| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/11036/И |
| Дугаар | 192/ШШ2025/08970 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/08970
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,927,286 төгрөгийг хариуцагч С.Б төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 05-ны өдөр бүр 2,243,940 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч С.Бд 26,927,286 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч К б ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,586 төгрөгөөс 146,293 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Сс улсын тэмдэгтийн хураамжид 146,293 төгрөг, улсын орлогоос 146,293 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К Б ХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ