Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00742

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00742

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

До аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: До аймаг, Са сум, * дугаар баг, Ө, 5** тоотод оршин суух Г О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: До аймаг, Са сум, * дугаар баг, дү, *-1**-а тоотод оршин суух Ч Б холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б шүүх хуралдааны тов мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгч талаас хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул хүлээн авч хангаж,хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Би Ч.Б 20** онд танилцаж, 20** онд охинтой болсон. Одоо охин маань эмээ өвөөгийн хамт амьдардаг. Ч.Б бид хоёр 20** оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Би одоо нөхөр, * хүүхдийн хамт амьдарч байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-4/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Талст зам өэмт-ийн тодорхойлолт /хх 6/, Эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл /хх 7/, До аймаг сайншанд сумын ерөнхий боловсрол * дүгээр сургууль тодорхойлолт /хх-8/, До аймаг Сайншанд сумын * дугаар багийн ажлын алба тодорхойлолт /хх-9/,улсын тэмдэгтийн хураамж төгрөг төлсөн тухай баримт /хх-2/,

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох дээрх баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь Ч.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Г.О ,Ч.Б нар нь 20** онд танилцан, 20** оны 1* дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, 20** оны 0* дугаар сарын 02-нд охин Б.Э төрсөн болох нь гэрлэлтийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар болон нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид ** жил тусдаа амьдарч байгаа, цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ шүүхэд тайлбарласан болон хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл бий болсон байдлыг харгалзан үзэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь охин Б.Энэрэлийг эх Г.Оюун-Эрдэнийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцжээ

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батчулуунаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюун-Эрдэнэ олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ч Б, Х овогт Г О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 06 дугаар сарын 02-нд охин Б.Э эх Г.О асрамжид үлдээсүгэй.

3.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Э даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ