Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01139

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01139

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2025 11 25 103/ШШ2025/01139

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сити тауэрын 13 давхар, 1304 тоотод байрлах, Дэвжих нэхий ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,252,977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Дэвжих Нэхий ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь "Money-Т" аппликейшнаар дамжуулан манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 113201 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж 2024 оны 06 сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, үндсэн 3.9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2024 оны 06 сарын 17-ны өдөр 1,100,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,17%, сарын 5% хүүтэйгээр худалдан авалтын зээлийн нөхцөлөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон цахим зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "Зээл тус бүрийг эргэн төлөлтийн тогтоогдсон хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар эргэн төлөх" гэсэн заалтыг тус тус зөрчиж, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 113201 тоот цахим зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, үндсэн хүү 125,655 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 825,822 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 11,500 төгрөг нийт 2,262,977 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Дэвжих нэхий ББСБ-аас авсан зээлийн үлдэгдэл 2,262,977 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дэвжих нэхий ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,252,977 төгрөг /хоёр сая, хоёр зуун тавин хоёр мянга, есөн зуун далан долоон төгрөг / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,579 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 25,579 төгрөгийг тус тус гаргуулж Дэвжих нэхий ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ