Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/01153

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/01153

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 11 27 103/ШШ2025/01153

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо, Бакула ренбүчи гудамж 8/4 тоотод байрлах, Сэндли ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хөдөө хэсэгт нутаглах, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,808,107.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Сэндли ББСБ ХК нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Н.*******ай байгуулсан 31/1510700937 тоот зээлийн гэрээг "Хай Пэй" ХХК-д байрлах 510:....70411 тоот дансанд зээл олголтыг хийсэн. 35/1510700937 гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул 35/1510700937 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,497,820.49 төгрөг, хүү 297,948,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,338,14 төгрөг нийт 1,808,107,29 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* миний бие Сэндли ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 1,808,107,29 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 458,107,29 төгрөгөөр төлөхөөр бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сэндли ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,808,107.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 458,107,29 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 21,940 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 21,940 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ