| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0654/Э |
| Дугаар | 703 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
шүүгдэгч Б.У, Б.Ө, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.У, З овогт Б.Ө нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0215 60763 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Б.У, 1998 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 9-112 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УК98090836 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн З овогт Б.Ө, 1998 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 36-645 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ДВ98080419 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Б.У, Б.Ө нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харуул Алтай хотхоны гаднах авто зогсоол дээр байрлуулсан иргэн А.Эрдэнэбаярын эзэмшлийн 93-49 УБЯ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү, улсын яллагчаас санал болгосон торгуулын ялыг 4 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.
Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү, улсын яллагчаас санал болгосон торгуулын ялыг 4 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.
Хохирогч А.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 5-ны өдөр гэрээсээ 8 цагийн үед гарч машин дээрээ иртэл 4 обудтай дугуй болон шипилк зэргийг авч явсан байхаар нь 102-т дуудлага өгсөн. Миний алдагдсан дугуй 205х65х16 размертай хайлшин япон улсын үйлдвэрийн обудтай байсан. Миний өөрийн обуд дугуй мөн байсныг хүлээж авсан. Надад санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-28/,
Яллагдагч Б.У мэдүүлэхдээ: “...Харуул Алтай хотхоны байрны гадна талын шороон зогсоол дээр байсан хар өнгийн япон автомашин байсан. Уг машины номерыг сайн санахгүй байна. “...Дээрх машины 4 ширхэг дугуйг обудын хамтаар авч улмаар миний 85-44 УБЧ улсын дугаартай аксент машинаар тээвэрлэж найз Өлзийхүүгийн гэр рүү авч очсон...” гэх мэдүүлэг. /хх49-51/,
Яллагдагч Б.Ө мэдүүлэхдээ: “...Харуул Алтай хотхоны орчимд зогсоол дээр байсан хар өнгийн Филтер маркийн машин зогсож байсан. Дээрх машины ойр 4 нүхтэй 16 тай дугуй байсныг тайлж авч яваад манай хашаанд буулгасан. “...Ингээд тэр дугуйг ах маань хэрэглээд гадуур явж байгаад дугуйны эзэнд нь баригдаж улмаар цагдаад баригдсан юм. Тухайн үед цагдаад дугуйгаа хураалгаж улмаар эзэнд нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг. /хх51-53/,
Хохирогч А.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-28/, гэрч Р.Энхбаатарын мэдүүлэг /хх31-32/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх6-8/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх17-18/, яллагдагч Б.У-н мэдүүлэг /хх49-50/, яллагдагч Б.Өгийн мэдүүлэг /хх51-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.У, Б.Ө нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харуул Алтай хотхоны гаднах авто зогсоол дээр байрлуулсан иргэн А.Эрдэнэбаярын эзэмшлийн 93-49 УБЯ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.У, Б.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.У, Б.Ө нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.У, Б.Ө нар нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У, Б.Ө нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.У, Б.Ө нарыг тус бүр 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У, Б.Ө нар нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.У, Б.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.У, Б.Ө нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР