2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/08582

 


 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, ******* овогт ************** /рд:*******/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмч болох орон сууцыг гэр бүлийн гишүүдэд адил тэнцүү хуваалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Ц.Дашравдан, хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2012 онд танилцаад 2015 онд том охин Мөнгөн-од, 2016 онд 2 дахь охин *******жин төрсөн. 2018 онд 3 дахь охин  төрсөн. 2021 онд бага охин******* маань төрөөд ам бүл зургуулаа болсон. Гэрлэлт цуцлуулах тал дээр энэ хүний зан аашийг тэвчиж 10 жил болсон. Зан ааш харилцаа тал дээр маргаантай болсон. 2024 оноос эхлээд 1 жил 4 сар тусдаа амьдарч байгаа. 2024 оны 11 сараас 1 сар хүртэл 2 охин аав дээрээ байсан. Түүнээс хойш 4 охин 4 үүлээ надтай хамт амьдарч байгаа. Би өөрөө хичээлээс нь аваад, зөөж өгөх гэх мэт бүх хариуцлагыг би үүрч байгаа. Хариуцагч нь хариуцлагаа цуг үүрдэггүй, хүүхдүүдтэйгээ догшин ууртай, муухай харилцдаг. Хариуцагч нь удаа дараа гар хүрсэн би гэр бүлийнхэндээ хэлэхгүй нууж явдаг байсан. Сүүлдээ тэвчихээ болиод гэр бүлдээ хэлсэн. Хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөггүй. Уурлахаараа гэрийнхээ эд хогшлыг эвддэг. Хамгийн сүүлд 2 дахь охиндоо гар хүрээд /10 настай/ дуудлага дуудаад энэ хэрэг үүссэн. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөр дээрээ авч, тэтгэлэг тогтоолгоно. Эвлэрэх хугацаанд эвлэрээгүй, эвлэрэх боломжгүй... гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2012 онд анх танилцсан. 4 хүүхдийн ээж аав болоод өдий хүртэл амьдарсан. Би эхнэр болон хүүхдүүддээ гар хүрч үзээгүй. Би үүнд гомдолтой байна. Сая өнгөрсөн жилээс эхлээд 4 хүүхэд байнга аав уруугаа холбоотой байгаад, яриад байгаа. *******жин,  2 над дээр байсан. *******жин надтай хамт 8 сард аялалд явсан. Ээж нь дүүг нь аваад ирье гэсэн шалтгаанаар аваад явсан. Хүүхдүүдийн хичээл нь өглөө орох болсон. Багш нь хэлсэн гэрээс нь зөөгөөд явуулчхаарай гэсэн шалтгаанаар гэртээ байгаа. Би амралтын өдрүүдэд 4 охиноо заримдаа 2 охиноо өөр дээрээ авдаг. Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл зэрэг бүх зардлыг нь би төлж байгаа. 4 хүүхэд шөнийн 1,2 хүртэл дөрвүүлхнээ байна гэсэн. Надтай байнга яриад холбоотой байсан. Асуудал гарсан тохиолдол яаж вэ гээд би 2 охиноо буюу *******жин, г өөр дээрээ авах хүсэлтэй байна. *******жин одоо 10 настай,  өчигдөр 7 нас хүрсэн. 2 хүүхдээ би өөрөө авна, *******жин, 2 охиноо би өөрийн асрамжид авна. 2,2 оор нь аваад хүүхдүүдээ тэжээн тэтгэнэ. Эвлэрэх хугацаанд эвлэрээгүй гэв.


Нэхэмжлэгч Ц.Дашравдан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 онд Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Хаппи таун, 72а байр, 41 тоот, 59,7 мкв байрыг захиалсан. Урьдчилгаа 33,000,000 төгрөгийг ноогдох ам бүлдээ хуваагаад, Н.*******ын эзэмшилд байраа үлдээнэ. Намайг байрны зээлдэгчээс чөлөөлж өгнө гэсэн. 1 хүний 5,500,000 төгрөг нийт 3 хүнд оногдох хувиа авна. *******жин, 2 охиноо би өөрийн асрамжид авч, өөртөө болон 2 хүүхдүүддээ ногдох хэсгээ авна гэв.

 

Хариуцагч Н.******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би байрны урьдчилгаа төлбөрөөс ногдох хэсгийг өгнө. өөрийн гэсэн гэр оронтой болсон тохиолдолд 2 хүүхдээ өгнө. 4 хүүхдээ би өөрсдийнх нь төрж өссөн гэр оронд хамтад нь байлгамаар байна. 2 нь явсан тохиолдолд манай бага охин үгүйлээд байгаа. 2 эгч хаачсан бэ гэж асуудаг. Би хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Би өөрийнхөө дуртай цагт нь гэртээ очоод хүүхдүүддээ анхаараад хичээл, сургуульд нь хүргэж өгөөд, дугуйланд явуулаад бүх зүйлд нь анхаарч байгаа. Би өдөр 15 цагт ажилдаа яваад 19 цагт тардаг, эгчтэйгээ хувиараа ажил хийдэг учир гэртээ өөрийнхөө хүссэн цагтаа гэртээ ирж, очиж болдог. Би өнөөдрийг хүртэл жилийн хугацаанд Ц.Дашравдангаас хоол ундны мөнгө гэж нэг ч төгрөг аваагүй. Сая 9 сард хүүхдүүдийн хичээл орох үеэр хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Би бүгдийг нь өөрөө болгодог. Байраа би өөрөө болон хүүхдүүдийн хамт авч үлдээд, оногдох хэсгийг өгнө. Үлдэх зээлээ би 1 жилийн дотор төлөд Ц.Дашравданг зээлдэгчээс чөлөөлж өгнө гэж бид хоёр ярилцсан, энэ талаар маргаангүй... гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-33-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 70-79-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 63-65, 88-89, 100, 119-137-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, Д.*******жин, Д. нарыг өөрийн асрамждаа авах, гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс өөрт болон 2 охинд ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаж байна.

 

4. Гэрлэгчид 2013 онд танилцан хамтран амьдарч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2015 оны 01 сарын 24-нд*******гийн Мөнгөн-Од, 2016 оны 07 сарын 22-нд*******гийн *******жин, 2018 оны 10 сарын 12-нд*******гийн , 2021 оны 02 сарын 17-нд*******гийн******* нар төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна.

4.1. Гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа гэж хэн аль тайлбарлаж байх ба нэхэмжлэгчийн ... Нөхрийн зан аашийг тэвчиж 10 жил болсон, байнгын маргаантай болсон. 2024 оноос эхлээд 1 жил 4 сар тусдаа амьдарч байгаа цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдүүдтэйгээ догшин ууртай, муухай харилцдаг. Хариуцагч нь удаа дараа гар хүрсэн би гэр бүлийнхэндээ хэлэхгүй нууж явдаг байсан... гэх, хариуцагчийн ...Зан харилцааны хувьд таарамжгүй болсон, эвлэрэх хугацаанд эвлэрээгүй... гэх тайлбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 2401 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн 308 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, шүүхээс олгосон хугацаанд эвлэрээгүй зэргийг үндэслэн гэрлэлтийг цуцлав.

5. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт, хүүхдийн санал, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Д.Мөнгөн-Од, Д., нарыг эх Н.*******ын асрамжид үлдээж, охин Д.*******жинг эцэг Ц.Дашравдангийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв.

5.1. Д.Мөнгөн-Од, Д., нарыг эх Н.*******ын асрамжид, охин Д.*******жинг эцэг Ц.Дашравдангийн асрамжид тус тус үлдээн шийдвэрлэсэн нь эх Н.*******, эцэг Ц.Дашравдан нарын хувьд тэдний эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд тэднийг харилцан хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад болох учиргүйг дурдах нь зүйтэй.

5.3. ******* Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг байна.

  6.1. Н.*******ын асрамжид том охин , Ц.Дашравдангийн асрамжид 2 дахь охин Д.*******жинг үлдээж шийдвэрлэсэн тул харилцан тэтгэлэг тооцохгүй шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Ц.Дашравдангаас охин Д., нарт хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.

  7. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно,

130 дугаар зүйлийн 130.2-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно гэж заажээ.

7.1. Ц.Дашравдан, Н.******* нарын хамтран амьдрах хугацаанд Ц.Дашравдан, Н.******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204115041 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13342/ Г.Лувсанцэвээний гудамж, 72а байр, 41 тоот хаягт байрлах, 59.7 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө бий болсон, уг орон сууц Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн барьцаанд байгаа болох нь зохигчдын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орон сууцны зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-70-79/

7.2. Зохигчид ... орон сууцны урьдчилгаанд 33,000,000 төгрөг төлсөн, гэр бүлийн 6 гишүүнд хуваахад 1 хүнд 5,500,000 төгрөг ногдоно, орон сууцыг Н.******* болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээж, орон сууцны зээлийг 1 жилийн дотор Н.******* хариуцан төлөөд, Ц.Дашравданг зээлдэгчээс чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлнэ,*******д ногдох хэсэгт 5,550,000 төгрөг өгнө... гэж хэн аль нь зөвшөөрч байх тул талуудын тохиролцсоноор шийдвэрлэх нь зүйтэй.

7.3. Иймд орон сууцыг Н.*******, охин Д.Мөнгөн-Од, Д., нарын өмчлөлд үлдээж, Н.*******аас Ц.Дашравдан болон охин Д.*******жин нарт ногдох хэсэгт 1 хүнд ногдох 5,500,000 төгрөг, 2 хүнд ногдох 11,000,000 төгрөгийг гаргуулан Ц.Дашравдан, Д.*******жин нарт олгохоор шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдъя.

8. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангасан тул хэн алинд нь улсын тэмдэгтийн хураамж хариуцуулах шаардлагагүй гэж үзэн, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ************** /рд:*******/, ******* овогт ******* ******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 сарын 24-нд төрсөн*******гийн Мөнгөн-Од, 2018 оны 10 сарын 12-нд төрсөн*******гийн , 2021 оны 02 сарын 17-нд төрсөн*******гийн******* нарыг эх Н.*******ын, 2016 оны 07 сарын 22-нд төрсөн охин*******гийн *******жинг эцэг Ц.Дашравдангийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 10 сарын 12-нд төрсөн Д., 2021 оны 02 сарын 17-нд төрсөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар Ц.Дашравдан, Н.******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204115041 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13342/ Г.Лувсанцэвээний гудамж, 72а байр, 41 тоот хаягт байрлах, 59.7 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Н.*******, охин Д.Мөнгөн-Од, Д., нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Н.*******аас 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дашравдан, охин Д.*******жин нарт олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, эцгийн үүргээ биелүүлэхэд нь эх Н.Баярмаа саад болохгүйг даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Бишдарьд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ