Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01140

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01140

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 11 25 103/ШШ2025/01140

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бакула ренбүчи гудамжны 8/4 тоотод байрлах Сэндли ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,198,971.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Сэндли ББСБ ХК нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* байгуулсан ЗГ/1510700530 тоот зээлийн гэрээг "Хай Пэй" ХХК-д байрлах 510088571023 тоот дансанд зээл олголтыг хийсэн. ЗГ/1510700530 гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ/1510700530 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт зээл 999,990.84 төгрөг, хүүний төлбөрт 168,162.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 30,817.61 төгрөг нийт 1,198,971.29 төгрөгийг гаргаж "Сэндли ББСБ" ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Сэндли ББСБ-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 1,198,971.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сэндли ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,198,971.29 төгрөг /нэг сая нэг зуун ерэн найман мянга есөн зуун далан нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16,663 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 16,663 төгрөгийг тус тус гаргуулж Сэндли ББСБ ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ