Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01137

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01137

Улаанбаатар хот

 

 

 

2025 12 25 103/ШШ2025/01137

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн .... дугаар гудамжны ...тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 315,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Өсвөр насны яллагдагч ******* нь Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний Эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэх талаар хуульчилсан ба өсвөр насны яллагдагч ******* хууль ёсны төлөөлөгч ******* нь 315,142 төгрөгийг төлж барагдуулахгүй байснаар бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд даатгалын мөнгөн хөрөнгө зөв зарцуулагдаагүй байх үндэслэлийг буй болгож, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байх тул хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.Иймд уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь 315,142 төгрөгийг төлсөн талаарх ХААН банкны шижлүүлгийн мэдүүлгийн баримтыг ирүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 315,142 төгрөг /гурван зуун арван таван мянга, нэг зуун дөчин хоёр/ гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 10,104 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,052 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ