| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01407/И |
| Дугаар | 103/ШШ2025/01138 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/01138
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/01138 | Улаанбаатар хот |
2025 11 25 103/ШШ2025/01138
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Бага******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүүрэг, Сүхбаатарын талбай-5, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бага******* дүүргийн 3 дугаар хороо, Хилчин ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,835,035,15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь ******* ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,835,035,15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ******* ******* нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Голомт банктай ЗГ-R116011529-2024/05/27 дугаарт зээлийн гэрээ байгуулан 33,650,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж, түүнийг сар бүрийн 15,30-ны өдөр гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохирсон. Гэвч зээлдэгч нь 2024 оны 08 дугаар сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж заасан хугацаанд тохирсон хэмжээгээр бүрэн төлөлт хийхгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар хариуцагчид мэдэгдэж, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч үр дүн гарахгүй байна. Иймд *******эс үндсэн зээл 18,997,807,70 төгрөг, хүү 821,381,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,846,02 төгрөг нийт 19,835,035.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банк ХК-иас зээл авсан. Нэхэмжилж байгаа 19,835,035.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 19,835,035.15 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,835,035,15 төгрөг /арван есөн сая, найман зуун гучин таван мянга, гучин таван төгрөг, арван таван мөнгө/ гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128,562 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******эс 128,562 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ