| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0685/Э |
| Дугаар | 738 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч С.Баярмаа,
өсвөр насны шүүгдэгч О.Ж, түүний хууль ёсны төлөөлөгч Ю.Орхонтуул, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харчууд овогт Орхонтуулын О.Жхолбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0047 90586 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт О.Ж, 2000 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилээр Хүнс, технологийн политехникийн коллежид суралцдаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28 дугаар гудамжны 349б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УК00290931/,
Шүүгдэгч О.Ж нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны орчим насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Өсвөр насны шүүгдэгч О.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Ж хууль ёсны төлөөлөгч Ю.Орхонтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Би хүүхдээ хүүхэд зодно гэж бодоогүй. Миний хүү сагс тогтлох дуртай, Миний хувьд хүүхдийнхээ араас хараа хяналт муу анхаарал хяналт тавьж байсан байна гэж бодож байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хүүхдээ томографид харуулж, эмчилгээ хийлгэхэд 1 сая төгрөг болсон. Одоо дахин хагалгаанд орох ёстой. Манай хүүхэд зодуулсанаас хойш утсаа алдсан байсан. Хагалгаанд орох мөнгийг нэхэмжилж байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Одоогоос 1 жилийн өмнө 7 сард найзтайгаа цуг эмээгээ эмнэлэгт эргэчихээд явж байтал тэр үед Жамуха найзуудтайгаа дуудаад байхаар нь очсон чинь намайг шууд цохиод байхаар нь би болиулах гэтэл нэг найз нь шууд бас хажуу талаас өшиглөсөн. Одоо шөнө унтахаар хамар хугарсан болохоор унтаж чадахгүй байгаа. Хамар битүүрэхээр толгой өвдөөд чих дүнгэнээд байгаа. Үндсэн мөнгө 1.500.000 төгрөг байснаас 529.000 төгрөг авсан. Үлдэгдэл нэхээд байгаа мөнгө нь хамрын хагалгаанд орох мөнгө 1 сая төгрөг байдаг гэсэн. Өөр сэтгэл санаа хохирсон зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний биед учирсан гэмтлүүдийг Ж учруулсан. Учир нь миний нуруу руу өндөр банди нь өшиглөсөн, тэр хэсэгт гэмтэл гараагүй, Жамуха намайг дуудаж ирүүлээд хавирч унагаагаад дээрээс зодсон. Миний хамар нүүр, толгой хэсэгт Жамуха намайг дээш харуулж байгаад маш олон удаа хурдтай цохьсоны улмаас миний хамар гэмтэж цус их гоожсон. Ж намайг хавирч унагаах үед миний хөл гар шалбарч гэмтээсэн байгаа. О.Ж гомдолтой байна.” гэх мэдүүлэг. /хх-14/,
Насанд хүрээгүй гэрч Б.Лхагвачулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Билгүүнээ гээд найзтайгаа 2017.07.23-ны өдөр Сүхбаатарын талбай дээр дугуй унаад гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14 дүгээр байрны орчимд явж байхад 6-7 хүүхэд Билгүүнээг дуудаад “чи Билгүүн мөн үү” гэхэд Билгүүн “Мөн” гэсэн чинь Ж Билгүүнийг “чи ямар том болсон юм бэ” гээд “чи намайг зодох болсон юм уу” гээд “одоо хоёулаа үзчихье, зодолдоё” гэж хэлсэн чинь Билгүүн “би яасан юм бэ” гээд юугаа ч мэдэхгүй тэр Ж гэдэг хүүхдийг дагаад явсан. Тэгээд Ж нь Билгүүнийг өдөж зодолдсон. Билгүүн зодолдох дургүй байсан. Ж Билгүүнийг цохиж унагаагаад дээр нь сууж байгаад зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9517 дугаартай дүгнэлт:
Өсвөр насны яллагдагч мэдүүлэхдээ: “...миний санаж байгаагаар 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би 20 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны хойд талд Билгүүнтэй тааралдаж маргалдаад бид хоёр хоорондоо зодолдсон. Ингээд зодолдож байгаад бид хоёр гар бариад салсан...” гэх мэдүүлэг. /хх-53/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний мэдүүлэг /хх14/, насанд хүрээгүй гэрч Б.Лхагвачулууны мэдүүлэг /хх-20/, шинжээчийн №9517 дугаартай дүгнэлт /хх-27/, өсвөр насны яллагдагч О.Жамухын мэдүүлэг /хх-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч О.Ж нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны орчим насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч О.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч О.Ж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн нь гэм буруутай этгээдээс цаашид хагалгаанд орох зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч О.Ж нь хохирогчид нотлох баримт бүхий 529.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Шүүх насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч С.Баярмаа нарын өөрт учирсан гэм хорын хохирол болон эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс /О.Ж/ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч О.Жд хуульд заасан ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР