| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03939/И |
| Дугаар | 192/ШШ2025/07973 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/07973
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М Б” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 17,861,900 төгрөгийг хариуцагч Н.Н төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,800,000 төгрөг, дараагийн сар 2,830,000 төгрөг, дараагийн сар 2,830,000 төгрөг, дараагийн сар 3,500,000 төгрөг, дараагийн сар 3,500,000 төгрөг, дараагийн сар 2,401,900 төгрөгөөр 6 хуваан хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Н.Н 17,861,900 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч “М Б” ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,259 төгрөгөөс 123,629 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Нс улсын тэмдэгтийн хураамжид 123,629 төгрөг, улсын орлогоос 123,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М Б” ХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ