| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01240/И |
| Дугаар | 103/ШШ2025/01172 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2025/01172
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2025/01172 | Улаанбаатар хот |
2025 11 28 103/ШШ2025/01172
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр, 1301а тоотод байрлах, Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ...дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,888,787,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч ******* нь манай компанитай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр L100087317 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өдөр L100....317 зээлийн дансны дугаартай 1,843,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 30 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5750562107 тоот дансанд, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 71009......435 зээлийн дансны дугаартай 9,710,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5750562107 тоот дансанд зээл олголтыг хийсэн.Гэвч зээлдэгч нь 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1.2025 оны 10 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 11,042,816.22 төгрөг, хүүгийн төлбөр 2,665,152.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136,458.80 төгрөг, шимтгэл 36,860 төгрөг, ноториатын зардал 7,500 төгрөг, нийт 13,888,787.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ерөөлт миний бие Покет ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 13,888,787.41 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,888,787,41 төгрөг /арван гурван сая, найма зуун наян найман мянга, долоон зуун наян долоон төгрөг, дөчин нэгэн мөнгө/ тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 113,697 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******өөс 113,697 төгрөгийг тус тус гаргуулж Покет ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ