| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01147/И |
| Дугаар | 103/ШШ2025/01116 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/01116
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/01116 | Улаанбаатар хот |
2025 11 25 103/ШШ2025/01116
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2025.03.19-нд Samsung Нөт-10 маркийн утсыг 2025.04.04-нд 150,000 төгрөг, 2025.05.04-нд 150,000 төгрөг, 2025.06.04-нд 150,000 төгрөг, 2025.07.04-нд 150,000 төгрөг, 2025.08.04-нд 150,000 төгрөг тус тус цувуулж төлж барагдуулахаар тохиролцсон боловч удаа дараа шаардаад өгөхгүй байгаа тул 750,000 төгрөг, алданги 225,000 төгрөг нийт 975,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжилж байгаа 975,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 975,000 төгрөг /есөн зуун далан таван мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,975 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.*******гаас 13,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ