хүнд тарихаа боль, яаралтай маш түргэн хагалгаанд орох заалттай хүнд “Трамдол” тариаг хийхээр унтуулга хүлээж авахгүй байна гэсэн. Энэ хүн хугацаа алдах учраас Аврах ангид яаралтай тусламжаар “Трамдол” тариаг хийхийг хориглолоо гэсэн. Аврах анги тусгай зөвшөөрөл авч мансууруулахын гэрээ хийгээгүй ирсэн. Одоо ч хийгддэггүй. Учир нь “Трамдол” тариаг хагалгаанд орох шаардлагатай хүнд, өвдөлт намдаах зорилгоор хийдэг. Тийм учраас Аврах ангийн өөр хүнд хийх ёстой байсан тариаг, энэ хүнд авч хийгээгүй гэдгийг тайлбарлах гэсэн юм. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Л.Б, Э.О нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/16 дугаар цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хувьд оролцсон байр суурь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3-т гарцаагүй байдлын үндсэн шинж байгаа эсэх дээр дүгнэлт хийж өгөөрэй гэх санал, дүгнэлт гаргаж оролцсон. Шүүхийн хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон талуудын мэтгэлцээний үндсэн дээрээс гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тодорхой үйл баримтуудад хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлтүүд хийсэн. Улсын яллагч тодорхой үндэслэлүүдээр эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцэлд нь өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар тайлбар гаргахыг хүсэж байна. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудтай Л.Б болон Э.О нарын хувьд маргадаггүй. Анхнаасаа ч маргаагүй ирсэн.  Өвдөлт буюу өвчин гэж юу вэ, ямар шалтгааны улмаас гэх нөхцөл байдлыг тухайн мөрдөн шалгах ажиллагаагаар би хангалттай тогтоож өгсөн гэж ойлгож байгаа. Мөн тухайн хэрэгт Л.Б-ы биеийн байдалд шинжээч томилж, эрүүл мэндийн талаар хангалттай шинжээчийн дүгнэлт гаргаж, шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулаад, эм, эмчилгээтэй холбоотой асуудлуудыг хангалттай ярьсан. Давуу байдал гэдэг дээр нэгдүгээрт Л.Б, Э.О нар нь Онцгой байдлын тангараг өргөсөн албан хаагчид юм. Хавтас хэрэгт нэг зүйлийг орхигдуулаад байдаг. 2019 оны сүүлээс буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүртэл дэлхий нийтээрээ ковидын үе өвчин буюу цар тахлын үеийн нөхцөл байдлууд байдаг. Тухайн үед корона вирус буюу цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж байсан. 2021 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл эм авч, хэрэглэж байгаа үйл явц Монгол улс бүх нийтийн бэлэн байдал буюу онцгой нөхцөл байдлын үе хамаарагддаг. Энэ нөхцөл байдалд онцгой байдлын алба хаагч нар ажиллаж байсан. Л.Б биеийн эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөл байдалтай тухайн албыг гүйцэтгэж байсан байна. Түүнчлэн Л.Б нь хагалгааны заалттай байсан. Монгол улсад эмчлэгдэх боломжгүй гэдгийг гэрч н.Анар гэх хүн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл тухайн үед гадагшаа явах гэсэн боловч цар тахлын улмаас хил хаалттай тул явах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ганцхан эмэнд дарагдаж байсан. Энэ нь трамадол байсан. Импортоор орж ирж байгаа эм, дотоодын эм хоёрын хоорондох үйлчлэл нь өөр, өөр байдаг. Л.Б-ыг хүнд өвчтэй болохыг нотолсон хангалттай баримтууд авагдсан./н.О, н.Н нарын мэдүүлэг, шинжээчийн №377 дүгнэлтээр тогтоогдсон/. Дараагийн асуудлын хувьд улсын яллагч сая андуураад хэлсэн үү, 200,000 төгрөгийн төсөвтэй байсан гэсэн. Энэ талаар хавтаст хэрэгт гэрч н.Урантуяа, н.Буяннэмэх нар мэдүүлсэн. Онцгой байдлын газраас ирсэн албан тоотод сард 1,200,000 төгрөгийн эм, эмчилгээний зардал тусгагдсан байснаас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэмнэлтийн хууль хэрэгжээд, 448,000 төгрөг болсон үйл баримтууд байгаа. Онцгой байдлын алба хаагч учраас эмчээрээ дамжуулаад тухайн эмийг хэрэглэсэн. Монгол импекс хувьцаат компани болон “Авика” ХХК-иас өндөр тоо явуулаад, 3330 ширхэг “Трамдол” тариаг төсвийн мөнгөөр авсан мэтээр харагдаад байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулаад үзэхээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цаг үе маш хүнд байсан үед тухайн байгууллагад 216,0000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөх байгууллагын эрүүл мэндийн төсөвлөсөн мөнгөнөөс 130,909 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 176,000, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13,090 төгрөг гэх баримтуудаар тухайн байгууллагаас зардал гарч, Л.Б өөрийн эмчилгээний зардалд авсан. Хэн нэгний боломжийг хязгаарлаж хаасан мэтээр улсын яллагч тайлбарлаж байгааг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Онцгой байдлын аврах ангийн нэрийг барьж тариаг захиалсан талаар улсын яллагч эсэргүүцэлдээ тайлбарлаж байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг импортлох үйлдвэрлэх ханган нийлүүлэх журам авагдсан. Тухайн журмын 5.2-т тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, мансууруулах эмийг эрүүл мэндийн байгууллага болон мансууруулах эмээр үйлчлэх эрх бүхий эмийн санд нийлүүлэх бөгөөд тухайн байгууллагын захиалга буюу худалдан худалдан авах гэрээг үндэслэнэ гээд заасан. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Авилгатай тэмцэх газар албан тоот явуулаад, Онцгой байдлын газраас албан тоот ирүүлэхдээ 2021, 2022 онд Монгол эм импекс консервинг хувьцаат компанитай ямар нэгэн эм тариа эмчилгээний хэрэгслээр захиалга өгч худалдан авалт хийж ирсэн ба мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөөд эм худалдан авах тусгайлан гэрээ хийж байгуулагдаагүй болно гэж албан тоот ирүүлсэн байгаа. Магадгүй давуу байдал байна гэж үзэх тохиодолд тухайн байгууллагын гэрээг харах нөхцөл байдал зайлшгүй яригдана. Гэтэл худалдан авах гэрээ байхгүй байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Л.Б нь бие, эрүүл мэндийг хамгаалахын тулд өвчин зовуурь өвдөлтийг намдаахын тулд ажил үүргээ гүйцэтгэхийн тулд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нөхцөл байдалдаа буруутгах нөхцөл байдал байхгүй байна гэж үзэж байна. Э.О-гийн  хувьд ажлын байрны тодорхойлолт дээр нь улсын яллагч байхгүй гэж хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтой танилцсан байх. Албан хаагч нарын эрүүл мэндийн төлөө анхан шатын үзлэг, үйлчилгээ хийх, эмчлэх эрх нь ажлын байрны тодорхойлолтод байгаа. Тухайн хүний биеийн байдал нөхцөл байдлуудыг маш сайн мэддэг учраас эмчилгээ хийсэн нь ямар нэгэн байдлаар буруутгах үндэслэл байхгүй. Хэргийн нөхцөл байдлын хувьд ямар хууль тогтоомжуудыг өмгөөлөгчийн хувьд харахыг хүссэн бэ гэхээрээ нэгдүгээрт Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн амьд явах эрхтэй, 25 дугаар зүйлд эрүүл мэндээ хамгаалах нөхцөл байдлын талаар заасан. Монгол Улсын үндсэн хуулийн 16.1-т амьд явах эрхтэй, 16.6-д эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан. Мөн Эрүүл мэндийн тухай хуульд Э.О-тай холбоотой эмч хүний үүргийг тусгайлан заасан. Онцгой байдлын албан хаагч нарын үйл ажиллагааг зохицуулдаг хууль болох Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн дүрмээр зохицуулагддаг юм байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 47.1, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтад эрүүл мэндээ хамгаалуулах тухай хуульчилсан. Эцэст нь хэлэхэд энэхүү үйл явдал нь хэний ч амьдралд тохиолдож болох кэйс гэдгийг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна уу. Байгууллага эмч тодорхой үүрэг хүлээгээд ажиллаж байгаа. Гэтэл эмч үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэлтэй албан хаагчийн амь нас эрсдэх нөхцөл байдалд эргээд хариуцлага хүлээх нөхцөл байдал үүснэ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн улсын яллагчийн зүйлчлэлийг анхан шатын шүүхээс гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүй байхгүй гэх үндэслэлээр цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Б, Э.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Л.Б-ыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/925 дугаартай тушаалаар Нийслэлийн онцгой байдлын газрын даргаар, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн захирагчаар шилжин томилогдон ажиллах хугацаандаа: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1,3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2- т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж, улмаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд олгох мансууруулах болон сэтгэцэд нөлөөт тариаг эмчилгээнд хэрэглэх зорилгоор Нийслэлийн онцгой байдлын газрын Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.О-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж 2021 онд 3030 ширхэг трамадол тариаг, 2022 онд 300 ширхэг трамадол тариаг тус тус захиалан авсан.

Үүнээс “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 216,000 төгрөгөөр авсан 150 ампуль трамадол, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 130,909 төгрөгөөр авсан 100 ширхэг трамадол, “Айвико Интернэшнл” ХХКиас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 176,000 төгрөгөөр авсан 200 ширхэг трамадол, “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13,090 төгрөгөөр авсан 10 ампуль трамадол тарианы үнэ болох нийт 535,999 төгрөгийг Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж,

Мөн 2870 ампуль трамадол тариаг захиалан өгч өөрөөр нь төлбөрийг нь төлүүлж өөрт нь давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн Э.О-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд буюу бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Э.О нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/93 дугаартай тушаалаар Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангид эмч, сэтгэл зүйчээр, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/380 дугаартай тушаалаар Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэст Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнээр шилжин томилогдон ажиллаж байхдаа:

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажлын байрандаа Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2- т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу гэрийн эмчилгээнд олгох мансууруулах болон сэтгэцэд нөлөөт тариаг эмчилгээнд хэрэглэх зорилгоор Нийслэлийн онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан Л.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр “яаралтай тусламж үйлчилгээнд аврах ангид ашиглана” гэж 2021 онд 3030 ширхэг трамадол тариа, 2022 онд 300 ширхэг трамадол тариаг захиалан авч Л.Бд тус трамадол тариаг өгч,

Үүнээс “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 216,000 төгрөгөөр авсан 150 ампуль трамадол, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 130,909 төгрөгөөр авсан 100 ширхэг трамадол, “Айвико Интернэшнл” ХХКиас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 176,000 төгрөгөөр авсан 200 ширхэг трамадол, “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13,090 төгрөгөөр авсан 10 ампуль трамадол тарианы үнэ болох нийт 535,999 төгрөгийг Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж,

Мөн 2870 ампуль трамадол тариаг захиалан өгөхдөө Л.Б-аар төлбөрийг нь төлүүлж бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Л.Б-ыг “Трамадол тариаг өөрийн өвчнийг намдаах зорилгоор ашиглаж, улмаар амьд явах эрхээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн үйлдлийг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулах ашиглаж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон” гэж үзэхэд эргэлзээтэй байна.” гэж, Э.О-г “Л.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж гэмт хэрэг үйлсдэн” гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байна” гэсэн үндэслэлээр тэднийг цагаатгасан 2025/ШЦТ/16 дугаарай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаагүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны  дараах үндэслэл бүхий дүгнэлт хийв.

1. Шүүх хууль хэрэглэсэн аливаа шийдвэрээ хуульд тулгуурласан үндэслэлээр зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр цугларсан хууль ёсны нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохоос гадна материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв дүгнэлт хийснээр хангагдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлага болно.

Шүүх хууль дээдлэх ёсыг сахиулахын зэрэгцээ өөрөө түүндээ захирагдах ёстой учраас өөрийн шийдвэрийг хууль зүйн оновчтой үндэслэлээр зөвтгөх бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн хүрээнд шүүхээс хангалттай ойлгомжтой, хариулт өгөхүйц шийдвэр авах эрхтэй холбогдохоос гадна маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүх Л.Б, Э.О нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгахдаа үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаж чадаагүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг жагсаан бичсэнийхээ эцэст шүүгдэгч нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байна хэмээн дүгнэсэн атлаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг тайлбарлан бичиж, улмаар “...улсын яллагчаас Л.Б, Э.О нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй...” хэмээн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, түүний агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар хуульд заасан шаардлагад нийцүүлж огт бичээгүй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Учир нь, шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талуудын дүгнэлт, саналын үндэслэл болгосон баримт, яллах баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг нэг бүрчлэн няцаан үгүйсгэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх прокуророос Л.Б, Э.О нарыг яллах үндэслэл болгосон нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцааж, үгүйсгэлгүйгээр “улсын яллагчаас гаргасан “гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн авах боломжгүй” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийн, тэднийг цагаатгасан нь дээрх шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн санал, дүгнэлтэд заасан үндэслэл, яллах дүгнэлтэд дурдсан нөхцөл байдалтай шүүх санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгч нарын гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэсэн хуулийн үндэслэлд хамаарч байна. Учир нь: Шүүгдэгч Л.Б нь “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 216,000 төгрөгөөр 150 ампуль трамадол, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 130,909 төгрөгөөр 100 ширхэг трамадол, “Айвико Интернэшнл” ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 176,000 төгрөгөөр 200 ширхэг трамадол, “Монгол эм импекс концерн” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 13,090 төгрөгөөр 10 ампуль трамадол тариаг, нийт 535,999 төгрөгийн тариаг Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас төлүүлж байсан үйл баримт тогтоогдсон байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/190 дугаартай тушаалаар баталсан Онцгой байдлын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын Долоо дугаар зүйлийн 7.8-д “Ажилтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилсан сэргийлэх зорилгоор жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, бие бялдраа чийрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах ажпыг Захиргаа удирдлага болон Санхүү, ар тал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж хариуцан зохион байгуулна” гэж,

Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар баталсан Нийслэлийн онцгой байдлын газрын Хөдөлмөрийн дотоод журмын Долоо дугаар зүйлийн 7.7-д “Алба хаагч, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 2-оос доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, бие бялдраа чийрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах” гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Л.Б нь Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Ар тал хангалтын 115 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан нь дээрх журмуудад заасан эрүүл мэндийн үйлчилгээг авах этгээд болохын хувьд Нийслэлийн онцгой байдлын газрын эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн зардлаас нийт 535,999 төгрөгийн үнэ бүхий трамадол тариаг авсан гэж үзэхээр байна. ...” гэж харилцан зөрүүтэй дүгнэсэн нь дээрх хуульд нийцжээ.

Дээрх үндэслэлээр “Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн прокурор Н.Нямдоржийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/16 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгов.

Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Л.Б, Э.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/16 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.Нямдоржийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай  эсэргүүцлийг хангасугай.

2. Цагаатгагдсан этгээд Л.Б, Э.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ