| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/01098/И |
| Дугаар | 308/ШШ2025/00739 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 308/ШШ2025/00739
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 308/ШШ2025/00739
| Дорноговь аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар,
Хариуцагч: 19** оны 0* дугаар сарын 15-ны өдөр төрсөн, До аймаг, С сум, * дугаар баг, 2**-2*-4* тоот хаягт оршин суух, Б овогт Т Г (РД:***********-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Албадан эмчилгээ хийлгэх тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Г,
Хариуцагч Т.Г,
Гуравдагч этгээд Нийгмийн ажилтан Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...До аймгийн Са сумын * дугаар багт оршин суух хаягтай Т.Г нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, байнгын архидан согтуурах мансуурах донтой болох нь До аймгийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:Т.Гн эхнэр М *-р багийн нийгмийн ажилтанд өргөдөл гаргаж, багаас цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Эхнэр М нь мэдүүлэгтээ нөхөр Т.Г нь тогтмол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэртээ архичид цуглуулдаг, хүүхдүүдийн дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэж мэдүүлсэн. Т.Г нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд нь өөрийнх нь төрсөн хүүхэд, 2 том нь дагавар хүүхэд. М, Т.Г нар нь гэр бүлийн баталгаатай боловч гэр нь Т.Г нэр дээр байдаг. Архи уусан үедээ эхнэрээ хүүхдүүдээ аваад манай гэрээс зайл гэж хөөдөг. Үүнээс болж хүүхдүүд нь 20** оны байдлаар гэрээсээ * удаа дайжиж, хичээл сургуульдаа ирдэггүй. Хамтарсан багаас * удаа хүүхдүүдийг нь эрэн хайж, * удаа хамгаалах байранд авсан Т.Г нь согтуурах, мансуурах донтой болох нь архины хамааралтай эмгэгтэй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан зэргийг харгалзан албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. гэв.
Нийгмийн ажилтан Б.Д шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Т.Г нь архины хэт хамааралтай, олон удаагийн давтамжтай хүүхдүүдээ үл хайхрах хүчирхийлэл үйлддэг. Гэрийн эргэлт хийх болгонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, гэрт нь олон хүн цугласан байдалтай байдаг. Үүнээс нь болоод 1* настай Б, 1* настай Э нар гэртээ байх дургүй, гэрээсээ дайждаг 7 хоног 3 удаа очиход 2 хоног нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, 1 удаа очиход олон хүн цуглуулсан байдалтай байдаг гэв
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар нь Т.Г архины албадан эмчилгээнд хамруулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Т.Г нь байнга согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг болох нь иммунологийн шинжилгээ, ийлдэс судлалын шинжилгээ, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, цагдаагийн байгууллагын хайлтын системийн тэмдэглэл, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, До аймгийн Са сумын * дугаар багийн Засаг даргын албан бичиг, Нийгмийн ажилтны тодорхойлолт, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд Т.Г Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Боржигон овогт Т Г (РД:*************)-ийг албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Т.Г (РД:***********)-ын албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Т.Г (РД:*************)-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Т.Г албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
7.Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ