Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01112

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01112

Улаанбаатар хот

 

 

 

2025 11 25 103/ШШ2025/01112

 

 

*******иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Сургалтын задгайн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

*******иуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, ******* *******, ******* ******* нарт холбогдох түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. миний бие иргэн А.*******ийн залуусын задгайд байрлах хашаа байшинг нэг сарын 200,000 төгрөгөөр тооцон, 12 сараар түрээслэн суухаар тохиролцож, тус хугацааны нийт төлбөр болох 2,400,000 төгрөгийг 2025.07.22-ны өдөр А.*******ийн ХААН банкны .....14590 тоот дансанд нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болно. Манай өмнөх түрээсийн орон сууцны түрээсийн хугацаа 2025.08.10-ны өдөр дууссан бөгөөд бид 2025.08.16-ны бямба гаригт буюу амралтын өдөр дээрх хашаа байшинруу нүүсэн. Гэтэл нүүж орсон тэр шөнө бороо орсон бөгөөд тухайн байшингийн дээврийн ихэнх хэсгээр ус гоожсон ба миний бие А.******* рүү утсаар холбогдон нөхцөл байдал ийм байгаа тул хойшдоо амьдрах боломжгүй, түрээсийн мөнгөө буцааж авах тухайгаа хэлсэн. А.******* нь анх бидэнд тухайн хөрөнгөө өөрийн охин болох Ч.*******ын хөрөнгө ба түрээсийн төлбөрийг охиндоо өгнө, охин маань хашаагаa засах гэж байгаа гэж байсан тул бид охин Ч.*******тай нь холбогдож нөхцөл байдлыг хэлж байсан болно. Тус өдрөөс хойш А.*******, Ч.******* нартай утсаар холбогдож түрээсийн төлбөр буцааж авахаар удаа дараа ярьдаг боловч утсаа авахгүй байх, унтраах гэх мэт үйлдүүд гаргах болсон. Бид түрээслүүлэгчийн байшингаас нүүж гарсан бөгөөд Багануур дүүрэгт 2 удаагийн нүүдэл хийсэн, Улаанбаатар хотод байх гэрээ нүүлгэн авч ирэх гэх төлөвлөөгүй зардлууд гаргаж, дахин санхүүгээрээ хохирсон. Мөн бид байшингаас нүүж гарсныхаа дараа хөрөнгийг нь хүлээлгэн өгөх гэж удаа дараа утсаар залгасан боловч утсаа авахгүй байх гэх мэт үйлдэл гаргасаар байсан. Улмаар 2025.09.24-ний өдөр А.*******ийн өөр нэг охин нь гэх хүн /86831737 дугаарын утастай/-д хөрөнгийг хүлээлгэн өгсөн бөгөөд 2025.09.28-ны дотор төлбөрийг маань буцааж өгөх, би цаанаа дахиад түрээсийн төлбөр төлөхөөр хүлээж байгаагаа учирлаж хэлсэн болно. Тус хугацаанд мөнгийг маань өгөөгүй тул А.*******тэй оршин суух байрных нь хажууд уулзаж учир байдлаа дахин хэлэхэд мөнгө өгөхгүй гэх утгатай зүйл хэлсэн тул хуулийн дагуу төлбөрөө нэхэмжилж байна. Иймд дээрх хүмүүсээс түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн төлбөр болох 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч А.*******, Ч.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 2,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

*******иуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* ******* нарт холбогдох түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг /хоёр сая, дөрвөн зуун мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26,675 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******, Ч.******* нараас 26,675 төгрөгийг тус тус гаргуулж *******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ