Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00741

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00741

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар,

19** оны 0* дугаар сарын 26-ны өдөр төрсөн, До аймаг, Са сум, * дугаар баг, Ө дов, 8*-* тоот хаягт оршин суух, Ц с овогт Б Э (РД:*************)-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Албадан эмчилгээ хийлгэх тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Г,

Хариуцагч Б.Э,

Нийгмийн ажилтан Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч До аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...До аймгийн Са сумын * дүгээр багт оршин суух хаягтай Б.Э нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, байнгын архидан согтуурах мансуурах донтой болох нь До аймгийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Э нь согтуурах, мансуурах донтой болох нь архины хамааралтай эмгэгтэй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан зэргийг харгалзан албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар нь Б.Э архины албадан эмчилгээнд хамруулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Т.Г нь байнга согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг болох нь иммунологийн шинжилгээ, ийлдэс судлалын шинжилгээ, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, цагдаагийн байгууллагын хайлтын системийн тэмдэглэл, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, До аймгийн Са сумын * дүгээр багийн Засаг даргын албан бичиг, Нийгмийн ажилтны тодорхойлолт, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Иймд Б.Э Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Ц с д овогт Б Э (РД:************)-ийг албадан эмчилгээнд хамруулсугай.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Б.Э (РД: ***********)-ын албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.Э (РД: **********)-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг До аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Т.Ганбаатарыг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгосугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

7.Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ