2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/07837

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Д Хан-Уул дүүрэг /хуучнаар 4 дүгээр хороо/ 23 дугаар хороо,   тоот хаяг байршилтай, 69,76 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23|ХА2-325 тоот “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Л.Дт олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Т.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/ХА2-79 тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 90,688,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,390 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,390 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Бс улсын тэмдэгтийн хураамжид 611,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/12930 дугаар захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ дуусгавар болсныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          А.ЭНХЖАРГАЛ