| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01347/И |
| Дугаар | 103/ШШ2025/01136 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/01136
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/01136 | Улаанбаатар хот |
2025 11 25 103/ШШ2025/01136
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 22 дугаар байрны 1 давхарт байрлах, Прогресскапитал ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо, Залуусын ...дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 263,037.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээоийн гэрээ байгуулж Сайн интернэйшнлээс UETU700ZuXCE загвар маркийн зурагт лизингээр авч манай байгууллагаас 1,199,900.00 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу шийдвэрлэж "Сайн интернешл" ХХК-ийн 5210048889 тоот дансруу шилжүүлсэн. Манай байгууллага Ц.******* 24 сарын хугацаатай зээлийн жилийн хүү 39.6 хувийн хүүтэй зээлийг олгосон. *******гийн зээлийн гэрээ дуусгавар болох огноо 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, иргэний хариуцагч нь сар бүрийн 05-ны өдөр зээлээ төлөх ёстой боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээг удаа дараа зөрчиж нийт 1,497,534.90 төгрөг төлсөн байна хугацаа хэтрүүлсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүссэн. Иймд иргэний хариуцагч *******гээс үндсэн зээл 202,365.10 төгрөг, зээлийн хүү 45,955.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,716.98 төгрөг бусад зардал буюу нотариат 2000 төгрөг нийт 263.037.65 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Прогресскапитал ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 263,037.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 263,037.65 төгрөг /хоёр зуун жаран гурван мянга, гучин долоон төгрөг, жаран таван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,270 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гээс 4,270 төгрөгийг тус тус гаргуулж Прогресскапитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ