2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/07102

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Х.А холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг,  тоот хаягт байршилтай орон сууцыг өөрийн болон хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэн авах, миний биед Х.Аг 10 метр зайнд ойртуулахгүй байх, интернэт орчинд хэл амаар доромжилсон үг хэллэг нийтлүүлэхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Зохигчид гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай асуудлаар дахин эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.

 

4. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  А.ЭНХЖАРГАЛ