Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/01152

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/01152

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2025 11 27 103/ШШ2025/01152

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Экспресс цамхаг 2-205 тоотод байрлах, Монгол нэтворкс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо, Нарийны ...дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Монгол нэтворкс ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч ******* Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны 5163....676, Төрийн банкны 109000..176 тоот дансуудад хугацаанд нь телех үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2022 оны 09 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 180.000 төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар руу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна.Иймд ******* 180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол нэтворкс ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 180,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол нэтворкс ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 180,000 төгрөг /нэг зуун наян мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,025 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 3,025 төгрөгийг тус тус гаргуулж Монгол нэтворкс ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ